| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00060/И |
| Дугаар | 144/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 144/ШШ2025/00075
2025 03 21 144/ШШ2025/00075
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: ************** байрлах, “************” ХХК, /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух, Б******** овогт А**********ийн У********** /РД:***********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 6,305,833.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.У************аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 03 дугаар 21-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч А.У********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...А******* овогтой У******** миний бие ******** ХХК-аас 6,305,833.23 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд тухайн зээлийг харилцан тохиролцсон бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 900,000 төгрөг төлж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сүүлийн төлөлт болох 905,833.23 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагч А.У***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,305,833.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч А.У********* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...А******* овогтой У********* миний бие *********ХХК-аас 6,305,833.23 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд тухайн зээлийг харилцан тохиролцсон бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 900,000 төгрөг төлж 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сүүлийн төлөлт болох 905,833.23 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч А.У******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “**********” ХХК нь хариуцагч А.У*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,305,833.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.У********нь 6,305,833.23 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 900,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 905,833.23 төгрөгийг төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,844 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У*****аас улсын тэмдэгтийн хураамжид 57,922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*********” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА