Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2025/00428

 
Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, , Г ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ............... оршин суух О-гийн От холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 4,917,418.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,917,418.12 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Г ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О-гийн О нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Гтай R001539377 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R001539377 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 4,588,152.84 төгрөг, зээлийн хүү 324,183.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,082.11 төгрөг, нийт 4,917,418.12 төгрөгийг О-гийн Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч О.О нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие О.О нь 4,917,418.12 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 07 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 819,570 төгрөгийг төлж дуусгах болно гэжээ.

4. Г ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хуваарийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,917,418.12 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч О.Оюунтунгалаг нь 4,917,418.12 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 819,570 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Г ХК нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,629 төгрөгийн 46,814.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 46,814.5 төгрөгийг, хариуцагч О.Оаас 46,814.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,917,418.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 4,917,418.12 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 819,570 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 819,570 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93,629 төгрөгийн 46,814.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 46,814.5 төгрөгийг, хариуцагч О.Оаас 46,814.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА