| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00452/И |
| Дугаар | 305/ШШ2025/00431 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 305/ШШ2025/00431
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... 8 давхар, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн .... оршин суух Ж-ын М-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 559,178.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 559,178.68 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 2166148 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, ануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2166148 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,887.96 төгрөг, үндсэн хүүнд 13,995.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 13,995.36 төгрөг, шимтгэлд 1,300 төгрөг, нийт 559,178.68 төгрөгийг Ж-ын М-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Ж.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.М-д холбогдох 559,178.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ын Ж.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул Т ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,425 төгрөгийн тал хувь 8,712.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,712.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.М-д холбогдох 559,178.68 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,425 төгрөгийн тал хувь 8,712.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,712.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА