Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00435

 
 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

               Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ......тоот, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ......д оршин суух Ж-ы Жд холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 350,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: 350,120 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Ж- овогтой Жтай 2024-04-07-ны өдөр 20240407-59893 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2024 оны 6 сарын 10-ний өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй 2000366810 тоот зээлийг ХААН банк дахь 5315249807 тоот дансанд зээлдэгч Ж.Ж нь шилжүүлэн авсан. Хариуцагч Ж.Ж нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-28-ны өдрийн байдлаар: 1. 2000366810 тоот зээл 2024 оны 7 сарын 10-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 322 хоногийн хүү 148,120 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 150,120 Нийт дүн 350,120 төгрөг /гурван зуун тавин мянга нэг зуун хорин/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч О ББСБ ХХК шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: О ББСБ ХХК-с хариуцагч Ж- овогтой Ж /РД:ДЛ90083003/-с зээлийн гэрээний үүрэгт 350,120 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 350,120 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Ж.Жд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Жд холбогдох 350,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цүний Ж- овогтой Ж /РД:ДЛ90083003/-с зээлийн гэрээний үүрэгт 350,120 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж.Ж нь нэхэмжлэлийн шаардлага 350,120 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд Ж.Жд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,153 төгрөгийн тал хувь 5,576.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,576.5 төгрөгийг улсын орлогоос, 5,576.5 төгрөгийн хариуцагч Ж.Жгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Жд холбогдох 350,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,153 төгрөгийн тал хувь 5,576.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,576.5 төгрөгийг улсын орлогоос, 5,576.5 төгрөгийн хариуцагч Ж.Жгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА