Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 311/ШШ2025/00332

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Алдархаан сумын ..... багт оршин суух хаягтай, ..... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын......тоотод оршин суух хаягтай, ......эхэмжлэлтэй, М...., Ч.******* нарт холбогдох, 51,420,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие М.******* нь М.*******тай зээлийн гэрээ амаар байгуулж 3,600,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дансаар зээл авч барьцаанд нь хуучин цагийн мөнгөн хэрэглэлтэй /10 ширхэгтэй/ ясан хяртай 8,000,000 төгрөгийн үнэлгээтэй монгол эмээл 1 ширхэг, 5,000,000 төгрөгий үнэлгээтэй хуучин цагийн мөнгөн хэрэглэл /4 ширхэгтэй/, шинэ цагийн нэг бүр нь 250,000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн аяга 2 ширхэг эд хөрөнгүүдийг барьцаанд тавьсан. Миний эдгээр хөрөнгүүд одоогийн зах зээлийн үнэлгээгээр 13,500,000 төгрөгийн үнэ хүрнэ. Тухайн зээлийн дүнд би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 17-нд 2,660,000 төгрөгийг өгч эд хөрөнгө барьцаалсан зээлээ хаагаад эмээл, хэрэглэл, мөнгөн аягаа авъя гэхэд өгөхгүй байна.

Би зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн байхад миний эд хөрөнгийг өгөхгүй байгаа уг хөрөнгийг цааш нь захиран зарцуулсан гэж үзэж байна. Ийм учраас би эд хөрөнгийнхөө үнэ болох 13,500,000 төгрөгийг Г.*******аас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.*******ийн нэхэмжлэлтэй Г.*******д холбогдох иргэний хэрэгт М.*******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч М.******* нь 2023 оны 06-р сарын 21-ний өдөр барьцаат зээлдүүлэх гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд эмээл, 2 мөнгөн аяга, 4 ширхэг жижиг менген хэрэглэлийн хамт барьцаанд тавьсан. Дээрх зээлсэн 4,000,000 төгрөгөөс 3,600,000 төгрөгийг нь дансаар 400,000 төгрөгийг бэлнээр авсан.

Миний бие 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод байсан бөгөөд ******* бид хоёр бол зүгээр нэг танихгүй хүмүүс биш, ойр дотно зовлон жаргалаа ярилцдаг ийм хүмүүс байсан учраас *******т нэг ёсондоо тусалсан гэж ойлгож байгаа. Энэ дээр хүүтэй мөнгө зээлсэн юм шиг харагдаад байгаа боловч би хууль зөрчөөгүй. ******* 05 дугаар сарын 19-ний өдөр над руу уйлж ярьсан "яагаад уйлсан бэ" гэхэд "нөхөртөө зодуулчихлаа манай 30 жилийн ангийн ойн уулзалт болох гээд байна эгч ээ та надаа туслаач би эмэгтэй хүн учраас ангийнхантайгаа уулзмаар байна. 40 жилээр би байх ч уу? үгүй юу? та надаа туслаач" гэсэн. Би юу болсон яасан юм гэхэд мөнгө төгрөгийн асуудал гарсан дүүд нь юу ч алга гэсэн. Тухайн үед би *******тэй зовлон жаргалаа хуваалцдаг байсан учраас эмэгтэй хүнийхээ хувьд *******ийг ойлгоод "чи ямар ч байсан нөхөртэйгөө шийдэлд хүр, яахаараа танай нөхөр чинь чамайг одоо ингэж зоддог юм бэ?" гэсэн. Ерөнхийдөө *******ийг би нөхөртөө хүчирхийлүүлдэг гэдгийг тодорхой хэмжээгээр өөрийнх нь ярианаас гадарласан. ******* "би эмээлээ тавих гэсэн чинь эгч ээ Завханд 1,0 саяар ч ломбард авахгүй байна" гэсэн. Энэ эмээлийг ******* бид хоёр Хар нуурын Батмагнайг мэдтэл нь ломбардад тавьсан байдаг. Яагаад гэхээр *******ээс авдаггүй, би Хар нуурын Батмагнай руу орж, эмээлийг нь тавиулж *******т хоёр гурван удаа тусалж байсан.

2023 оны 06-р сарын 28-ны өдөр нэмж зээл авмаар байна гээд 900,000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэлдээ тухайн зээлийн дүнд би 2023 оны 08-р сарын 30-ны өдрийн 1,400,000 төгрөг, 2023 оны 09-р сарын 17-нд 2,660,000 төгрөгийг өгч эд хөрөнгө барьцаалсан зээлээ хаагаад эмээл, хэрэглэл, мөнгөн аягаа авья гэхэд өгөхгүй байна гэжээ. 2023 оны 08-р сарын 30-ны өдрийн 1,400,000 төгрөг нь 2023 оны 06-р сарын 28-ны өдөр зээлсэн 900,000 төгрөг, бэлнээр зээлсэн 400,000 төгрөг, хүүний төлбөрт 100,000 төгрөг шилжүүлсэн. Мөн М.******* нь 2023 оны 05-р сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2023 оны 08-р сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. Энэ 2023 оны 08-р сарын 30-ны өдөр зээлж авсан мөнгөний зээл, зээлийн хүүд 2023 оны 09-р сарын 17-ны өдөр 2,660,000 төгрөг төлсөн байдаг. Дээрх зээл авах бүрт барьцааны зүйл хэрэгтэй гэхэд эмээл, мөнгөн аяга, мөнгөн хэрэглэлээ тавья гээд үргэлжлүүлэн барьцаанд тавьж ирсэн.

...Энэ гэрээ байгаа учраас би өдий хүртэл энд явж байгаа юм. Нөхөр нь нэг удаа манай гадаа тохиролцъё гээд улсын бүртгэлд ажилладаг төрлийнхөө хүнтэй хамт ирсэн. Тэгээд би тохиролцсон, алданги, хүүг авахгүй ээ надад авсан үндсэн мөнгөнүүдээ л өгчих өө надад одоо ингээд өнөө маргаашгүй хавдартай хүнтэй байна гэхэд "за тэгье эмээлээ авна " гэж нөхөр ******* хэлэхээр нь би өгөхгүй, яагаад өгөхгүй ёстойгоо нөхөрт нь хэлсэн. Нөхөрийг нь та надад тус эмээлийг тавиагүй биз дээ, би хүний юмыг хүнд дур мэдэж өгөх ямар ч тийм юм байхгүй, тэгэхээр та эхнэрээ дагуулаад ир. Тэгээд *******ийн мэдэхгүй юмыг би яриад өгье гээд л явсан. Дараагаар нь ******* мөнгөө өгөхгүй зөндөө удсан. Би нотариат дээр очсон нотариат дээр очоод *******ийг одоо зээлийн гэрээнүүдээ аваад ир ээ гэсэн. Би тэгээд зээлийн гэрээнүүдээ аваад хүнээс ор үндэсгүй зүйл нэхэх гээд байна уу? үгүй юу гэдгээ зөвлөгөө авах гээд ******* руу залгаад "эгч нь ингээд ор үндэсгүй зүйл нэхэх гээд байна уу? эсвэл зөв юм хийх гээд байна уу? чи надад зөвлөгөө өгөөч ээ" гээд очиж байсан. Тэгээд *******ийн нөхөр нь болох ******* гэх хүн ер нь яагаад гэр бүлдээ хүчирхийлэл үйлдээд, эхнэр хүүхдэдээ мөнгө өгдөггүй хүн бэ? энэ чинь ганцхан *******, *******гийн асуудал биш шүү дээ. Эхнэр нь ингээд байдгаа бараад л ганцхан надад биш энэ Завхан даяар хүмүүс *******ийг мэдэж байна. Миний ачаар *******ээс өрөө авсан ч хүмүүс байна. Өнөөдөр би энд гэмт хэрэгтэн болоогүйдээ баярлаж байна. Учир нь ******* нөхөрийгөө Улаанбаатар хот явсан хойгуур эгч ээ нөхөр явчихлаа ирээд мал аваадах, том машинтай ирээрэй гэдэг. Энэ одоо байж болох асуудал уу? энэ гэрээнд мал авна гээгүй учраас би гэрээг үндэслээд мөнгөө мөнгөөр нь авна гээд өдий хүрчхэж байгаа тул нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Яагаад гэхээр нэг ч удаа ******* эмээлээ авъя гэж надад хэлж байгаагүй, хоёрдугаарт 3,600,000 төгрөг аваагүй 4,900,000 төгрөгийг 3, 3 сарын хугацаатай авсан байдаг. Тэгээд энэ нэхэмжлэлийн шаардлага 13,500,000 төгрөгийг ******* үнэт эдлэл үнэлдэг хүнээр үнэлүүлээд гаргаад ирсэн юм уу? эмээл гэж яг энэ зураг шигээ биш шүү дээ үүнийг Батмагнай гэрчилнэ. *******ийн хэлдгээр 4,900,000 төгрөг авчихаад 4,070,000 төгрөгөөр зээл хаана гэж юу яриад байгаа юм тийм юм байж болох уу, бодоод үз дээ наад нэхэмжлэл дээр чинь хэдэн төгрөг авчихаад, хэдэн төгрөгөөр зээл хаачихаж, тэгээд сарын хугацаатай авсан байна уу үгүй байна уу гэдэг нь энэ гэрээнүүд дээр тодорхой харагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь хэн нэгэн хүнд одоо өөрийнхөө хөрөнгийг борлуулах гэсэн, хүчээр тулгасан, хүний сэтгэл санаанд халдаж, адагт нь тулгаж одоо гэмт хэрэгтэн болгох гээд байгаа юм уу, тэгэхээр *******тэй байгуулсан энэ гэрээ хаачив гэрээний ард юу нуугдаад байна вэ? энэ нэхэмжлэл бол ор үндэслэлгүй зүйл энийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Харин ******* энэ зээлээ төлсөн үү? төлөөгүй юу гэдэг нь эргэлзээтэй байгаа. Яг зээлийн гэрээгээр бол 8,900,000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл надад 6,800,000 төгрөг төлсөн байсан тэгэхээр энэ дутуу мөнгийг яах ёстой юм энийг би бас гайхаад байна. Тэгээд нөхөр нь ч гэсэн энэ эмээл хаана байгааг мэдэхгүй байсан шүү дээ нөхөрт нь 10 сард би хэлээд ******* удаа дараагийн худлаа үйлдлээрээ хүү, охиноо оролцуулаад *******гийн дүрд тоглож над руу яриулсан байсан. Би *******д танай эхнэр эмээлээ тавьсан шүү эхнэр чинь тэдэн төгрөг авсан шүү гэж хэлж байж манай эхнэр энэ хүнд эмээлээ тавьсан юм байна аа гэдгийг мэдсэн шүү дээ. Тийм учраас энэ нэхэмжлэлийг бол хүлээн зөвшөөрөхгүй одоо үлдэгдэл мөнгөө төлж байж надаас эмээлээ хурдан аваач ээ л гэж би хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

...Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд 13,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээлийг барьцаанд тавьж зээл авсан. Зээлийг миний тооцоогоор бол 4,060,000 төгрөгийг төлчихсөн байсан. Өөрөө болохоор 6,800,000 төгрөгийг төлсөн гэж байна. Тэгэхээр энэ эмээлийн мөнгө бол төлөгдсөн байна, эмээлийн үнэ болох 13,500,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр эмээл барьцаалсан зээл нь өөрөө барьцаалан зээлдүүлэх эрхгүй этгээд буюу Монгол Улсын Их хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж мөрдөж эхлэх хүртэлх хугацаа нь 4 сарын хугацаа байгаа. Энэ хугацаанд энэ хүн эрх бүхий байгууллагад бүртгүүлж эрхээ аваагүй байхдаа бусдад хүүтэй мөнгө зээлсэн асуудал гарсан. Энэ нь өөрөө хүү тогтоож зээл олгох эрх аваагүй хүн нь зээл гаргасан учраас уг хуулийн 18.6-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж зээл олгосон бол хүү авах эрхээ алдана. Мөн энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх эрхийг бас авахаар зохицуулчихсан байгаа юм. Тэгэхээр энэ хүн барьцаалан зээлдүүлэх эрх аваагүй байхдаа эмээл барьцаалсан зээл олгож зээлдэгчийн хууль ёсны эрх ашгийг илт хохироосон зээлийн гэрээ байгуулсан. Ийм учраас үндсэн мөнгийг нь төлчихсөн учраас эмээлийн үнэ, эмээлийн мөнгөн хэрэглэл, мөнгөн аяганы үнэ нийт 13,500,000 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

...Г.******* нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу зохих зөвшөөрлөө аваагүй байж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрсөн хүүгийн дээд хэмжээнээс дээш хүүтэйгээр бусдад зээл олгож уг хуулийн зорилт зарчмыг зөрчин бусдаас буюу *******, ******* нараас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж авсан байна.

*******, ******* нар нь Г.*******аас 3,600,000 төгрөгийн, 14,000,000 төгрөгийн, 900,000 төгрөгийн нийт 3 удаагийн зээл авч зээлийн эргэн төлөлтөд 28,580,000 төгрөгийг буцаан төлсөн /******* болон түүний ээжийн данс руу/ байдаг.

Гэтэл ******* нь Мөнгө зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн дагуу зохих зөвшөөрлөө аваагүй тул зээлсэн мөнгөнөөс илүү төлсөн дүн болох 10,080,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн үндэслэл бол Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 18.6, 18.7, 29.1, 29.2 дахь асуудлыг шинжлэн судлах нь зүйтэй гэж бодож байна. Энэ нь юу гэж байгаа юм гэхээр талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж байгаа. Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар нь энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор харьяалах байгууллагад бүртгүүлнэ. Мөн хориглох зүйл байгаа 19.1д барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэхийг хориглох. Мөн урьдчилан авахыг хориглоно гэсэн 18.7-д зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчөөд гэрээ байгуулчихсан байгаа. Ийм учраас үндэслэлгүйгээр *******, ******* нараас 10,080,000 төгрөгийг илүү авсан байна гэж үзсэн учраас энэ 10,080,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлага нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн холбогдох заалтууд, Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлд заасан зохицуулалтыг үндэслээд гаргах үндэслэлтэй байна. Ийм учраас *******ээс *******д холбогдуулж гаргасан эмээлийн үнэ 13,500,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. 10,080,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгож өгнө үү гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Г.******* нь М.******* зээлийн гэрээний барьцааны зүйл болох эмээл, 2 ширхэг мөнгөн аяга, 4 ширхэг жижиг мөнгөн хэрэглэлийг нэхэмжилж шүүхэд хандсан байх тул үндсэн зээлийн төлбөрийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. М.*******т 2023 оны 06-р сарын 21-ний өдөр барьцаат зээлдүүлэх гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2023 оны 06-р сарын 28-ны өдөр 900,000 төгрөгийг нэмж, нийт 4,900,000 төгрөгийг, 2023 оны 05-р сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2023 оны 08-р сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй. 2 сарын хугацаатай тус тус зээлийг анх зээлсэн бөгөөд зээлээ бүрэн төлж чадахгүй яваад байсан учир сунгалтыг тухай бүр хийгээд явсан. Үндсэн зээл болон хүүнд дараах байдлаар төлөлт хийж үлдэгдэл үүссэн байна. Үүнд: 2023 оны 06-р сарын 21-ний өдөр барьцаат зээлдүүлэх гэрээ байгуулж 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2023 оны 06-р сарын 28-ны өдөр 900,000 төгрөгийг нэмж, нийт 4,900,000 төгрөгийн зээлийг түүний нөхөрт нь хэлснээр нөхөр Ч.******* болон ******* нар 2023 оны 08-р сарын 30-ны өдөр 1,400,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 26-ны өдөр 1,400,000 төгрөг нийт зээл, зээлийн хүү, алдангид 6,800,000 төгрөгийг төлж барагдуулсан. 2023 оны 05-р сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлийг хугацаанд нь үндсэн зээл болон хүү төлөөгүй тул сунгалт хийж, 2024 оны 11-р сарын 15-ны дотор төлж барагдуулахаар гэрээг байгуулсан. *******, түүний нөхөр Ч.*******тай удаа дараа уулзаж төлөхийг шаардсан бөгөөд зээлийн хүүнд 30,500,000 төгрөг, алдангид 2,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүнд 5,500,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг нийт 33,500,000 төгрөг гаргуулах. 2023 оны 08-р сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай байгуулсан гэрээний хүрээнд 2,660,000 төгрөгийг зээлийн хүүнд төлж, 2024 оны 08-р сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар зээлийн гэрээг сунгалт хийсэн. Одоогоор үндсэн зээл 7,600,000 төгрөг, зээлийн хүүнд 6,520,000 төгрөг, алданги 3,800,000 төгрөг нийт 17,920,000 төгрөг гаргуулах. Иймд М.*******, Ч.******* нараас нийт 51,420,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.*******, Ч.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон бөгөөд сөрөг нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анх 20,000,000 төгрөг зээлэхээр ярьсан боловч зээлийн гэрээгээр 14,000,000 төгрөгийн зээлийг олгосон байдаг. Өөр ямар нэгэн зээл аваагүй учир зээл зээлийн хүү бодогдох ямар нэгэн үндэслэлгүй, харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсэгт бичигдсэн барьцаалан зээлдэх гэрээгээр 4,000,000 төгрөгийн зээл авахаар ярьсан боловч 3,600,000 төгрөгийн зээл авсан байдаг. Харин нэмж 900,000 төгрөгийн зээл авсан асуудал бол байхгүй. Дээрх хоёр зээл зээлийн хүүд М.*******, Ч.******* нар нь нийт 26,830,000 төгрөг төлсөн бөгөөд одоо зээлийн гэрээнээс илүү мөнгө төлсөн учир буцааж нэхэмжлэх эрхтэй байна.

Зээлийг бэлнээр олгосон талаараа бол дараа нь зээлийн гэрээнд хариу сөрөг нэхэмжлэгчийн хариуцагчийн зүгээс өөрт байгаа зээлийн гэрээг хуулбарлаж нотлоод нотариатаар батлуулж өгсөн байгаа. Энэ гэрээн дээр ямар нэгэн тэдэн төгрөг олгов, сунгалт хийе гэдэг бичиг ерөөсөө байхгүй. Өөрт нь байгаа гэрээн дээр тэдэн төгрөг, тэдэн ширхгээр олгов гэдэг бичилт хийгдэж, сунгалт хийгдчихсэн ийм бичиглэлүүд байгаад байгаа юм. Тэгэхээр энэ гэрээ нь өөрөө Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байхдаа хүү тогтоож зээл олгосон учраас мөн хуулийн 18.6-д зааснаар хүү алданги авах эрхээ алдана гэсэн зохицуулалтын дагуу хүү авах, алданги авах эрхгүй байна.

...Тэр зээлсэн мөнгө нь зээлдэгчийн данс руу ордоггүй ийм гэрээнүүд байгаа учраас энэ 20,000,000 төгрөгийн гэрээг сунгасан гэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний шаардлага болон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан эрхийг аваагүй байхдаа гэрээ байгуулчихсан учраас зээлдэгчийн эрх ашгийг хэт хохироосон асуудал байгаа учраас энэхүү алданги авах эрхгүй. Мөн Г.******* өөрөө нийт 30,5 сая төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч байгаа болохоор 20,0 саяын нэртэй 14,0 төгрөгийн зээлийг бүрэн төлсөн гэж үзэхээр байна.

...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтлалын хүрээнд Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас хуулиараа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас энэ хүн эрхээ авах ёстой. Гэтэл энэ эрхээ аваагүй талаар нотлох баримт ирсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэл буюу эмээлийн өмнө болон бусад эд зүйл яагаад 13,500,000 төгрөг нэхэмжлэв гэдэг дээр бас хэрэгт авагдсан баримт болоод хуульд заасны дагуу тайлбар хийе. Эмээл болон бусад эд зүйл болох мөнгөн хэрэглэл, мөнгөн аягыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхой үнэлгээний компани үнэлж бол гаргаагүй байна. Тухайн эд хөрөнгө нь биет байдлаар байгаа эсэх мэдэхгүй гэх тайлбар гаргаж байгаа боловч одоо ямар эрх зүйн худалдах, худалдан авах гэрээ юм уу? эсвэл өөр бусад байдлаар ******* гэх хүний эзэмшилд бүрэн шилжүүлээд эргэж тухайн зүйлийг авахгүй байдлаар өгсөн зүйл бол байхгүй байгаа шүү дээ. Барьцааны асуудал яригдаж байна өөрөө хүсэл зоригоо илэрхийлж би зээл авмаар байна та надад өгчих энэ эмээлийг би оронд нь танд төлөх баталгаа болгож үлдээе гэж ******* үлдээсэн зүйл байгаа юм. Хэрэв ******* зээлээ бүрэн төлчихсөн бол эмээлээ эргүүлж авах, бусдын эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой байсан байна. Одоо үндэслэлгүйгээр энэ эмээлийн үнэлгээг тогтоож нэхэмжилж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч тал яагаад энэ эмээл дээр шинжээч томилж үнэлгээ гаргуулъя аа гэдэг байр суурь гаргаагүй вэ гэдэг асуудал яригдах байх. Хариуцагчийн байр суурь бол тухайн эмээл нь бодит биет байдлаар байна. Хоёрт энэ эмээл бусад эд зүйлийг ломбардад тавихад үнэ хүрэхгүй байсан. Гуравт одоо энэ эмээлээ өөрсдөө гардаж авъя гэдэг ёс зүйг илэрхийлээгүй байж өнөөдөр энэ үнэлгээг гаргаж байгаа учраас бид бүхэн энийг үнэлүүлэх шаардлагагүй энэ бол биет байдлаараа байгаа гэдэг байдлаар бол хандаж байгаа. Нөгөө талаар 13,500,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр эмээл бололн бусад зүйлээ үнэлж байгаа нь өөрөө бол бас эргэлзээтэй байгаа юм. Өнөөдөр хариуцагч шүүх хуралдаан дээр тайлбарлаад байгаа нь энэ эмээл чинь ломбардад орохоор үнэд хүрэхгүй байсан манай ээжид байгаа, ээж эмээлээ аваач ээ гэхэд та тэрийг ломбардад тавиад мөнгийг нь аваад хэрэглэж байгаач, би хаашдаа зээлийн тооцоо хийх юм аа гэсэн байдаг. Энэ байдлаас харахад үндсэн нэхэмжлэгч *******, ******* нар эмээл эд зүйлээ буцааж авъя гэсэн хүсэл сонирхол байна уу эсвэл энэ эд зүйл *******д байгаа болохоор би энэ хүнээс мөнгө гаргуулан авчихъя гэдэг сонирхол байна уу? гэдэг нь эргэлзээтэй. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлага бүхий 13,500,000 төгрөгийн үнэлгээтэй эмээл, мөнгөн аяга, эд зүйл гэдэг нь өөрөө бол эргэлзээтэй байгаа. Энийг нотолсон баримт хэрэгт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол хангах үндэслэлгүй юм.

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа нэгэнт одоо манайх 28,580,000 төгрөг төлчихлөө үүнээс үндсэн зээлийн төлбөр нь 18,000,000 гаран төгрөг байсан юм байна шүү дээ тийм учраас 10,080,000 төгрөгийг авъя гэдэг зүйл хэзээ үүссэн бэ гэдгийг бол сая нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч бас тодорхой хэллээ. Хууль зүйн туслалцаа авахаар ирэх үедээ бид нар ийм мөнгө ингээд хүүд өгчихсөн юм аа гэхэд хүүд мөнгө өгөх боломжгүй энэ бол үндсэн төлбөрөөс хасагдах мөнгө байна гэдгийг бид нар буцааж нэхэж байгаа юм. Энэ асуудал өөрөө хуульд нийцэхгүй зүйл байх. Нөгөө талаар нэхэмжлэгч буюу үндсэн нэхэмжлэгч маань хэдэн төгрөг зээл төлөөд байгаа юм хэдэн төгрөг хүүд төлсөн юм нийт бид нар хэдэн төгрөг өгсөн юм гэдгээ ч одоо нотолсон баримт хэрэгт бол байхгүй байгаа. Ийм учраас одоо энэ зүйлийг бол буцаан төлөх боломжгүй, сөрөг нэхэмжлэл буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд бас яригдах зүйл байх. Энэ сөрөг нэхэмжлэл болон энэ нэмэгдүүлсэн шаардлага хоёр нь давхцаж байгаа юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний талууд чөлөөт байдлыг тусгаж өгсөн байгаа. Энэ дээр гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж байгаа.

Нөгөө талаараа мөнгөн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн асуудал бол яригдаж байгаа. Тэгэхээр хуульд зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг хэн эрхлэх юм бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт банк санхүүгийн байгууллага буюу аж ахуйн нэгж эрхлэх юм байна, хоёрдугаарт ашиг олох зорилгоор байнгын зээл олгож байгаа иргэнд олгох юм байна. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд байнгын зээл олгох үйл ажиллагааг хэн явуулж байгаа вэ? ******* явуулж байгаа юу гэдэг баримт бол хэрэгт байхгүй. Байнгын үйл ажиллагаа явуулж байгаа гэж дүгнэх бас боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэж ******* гуай бүртгүүлээгүй байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүртгүүлэх этгээд маань өөрөө тус хуулийн 18 дугаар зүйлд заасан сая яриад байгаа байнга эрхэлж байгаа гэдэг баримт хэрэгт байхгүй шүү дээ. Өнөөдөр хэрэгт авагдаагүй боловч хариу тайлбараараа би эдний төрлийн хоёр хүнд зээл олгосон, өмнө нь би энд бас тус болох гээд зээл өгч байсан гэдэг энэ бол байнгын давтамжтай буюу ашиг олох зорилгоор яваад байгаа зүйл байхгүй. Хэрэв энэ байдлыг тодорхойлъё гэвэл ******* гэх хүний дансны хуулгыг авч үздэг юм уу? эсвэл бусад байдлаар энэ байнгын мөнгөн зээл олгодог юм уу? хэдэн төгрөгийн зээлийг ингээд актив хөрөнгийн хүрээндээ олгоод яваад байдаг юм тэр байдлууд хэрэгт байхгүй шүү дээ. Түүнээс нэг хоёр хүнд зээл олгосон асуудал энэ хүнийг одоо байнгын зээл олгож байна гэж дүгнэх хууль зүйн үндэслэл бол байхгүй байгаа. Энэ үндэслэл байхгүй учраас байнгын зээл олгодог, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнгын эрхэлдэг этгээд гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл тус хуулийн зохицуулалтын хүрээнд ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна. Нэгдүгээрт банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос олгох зээл хуульд өөрөөр заагаагүй бол иргэний олгох нэг удаагийн шинжтэй эсвэл ашиг олох зорилгоор зээлийн харилцаанд энэ хууль бол үйлчлэхгүй гэж байгаа юм. Тэгэхээр энэ байнгын үйл ажиллагаа эрхлээд байгаа юм уу? эсвэл ******* гэх хүнд зээл олгож байгаа нь нэг удаагийн шинжтэй юм уу? гэдэг асуудлыг бид бүхэн ялгаж салгаж ойлгох нь зүйтэй байх. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээний чөлөөт байдал, мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээ байгуулахыг хуульчилж өгсөн байгаа. Нэгд зээлдэгчийн өмчлөлд мөнгөн төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан авах үүргийг тус тус хүлээнэ гэж байгаа. 1 удаагийн шинжтэй эсвэл ашиг олох зорилго бүхий зээлийг талууд хүү тогтоож болно гээд заагаад өгчихсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр хүү тогтоож байгаа нь ашиг олох зорилготой байна гэж үзэх бас боломжгүй, энэ дээр бол хүү тогтоож болно гэж зохицуулсан нөхцөл байдал байгаа.

Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд хүү авах эрхээ алдана аа, урьдчилж хүү авсан гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа энийг бол зөвшөөрөх боломжгүй. Анх 20,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан байна, гэрээнд 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн талаарх талуудын гарын үсэгтэй гэрээ хэрэгт авагдсан байна. Гэрээний мөнгөн дүнд эд зүйлд шилжүүлсэн гарын үсэг дээр нэхэмжлэлийн төлөгч маргасангүй. Харин 14,000,000 төгрөгийг авсан, хүү нь 6,000,000 төгрөг өгчихлөө гэдэг асуудал яригдсан. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд урьдчилж хүү авахыг бол хориглосон байдаг. Гэхдээ хариуцагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэж үзэх боломжгүй хэрэгт авагдсан баримт байхгүй учраас энэ хүүг хэдийд ч зээлдэгч маань төлөх үүрэг нь байгаа учраас төлөхийг зээлдүүлэгчид буруутгах боломжгүй. Үндсэн зээл маань төлөгдөхгүй явсаар байгаад 2024 онд хүрсэн байдаг. Мөн нэмэлт бичилтүүд дээр 1 зүйл харагдаж байгаа, ингээд хугацаа чинь боллоо зээлээ төлөөч ээ Иргэний хуульд заасны дагуу хугацаатай байгуулсан зээлийн хугацааны дараа нэхэмжлэл шаардах эрх үүсэж байгаа. Шаардахаар ирээд хүүгээ төлчихье тэгээд хугацаагаа тэдэн сараар төлчихье, сунгачихъя гэдэг хоёр иргэний тохиролцоо явж энэ зээлийн гэрээний хүү төлөгдөөд үндсэн зээл дээрээ хугацаа тоологдож хойшоо явж байгаа асуудлууд байгаа юм. Тэгсээр байгаад 2024 он болж нийт 20,000,000 төгрөг зээлсэн байна. Энийг бэлнээр өгсөн гэдгийг гэрчүүд мэдүүлж байгаа. Зээлийн гэрээний сунгалтууд гээд байгаа зүйл нь зээл төлөх хугацаагаа л зээлдэгч маань сунгаад байгаа асуудал байгаа. Үүнийг зээлдүүлэгч тэдэнд танайх мөнгөө өг, заавал сунга тэр хугацаанд би хүү авмаар байна гэж тулгасан зүйл байхгүй байгаа. Зээлээ төл өө гэтэл хүүг нь төлчихье тэгээд ахиад хэдэн сарын хугацаа авъя гээд байдаг. Энэ бол зээлдүүлэгчийнх биш зээлдэгчийн хүсэл сонирхол яваад байгаа юм. Нөгөө талаараа алданги яагаад тооцож байгаа юм бэ гээд үзэж байх шиг байна. Иргэний хуульд заасны дагуу анз бол авах эрх бол хуульд заасны дагуу бүрдсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 232 дугаар заалтад анзыг болбол алданги торгуулиар авч үздэг. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.50 хувиас хэтрэхгүйгээр анз, алдангийг авч болно гэсэн байдаг. Тэгэхээр үүргээ гүйцэтгээгүй энэ хугацааг тоолоод үзэхээр тэр гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааг алдангиар тооцохоор үндсэн зээлдүүлсэн үнийн дүнгийн тавин хувиас хэтрээд байгаа учраас 50 хувиар тооцож авч байгаа. Хүүг бол гаргах үндэслэлгүй биш энэ зээлийн гэрээн дээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш учраас харилцан тохиролцоод хүүг гаргах боломжтой. Нөгөө талаар 7,600,000 төгрөгийг аваагүй гэж шууд тулгаж байна. Энийг эх сурвалж буюу тухайн зээлсэн мөнгө нь Батдорж гэх хүний мөнгө байсан тэр мөнгийг ******* гэдэг хүн хадгалж байсан. Тийм учраас ******* гэх хүн таны наад хадгалуулж байгаа мөнгийг би *******т зээллээ шүү гэхэд, "наадах чинь хэцүү юм аа" гээд зээлсэн асуудал байгаа. Мөн зээлийн хүү гэж Батдорж гэх хүний данс руу шилжүүлээд байгаа нөхцөл байдал байгаа. Энэ бол тухайн 7,600,000 төгрөгийг зээлж авсан гэдгийгээ мөнгөн дэвсгэртийн хэмжээнд тооцоонд тусгаад гарын үсэг зурчихсан зүйл байна. Эдгээр зээлийг төлнө өө гэдгийг ******* баталгаа гаргаж бас гарын үсэг зурж байсан зүйл байна. Тийм учраас эцэст нь дүгнэж хэлэхэд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Нэгдүгээрт эмээл болон эд зүйлийн үнэлгээ бодит бус байна. Хоёрдугаарт тухайн эд зүйлийг биет байдлаар эргүүлэн гаргуулан авах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, үнийг гаргуулна гэдэг өөрөө хуульд нийцэхгүй байна. Тэр төлсөн үнийн дүнгийн 10,080,000 төгрөг буцаан гаргуулна гэдэг өөрөө хуульд нийцээгүй, Иргэний хуульд заасны дагуу хүү авах эрхтэй байна. Зээлийн гэрээ бол бичиг баримт байгуулагдсан байна гэж үзэхээр байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй, байнга мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж зээл олгож ашиг олох зорилго гаргуулж байсан гэдэг нь хэрэгт авагдаагүй байна. Хүнд 1 удаагийн зээл олгож болно гэхдээ байнга буюу давтамжтай тодорхой тооны хөрөнгийг эргэлдүүлж мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тийм этгээд болтлоо энэ хүн бол зээл олгосон тохиолдол хэрэгт авагдаагүй байна. Хэдийгээр олон зээлийн гэрээ байгуулж үнийн дүнгийн хувьд нийт 4,900,000 төгрөгийн зээлийг төлсөн гэж үзэж гэрээний өр дуусгавар болсон. Харин 20,000,000 төгрөгийн зээл, 7,600,000 төгрөгийн зээл гэсэн ийм 2 зээлийн асуудал яригдаж байгаа. Энэ зээлийг ******* гэх хүн би ингээд зээл өгмөөр байна зээл авах хүн байна уу? гэж ашиг сонирхлоо болон ил хүсэл зоригоо илэрхийлээгүй байна. Харин ******* надад мөнгө хэрэгтэй байна аа үнэхээр танаас өөр туслах хүн олдохгүй байна. Та надад 20,000,000 төгрөг зээлээч ээ сүүлд нь 7,600,000 төгрөг зээлээч банкны зээл татах учраас та бэлнээр өгөөч гэсэн дандаа *******ийн хүсэл сонирхлын дагуу энэ хүн зээл өгөөд байгаа юм.

Түүнээс биш би мөнгөн зээлийн үйл ажиллагаа хийх гэж байгаа надаас зээл аваад хүүтэй мөнгө аваарай гээд өдрийн зээл ч юм уу? хоногийн зээл ч юм уу? ийм өндөр хүүтэй мөнгө аваарай гэдэг зар болон хүсэл сонирхол илэрхийлэгдээгүй байна. Мөн хэрэгт энэ хүнийг байнгын ашиг олох зорилгоор мөнгө зээлдэг хүн байна гэдэг баримт бол хэрэгт байхгүй байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэх байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмээлийн фото зураг, итгэмжлэл, зээлийн гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, барьцаалан зээлдүүлэх гэрээ, Зээлийн гэрээнүүд, төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт Хасбанкны дансы хуулгууд зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүх зохигчдын хүсэлтийн дагуу нотлох баримтаар: Завхан аймгийн Засаг даргын Г.*******ын мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицулах тухай хуулийн 9-р зүйлд зааснаар бүртгэл зөвшөөрөл аваагүй талаарх тодорхойлолтууд, зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх тус шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Улмаар хариуцагч Г.******* нь М.*******, Ч.******* нарт холбогдуулж 51,420,000 төгрөг гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.*******, Ч.******* нар нь хариуцагч Г.*******аас илүү төлсөн мөнгө 10,080,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчийн шүүхийн хэлэлцүүлэгт тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.*******тай зээлийн гэрээг амаар байгуулж, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 3,600,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. ...зээлийн барьцаанд хуучин цагийн мөнгөн хэрэглэл /10 ширхэг/-тэй ясан хяртай 8,000,000 төрөгний үнэлгээтэй монгол эмээл 1 ширхэг, 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй хуучин цагийн мөнгөн хэрэглэл /4 ширхэгтэй/, шинэ цагийн нэг бүр нь 250,000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн аяга 2 ширхэг эд хөрөнгүүдийг тавьсан гэх боловч энэ талаарх баримтгүй байна.

Харин хариуцагч Г.******* түүний дээрх зээлийн гэрээний барьцаанд тавьсан эд зүйлсийг үгүйсгээгүй ба талуудын хооронд зээлийн гэрээ байгуулж 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр, улмаар зээлийн барьцаанд эмээл мөнгөн тоногтой гэж бичиж тэмдэглэж, гэрээ дуусах хугацаанд эмээлээ авахгүй тохиолдолд ломбарданд тавих нэмэлт нөцөлтэйгээр байгуулсан гэж тайлбарлаж, түүний энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогджээ.

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба нэхэмжлэгч зээлийн барьцаанд тавьсан эд зүйл болох хуучин цагийн мөнгөн хэрэглэл /10 ширхэг/-тэй ясан хяртай 8,000,000 төрөгний үнэлгээтэй монгол эмээл 1 ширхэг, 5,000,000 төгрөгий үнэлгээтэй хуучин цагийн мөнгөн хэрэглэл /4 ширхэгтэй/, шинэ цагийн нэг бүр нь 250,000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн аяга 2 ширхэг гэж үнэлж нэхэмжилж байгаа боловч тухайн эд хөрөнгүүдийг ямар байдлаар яаж үнэлсэн талаарх нотлох баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.******* нь барьцааны зүйл болох хуучин цагийн мөнгөн хэрэглэл /10 ширхэг/-тэй ясан хяртай монгол эмээл болон хуучин цагийн мөнгөн хэрэглэл /4 ширхэгтэй/, шинэ цагийн мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд хөрөнгүүдийн үнийг бодитой тогтоолгоогүй атлаа юуг үндэслэж дээрх эд хөрөнгүүдийг үнэлж нэхэмжилж байгаа нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч М.*******, Ч.******* нар нь хариуцагч Г.*******аас илүү төлсөн мөнгө 10,080,000 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд энэ байдлаа мөн нотлоогүй, хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт авагдаагүй байх тул түүний энэхүү шаардлагыг мөн хангах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Г.******* нь М.*******, Б.******* нартай зээлийн гэрээ байгуулж 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр, улмаар 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 7,600,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй тус тус зээлжээ.

Дээрх зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагч М.*******ийн гуйлтаар зээлийн гэрээг удаа дараа сунгуулахдаа зээлийн барьцаанд эмээл, 2 ширхэг мөнгөн аяга, 4 ширхэг мөнгөн товрууг тавьсан үйл баримт тогтоогдож байна.

Сөрөг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 30-ны барьцаалан зээлдүүлэх гэрээнүүдэд үндэслэн тодорхойлжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч татгалзлаа ...20,000,000 төгрөгөөс 14,000,000 төгрөгийг авсан, 6,000,000 төгрөгийг хүүндээ суутгасан, шилжүүлж өгөөгүй, ...7,600,000 төгрөгийн зээлийн гэрээ огт хийгдээгүй, ... гэрээг сунгалт хийлгэж байгаагүй, ...мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрхгүй зээл олгосон учраас хүү алданги авах эрхгүй, ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тус тус маргасан.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.******* нь анх Г.*******тай 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийг зээлсэн үйл явдлын талаар талууд маргаагүй.

М.******* нь Г.*******д 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээгээр нийт 32.000.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлөх үүрэгтэй байжээ.

Гэтэл М.******* нь 2023 оны 9, 10, 11 сарын хүү 6,000,000 төгрөгийг төлөөгүй улмаас 2023 оны 11 сарын 23-наас 2024 оны 5 сарын 15-н хүртэл сунгахдаа, 2023 оны 9, 10, 11 сарын хүү дээр нэмж 12 сар, 2024 оны 1, 2 сарын хүүг нэмж тооцож нийт 11,000,000 төгрөгийн хүү төлж уг гэрээг сунгасан байна.

Улмаар 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дээрх тохиролцооны дагуу зээлийн гэрээг бичгээр баталгаажуулсан үйл баримт хэрэгт авагджээ.

Түүнчлэн ззохигчид 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар сунгаж, 10 хувийн хүүтэйгээр зээлж, зээлдэгч хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгээгүй хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор гэрээг бичгээр байгуулсан ба гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч зээлийн гэрээгээр үндсэн зээл 20,000,000 төгрөгийг шилжүүлээгүй учир зээлийг төлөхгүй гэж маргаж байгаа ч энэ нь үндэслэлгүй байна.

Учир нь талууд зээлийг удаа дараа сунгаж хүү болон алданги тооцохоор тохиролцсон ба 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, алданги нийлээд 49,460,000 төгрөг болж зээлийн гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн зээлийн гэрээ, уг гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар талаар хариуцагчид маргаагүй.

Зохигчдын дээрх тайлбараас үзэхэд зээлийн гэрээний харилцаа Г.*******, М.*******, Б.*******, Ч.******* нарын хооронд үүссэн, зээлийг талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж үйлдсэн байх ба зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Г.******* нь хуулийн дээрх зүйл болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, 20,000,000 төгрөгийн зээлийг М.*******, Б.*******, Ч.******* нарт шилжүүлэн өгсөн гэж үзнэ.

Хэдийгээр М.*******, Ч.******* нар 14,000,000 төгрөгийг авсан, 6,000,000 хүүд өгсөн, 7,600,000 төгрөгийг огт зээлж аваагүй гэх тайлбарыг өгч байгаа боловч дээрх байдлаа М.*******, Ч.******* нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэтэл хариуцагч энэ байдлаа нотолж чадаагүй байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Уг гэрээний үүрэг болох үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүйг хариуцагч шүүх хуралдаанд үгүйсгэсэн нотлох баримтгүй байх тул түүнийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Хэрэв Г.******* нь зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй бол М.*******, Б.*******, Ч.******* нар мөнгө шилжүүлэх талаар 2023 оны 5 сарааас хойш шаардлага гаргах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийхэд М.*******, Б.*******, Ч.******* нар нь зээлийн гэрээний зүйл болох 20,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэх үндэстэй ба нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон 2023 оны 8 дугаарр сарын 30-ны өдөр байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх гэрээ хүчин төгөлдөр байна.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч М.*******, Ч.******* нар нь гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл зээлийн хүү, мөн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүү төлөхөөр тохиролцсон учир үүнээс хойшхи хугацааны хүү хариуцагч нараас гаргуулах үндэсгүй. Харин хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний 3 дугаар зүйл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алданги тооцож хариуцагч нараас гаргуулах үндэстэй байна.

Гэрээнд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч М.*******, Ч.******* нар нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 401,000 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 415,050 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шаардлагад төлсөн 415,050 төгрөгийг М.*******, Ч.******* нараас гаргуулж Г.*******д олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.*******ийн нэхэмжлэлтэй барьцаанд тавьсан эд хөрөнгийн үнэ 13,500,000 төгрөг, илүү төлсөн 10,080,000 төгрөг нийт 23,580,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

М.*******, Ч.******* нараас нийт 49,460,000 төгрөгийг гаргуулж сөрөг нэхэмжлэгч Г.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,960,000 төрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 401,000 төгрөг, сөрөг нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 415,050 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шаардлагад төлсөн 415,050 төгрөгийг М.*******, Ч.******* нараас гаргуулж Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ