| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00450/И |
| Дугаар | 305/ШШ2025/00471 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 305/ШШ2025/00471
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* оршин суух Т овгийн С-н С-ийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
Нэхэмжлэгчийн С.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тавьчуул овгийн Содномын Саранцэцэг миний бие нь 1969 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. Одоо 56 настай. Би 1989 оны 06 дугаар сард Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөж, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Бугат сумын Тахийн тал хоршооллын Хүн эмнэлэгт томилогдон ажилласан. 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өөр газар шилжин ажиллаж байгаад 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дахин Тахийн талын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон тушаалыг хожуу 1994 оны 02 дугаар сарын 01-нд гаргасан. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Бугат сумын Тахийн талын Хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч С.С нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.С миний бие нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. С.Сийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч С.Сийн С.С миний бие нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх хүсэлтээр нотлогдож байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.
3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Сийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч С.Ст олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА