Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00485

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ....... тоотод оршин суух Ц-ын Д-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 2,875,767.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний   өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2025-01-31-ны өдөр ЗГ2025013151626 тоот гэрээний дагуу 1Рhone13 128GВ маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 2,488,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ЗГ2025013151626 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,488,000.0 төгрөг, үндсэн хүүнд 377,167.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,599.93 төгрөг, Нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, Нийт 2,875,767.10 төгрөгийг хариуцагч Ц-ын Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ц.Д- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,875,767.10 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Д-д холбогдуулан 2,875,767.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хариуцагч Ц.Д- нь Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,875,767.10 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний дотор төлж дуусгана... гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэг 2,875,767.10 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,962 төгрөгийн 30,481 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 30,481 төгрөгийг, хариуцагч Ц.Д-гээс 30,481 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Д-д холбогдох 2,875,767.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,962 төгрөгийн 30,481 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 30,481 төгрөгийг, хариуцагч Ц.Д-гээс 30,481 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                  Ч.МӨНХТУЯА