| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00364/И |
| Дугаар | 311/ШШ2025/00410 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг,******* сум, ....багт оршин суух хаягтай, .......нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний Д.Зуунасан нь 1965 онд төрсөн,******* суманд оршин суудаг. 1981 онд 8 дугаар анги төгсөөд 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1983 оны 08-р сарын 31-ний өдөр хүртэл******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар, 1983 оны 09-1983 оны 02-р сарын 21-ний өдрөөс 1984 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл******* сумын ******* нэгдэлд Уурын зуухны гачегаараар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1987 онд халагдаж ирсэн. 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад барилгын мужаанаар, 1989 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 онын 01-р сарын 20-ны өдөр хүртэл******* сумын ******* нэгдлийн 5 дугаар хэсгийн тоо бүртгэгчээр, 1992 оны 01-р сарын 20-ны өдрөөс 1992 оны 10-р сарын 21-ний өдөр хүртэл******* сумын ******* багийн Засаг даргаар, 1992 оны 10-р сарын 21-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл******* сумын Цэцэрлэг багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1981 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1983 оны 08-р сарын 31-ний өдөр хүртэл******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар, 1983 оны 09-1983 оны 02-р сарын 21-ний өдрөөс 1984 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл******* сумын ******* нэгдэлд Уурын зуухны гачегаараар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад барилгын мужаанаар, 1989 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1992 онын 01-р сарын 20-ны өдөр хүртэл******* сумын ******* нэгдлийн 5 дугаар хэсгийн тоо бүртгэгчээр, 1992 оны 01-р сарын 20-ны өдрөөс 1992 оны 10-р сарын 21-ний өдөр хүртэл******* сумын ******* багийн Засаг даргаар, 1992 оны 10-р сарын 21-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл******* сумын Цэцэрлэг багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.******* нь Завхан аймгийн******* суманд ам бүл 2, эхнэрийн хамт оршин суудаг. Миний нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр болохоор товлогдсон. Гэтэл эхнэр 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хөлөө хугалж асаргаанд байгаа тул шүүхэд очиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа учир намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар,
-1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдэлд Уурын зуухны гачегараар,
-1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад мужаанаар,
-1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 онын 1 дүгээр сарын 20-ныг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдлийн 5 дугаар хэсгийн тоо бүртгэгчээр,
-1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* багийн Засаг даргаар,
-1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн******* сумын Цэцэрлэг багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 168412 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1985 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний 605025 дугаартай бат илэрхийлэх, Завхан аймгийн******* сумын *******ын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай Сумын гүйцэтгэх захиргааны аппаратын ажилтнууд төсвийн албан газрын дарга, эрхлэгчид зарим ажилтны цалинг шинэчлэн тогтоох тухай захирамж, Завхан аймгийн******* сумын Засаг даргын 1993 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилж, цалин тогтоомж шинэчлэн хийх тухай захирамж, түүний хавсралт, мөн даргын 1993 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай Ээлжийн амралтын хуваарийг батлах тухай захирамж, түүний хавсралт, мөн даргын 1994 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай Ээлжийн амралтын тухай захирамж, түүний хавсралт, мөн даргын 1994 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаартай Комисс томилох тухай захирамж, мөн даргын 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай 1995 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг зохион байгуулж явуулах тухай захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мужаан, 1987 он гэх хэсэг,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Ж.........н өгсөн мэдүүлгийн: ...би насаараа Завхан аймгийн******* суманд амьдарч байсан хүн. ******* нь 1981 оноос эхлээд надтай нэгдэлд мужаан, нэгдэлд малчнаар, тэгээд уурын зуухны гачегараар ажилладаг байсан. Дараа нь 1992 оноос хойш******* сумдаа багийн засаг даргаар ажилласан. ... гэх хэсэг,
гэрч Ч......н өгсөн мэдүүлгийн: ...би Завхан аймгийн******* сумын нэгдэл дундын жолооч хийдэг байсан. Тухайн үед .... Завхан аймгийн******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад байсан. ******* нь ******* нэгдэлдээ мужаанаар, нэгдлийн уурын зуухны гачегараар, дараа нь******* сумандаа багийн дарга хийж байсан. ...******* нь 8-р анги төгсөөд л Шинэ цэцэрлэг нэгдэлд ажиллаж эхэлсэн. ... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.......йн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........г 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад ажилчнаар,
-1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдэлд Уурын зуухны гачегараар,
-1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэр бригадад мужаанаар,
-1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 онын 1 дүгээр сарын 20-ныг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* нэгдлийн 5 дугаар хэсгийн тоо бүртгэгчээр,
-1992 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 21-нийг хүртэл Завхан аймгийн******* сумын ******* багийн Засаг даргаар,
-1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн******* сумын Цэцэрлэг багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д...........н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ