| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/04703/И |
| Дугаар | 192/ШШ2025/05050 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/05050
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г б” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 17,255,289.64 төгрөгийг хариуцагч Б.О, Б.М нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8,255,289.64 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Б.О, Б.М нарт 17,255,289.64 төгрөгийг тогтоосон хугацаанд нэхэмжлэгч “Г б” ХК-д төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,226 төгрөгөөс 122,113 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.О, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжид 122,113 төгрөг, улсын орлогоос 122,113 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г б” ХК-д олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ