Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2025/00411

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, У.......... багт оршин суух хаягтай, ....... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхтөр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.******* нь 1964 онд төрсөн. Ургамал суманд оршин суудаг. 1981 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 1985 оны 06-р сард халагдаж ирсэн. 1985 оны 07-р сарын 19-ний өдрөөс 1990 оны 06-р сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд жолоочоор, 1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Ургамал сумын эд хэрэглээний хоршоонд авто машины жолоочоор тус тус ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэрт холбогдох тушаал олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй байна. Иймд намайг 1981 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1982 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл, 1985 оны 07-р сарын 19-ний өдрөөс 1990 оны 06-р сарын 25-ны өдөр хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд жолоочоор, 1990 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Ургамал сумын эд хэрэглээний хоршоонд авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ургамал сумын өндөр настан ******* овогтой ******* миний хүсэлтийг үндэслэж хийх шүүх хуралд ир гэсэн боловч эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгийн хяналтанд байгаа тул өөрийн биеэр очих боломжгүй байгааг харгалзан үзэж чөлөө олгон уу гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл,

-мөн 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд жолоочоор,

-1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд нормчноо,

-1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд жолоочоор,

-1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Эд хэрэглээний хоршоонд авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 453360 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 81 дугаартай Ц.*******ийг ажилд авсан тушаалыг нөхөн гаргах тухай тушаал, мөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 84 дугаартай Ц.*******ийг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг нөхөн гаргах тухай тушаал, мөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай Ажилд томилох тухай тушаал, мөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай ээлжийн жолооч түр томилох тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Ургамал сумын коммунизмын туяа нэгдэлд жолооч, 1985 он гэх бичилт нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.

Иймд нэхэмжлэгч Ц.*******ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ....... 1981 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл,

-мөн 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд жолоочоор,

-1990 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд нормчноо,

-1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд жолоочоор,

-1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Ургамал сумын Эд хэрэглээний хоршоонд авто машины жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ