| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/01028/И |
| Дугаар | 193/ШШ2025/00734 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2025/00734
2025 08 13 193/ШШ2025/00734
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, гийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 10,891,343.24 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Л.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 10,891,343.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, биелүүлэх хугацааг тохиролцон эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Л. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 10,891,343.24 төгрөгөөс 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 891,343.24 төгрөг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 94,605.5 төгрөгийг хариуцагчаас 94,605.5 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН