| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/00892/И |
| Дугаар | 193/ШШ2025/00735 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 193/ШШ2025/00735
2025 08 13 193/ШШ2025/00735
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******нд байрлах, ******* /РД:*******/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 83,151,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******өөс эмнэлгийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 83,151,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартай: Гэрээний үүргийн биелэлт 83,151,100 төгрөгөөс 790,600 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 82,360,500 төгрөгийг төлөх хугацааг тохирч эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч *******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 83,151,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 790,600 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгч ******* ХХК-д хариуцагч *******өөс 83,151,100 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар 243.1.-д зааснаар шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа тохиролцон эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д заасны дагуу хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх болно.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 83,151,100 төгрөгөөс 790,600 төгрөгийг төлж, үлдэх 82,360,500 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 10,550,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 17,767,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 9,220,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 13,497,500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 31,326,000 төгрөг нийт 82,360,500 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,706 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 286,853 төгрөгийг хариуцагчаас, 286,853 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН