| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 181/2021/02961/И |
| Дугаар | 191/ШШ2025/05880 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/05880
| ******* оны 07 сарын 03 өдөр | Дугаар 191/ШШ*******/00 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, ******* *******, ******* байр, ******* тоот оршин суух, ******* иргэн ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, *******, байр, тоот оршин суух, /РД:ЧО7102107/-д,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө ******* байрлах, ХХК /РД:01479/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******гд найрамдах Солонгос улс, , , 17- тоот оршин суух, .
Б. болон , ******* ******* ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 0 дугаар сарын 2-ны өдрийн Зээлийн гэрээ, уг гэрээг үндэслэн байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн Барьцааны гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох дүгээр хороо, ******* ******* байршилтай, авто зогсоол, 242 м.кв талбайтай өрөө, орон сууцны зориулалттай дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,
2016 оны 0 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дүүрэг, дүгээр хороо, ******* *******, *******-******* тоот байршилтай, 242 м.кв талбайтай, өрөө орон сууц, зоорийн давхрын тоот авто зогсоолын өмчлөх эрхийг ******* иргэн Ду д шилжүүлэхийг ******* ******* *******д даалгах бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Юн Чан Ён, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү, Д.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, хариуцагч Б.ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн даргаар Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2016 оны дугаар сарын 2-ны өдөр №1602 тоот Зээлийн гэрээг сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч Б. 10,000,000 төгрөгийг зээлдэгч ******* иргэн болон ******* ******* ******* нарт зээлдүүлэх, зээлдэгч нар тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Зээлийн гэрээний дагуу Б. нь , ******* ******* ******* нарт 10,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн хэдий ч шилжүүлэг огт хийгдээгүй.
Мөн , ******* ******* ******* нар нь зээлийг 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд тус гэрээний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч ээс Соr , ******* ******* ******* нарт мөнгө шилжүүлээгүй тул эргэн төлөлт огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, Б. болон , ******* ******* ******* нар 2016 оны дугаар сарын 2 өдрийн зээлийн гэрээг /№1602/ хэлбэрийн шаардлага ханган байгуулж, улмаар тус гэрээнд үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 2 өдрийн Барьцааны гэрээг /№1/ байгуулсан боловч талууд зээлийн гэрээний дагуу бодит байдал дээр огт мөнгө өгсөн, авсан зүйлгүй болно. Ийнхүү Б. нь уг зээлийн гэрээний дагуу ******* ******* *******, Ли нарт мөнгө шилжүүлээгүй учраас зээлийг буцаан шаардаагүй өнөөдрийг хүрсэн.
Нэгэнт зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй тул зээлдэгч ******* ******* ******* нь барьцааны зүйл болох өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр хариуцагчид удаа дараа хандсан. Гэвч Б. нь ******* ******* Мигийн ажилладаг байсан " " ХХК-тай өр төлбөрийн асуудлаар шалтаглан өнөөдрийг хүртэл орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгөөгүй байгаа тул шүүхэд хандах болсон. Мөнгийг шилжүүсэнээр гэрээ байгуулагдсанд тооцогддог.
Хэрэгт 6 сая төгрөгийн баримт л байна. 100 сая төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа боловч нотлогдохгүй байна. Харин 6 сая төгрөгийг авснаа зөвшөөрч байгаа, 100 сая төгрөгийн тухайд авсан нь баримтаар нотлогдож байна.
Иймд зохигчдын хооронд байгуулсан 2016 оны сарын 2-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцааны зүйл болох Нийслэлийн дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байр, ******* тоот байрлах 242 мкв талбай бүхий өрөө орон сууц, тоот байрлах авто зогсоолыг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Ингэж барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох нь гийн эрх, ашиг сонирхолд харшлахгүй болно. Харин ХХК-нд холбогдуулан гаргах ямар нэг тайлбар байхгүй.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жилийн хугацаатай, *******2 оны сард дуусчихсан байхад *******3 онд шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Ду нь эрх ашиг нь зөрчигдсөн, хууль бус гэж үзэж байгаа бол энэ олон жилийн хугацаанд өөрийн хөрөнгийн талаар мэдэх боломжтой байсан.
Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхийг заасан байгаа бөгөөд хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байгаа. Иймд гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй байна. Итгэмжлэлийг хэзээ олгосон нь тодорхойгүй байна. Иймд бие даасан шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна гэв.
2.Хариуцагч Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайбартаа:
Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан. Хүсэл зоригийн үндсэн дээр бид гэрээ байгуулсан.
Хариуцагч Б.ийн хувьд ******* ******* *******д бэлнээр 100,000,000 төгрөг, дансаар 30,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай зүгээс гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг шилжүүлсэн, баримтаар 16,000,000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Б.ийн хувьд 12,000,000 төгрөг төлсөн баримтаа хайгаад олоогүй. Нэг удаагийн бэлнээр өгсөн гэж хэлж байсан. Бидний зүгээс байгаа мөнгө шилжүүлсэн баримтаа гаргаж өгсөн. Харин нэхэмжлэгч талаас буцааж шилжүүлсэн зүйл байхгүй. Төлбөр мөнгөтэй холбоотой нэг зээлдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар нас барсан Б.ийн нөхөр БНСУ иргэн тул уг асуудалд хүндэтгэлтэй хандъя гэж үзээд асуудал үүсгээгүй. Гэхдээ нэхэмжлэгчид хэлж байсан.
Манай зүгээс шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн баримтын хувьд гэрээ байгуулагдсан өдөр буюу ******* оны дугаар сарын 2-ны өдөр гэж бичигдсэн байгаа. Мөнгөн шилжүүлгийн баримт дээр Б. гэж бичигдээгүй боловч хүлээн авсан гэх хэсэгт ******* ******* *******, нарын нэр байгаа. 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд адилхан таарч байгаа. одоо тус орон сууцыг ******* ******* ******* эзэмшиж, ашиглаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж ХХК нь иргэд хооронд байгуулагдсан буюу иргэн Б. болон ******* иргэн ******* ******* ******* болон нарын хооронд байгуулагдсаны зээлийн гэрээ болон барьцааны гэрээний оролцогч биш бөгөөд ямар нэгэн байдлаар гэрээний талуудын өмнө хариуцлага хүлээгээгүй.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ******* оны дугаар сарын 27-ны өдөр ХХК-ийг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ хавтаст хэрэг авагдсан 100,000,000 төгрөгийн баримтад үндэслэн манай компанийг уг хэрэг маргаанд хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс ХХК нь 100,000,000 төгрөгийг хүлээн авсан гэсэн байх тул гэх үндэслэлээр манайхыг хариуцагчаар татсан байсан, гэтэл миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйл баримтыг судалж үзэхэд ХХК-аас дээрх 100,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх баримт байдаггүй тул манай компанийг хариуцагчаар татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т хариуцагч гэж ямар этгээд байх талаар хуульчилсан байдаг.
Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзэхэд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл нь ХХК-тай холбоотой ямар нэг шаардлага байхгүй байх бөгөөд ХХК нь нэхэмжлэгчид ямар хохирол учруулсан, ямар үүрэг хүлээх ёстой байсан, ямар үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд ХХК нь уг хэрэг маргаанд хариуцагчаар оролцох этгээд биш байх тул манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа:
дүүрэг, дүгээр хороо, *******гийн *******, ******* байрны, ******* тоот байрлах, 242 м.кв талбай бүхий өрөө орон сууц болон 0 тоот граш нь ******* иргэн Хун гэх хүний өмч хөрөнгө. Энэ хөрөнгөтэй холбоотой 2016 оны дугаар сарын -ний өдөр болон 23-ны өдөр гэх хүнд итгэмжлэл хийж өгсөн. 2016 оны дугаар сарын -ний өдрийн итгэмжлэлийн агуулга нь итгэмжлэлийг ашиглаж эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээгээр бусдад худалдаж болно, надад орлого оруулна, зээл авах боломжтой байдлаар хийгдсэн.
Тодруулбал, 2016 оны дугаар сарын 23-ны өдөр Хунаас итгэмжлэл хийж өгөхөд орон сууцыг ашиглаж, зарж болохгүй байвал зээл авах боломжтой.
Зээлийг нь Хунд олгоно, хөрөнгө босгох талаар 2 өөр төрлийн итгэмжлэл олгосон. Итгэмжлэл хүлээж авсан ******* иргэн нь 2016 оны дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл дээр заасан хэмжээг хэтрүүлж иргэн Хуны орон сууцыг ******* ******* *******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл итгэмжлэл дээр бэлэглэх эрх олгогдоогүй байхад бэлэглэлийн гэрээ хийж ******* ******* *******д шилжүүлсэн байсан. нь 201 онд нас барсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гуравдагч этгээдийн зүгээс миний өмч хөрөнгийг бусдад худалдах, эсхүл зээл авч хөрөнгө босгох байтал эд хөрөнгийг бусдад бэлэглэж, бэлэг хүлээн авагч нь тухайн орон сууцыг өөрийнхөө хөрөнгө гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, тухайн орон сууцыг БНСУ иргэн Хуны нэр дээр шилжүүлж өгнө үү гэв.
.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс, 2016 оны дугаар сарын 2-ны өдрийн №1602 дугаартай зээлийн гэрээ, Монгол улсад оршин суух үнэмлэх, 2016 оны 9 сарын 2-ны өдрийн барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ******* *******миний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт, Нас барсан талаарх дүгнэлт, 2016 оны сарын -ний өдрийн Ду ээс И жэд олгосон итгэмжлэл, №0001904 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ,
Хариуцагчаас, Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн баримт, 100,000,000 төгрөг шилжүүлсэн баримт,
Бид даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс, итгэмжлэл, 2016 оны сарын -ний өдрийн тодорхой үйлдэл хийх итгэмжлэл, №0001904 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг тус тус гаргасан өгсөн.
Талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн хэлтсийн *******2 оны сарын 16-ны өдрийн 943 дугаартай албан бичиг, *******2 оны 12 сарын 22-ны өдрийн 2263 дугаартай албан бичиг, хувийн хэргээс хуулбарлан хүргүүлсэн баримтууд, 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын *******3 оны сарын 17-ны өдрийн 9/413 дугаартай албан бичиг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтууд, Б.ийн эзэмшлийн депозит дансны хуулга, Нийслэлийн Архивын газрын баримт, Нотариатын бүртгэлийн дэвтэр зэрэг бичгийн баримтуудыг бүрдүүлсэн байна.
Зохигч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б., ХХК нарт холбогдуулан, Б. болон , ******* ******* ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны сарын 2-ны өдрийн Зээлийн гэрээ, 2016 оны 9 сарын 2-ны өдрийн Барьцааны гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, барьцааны зүйл болох Нийслэлийн дүүрэг, дүгээр хороо, ******* ******* эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүхий 242 мкв талбайтай өрөө орон сууц, тоот байрлах авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хэн аль нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу мөнгө шилжээгүй тул зээлийн гэрээг байгуулагдаагүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Нэхэмжлэгч ******* ******* ******* болон талийгаач Ли , хариуцагч Б. нарын хооронд 2016 оны дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэг талаас 10,000,000 төгрөгийг сарын хувийн хүүтэй зээлдүүлэх, нөгөө талаас зээлийн гэрээний хавсралтад заасан хугацаанд зээл төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй гэж тодорхойлсон хэдий ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа хариуцагч Б.ээс 6,000,000 төгрөгийг дээр зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан үйл баримттай маргаагүй. /хх-ийн 22-229 дүгээр тал/
Харин 100,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаж байх бөгөөд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт, мөнгөн шижлүүлгийн ...100,000,000 төгрөг, дээрх төлбөрийг 2016 оны сарын 2-ны өдөр Сүнжин гранд зочид буудлын зээлсэн төлбөрөөс 100,000,000 төгрөг авсан нь үнэн болно гэх агуулгатай, хүлээн авагч И , ******* ******* ******* гэх гарын үсэг бүхий баримтуудаар хариуцагч Б. нь дээрх зээлийн гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг аваагүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлийг нотлох чиг үүргийн хүрээнд хариуцагчийн гаргаж өгсөн бичгийн баримтыг няцаах үүрэг нэхэмжлэгчид байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг хариуцагчийг шилжүүлээгүй, өөр бусад этгээдүүдээс авах авлагадаа авсан гэж маргаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, холбогдох баримтуудыг ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлох, хариуцагч хариу тайлбар татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Б. нь зээлийн гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна гэж үзэхээр байх тул зээлийн гэрээний дагуу эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгөөгүй гэх үндэслэлээр уг гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.
3.Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Тус гэрээ нь хэлбэрийн шаардлагаас гадна агуулга, субъект болон субъектив шинжийн хувьд хуульд нийцсэн байх тул Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
4.Түүнчлэн 2016 оны 9 сарын 2-ны өдрийн Барьцааны гэрээний хувьд, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг хуульд заасан шаардлагуудыг хангасан байх тул мөн адил хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна. /хх-ийн 73-74 дүгээр тал/
Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
.Нэхэмжлэгчээс гранд ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд, гранд ХХК-нд холбогдуулан гаргах шаардлага байхгүй гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасан.
Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд гранд ХХК нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой маргаанд гэрээний нэг тал биш байх бөгөөд хариуцагч биш гэж үзэхээр байна.
Иймд гранд ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* иргэн Ду нь 2016 оны сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дүүрэг, дүгээр хороо, ******* *******, *******-******* тоот байрлах 242 мкв талбай бүхий өрөө орон сууц, зоорийн давхарын тоот авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг ******* ******* *******д даалгах тухай бие даасан шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгчээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этээд Ду /Choi Dohun/-ээс д олгосон итгэмжлэлд он, сар, өдөр тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан.
******* иргэн -ээс Монгол улсын иргэн д итгэмжлэл олгосон байх бөгөөд нотариатын үүрэг гүйцэтгэгчийн тэмдэг *******1 оны 12 сарын 0-ны өдөр дарагдсан байна. /хх-ийн 61 дүгээр тал/
Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс *******4 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин итгэмжлэл олгосон байна. /2хх-ийн 6, 124 дугаар тал/
Иймд шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрхийг дээрх итгэмжлэлээр олгосон нь хууль зөрчөөгүй байна.
7.******* иргэн Ду нь барьцааны зүйл болон орон сууц, гаражийн өмчлөгчөөр бүртгэлтэй байх бөгөөд нотариатын 209 дугаартай, 2016 оны дугаар сарын -ний өдрийн итгэмжлэлээр ******* иргэн Ду -ээс И д дүүрэг, дүгээр хороо, *******гийн *******, ******* дугаар байрны ******* тоот байрлах дугаарт бүртгэлтэй, 242 мкв талбай бүхий өрөө орон сууц, тоот гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Монгол улсын аль ч банк болон бусдад барьцаалж зээл авахтай холбогдуулан зээлийн гэрээ хийх... зэрэг тодорхой үйлдлүүд хийх эрхийг олгосон байна. /хх-ийн 49 дүгээр тал/
2016 оны сарын 23-ны өдөр И болон ******* ******* ******* нарын хооронд орон сууцны бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, дүүрэг, дүгээр хороо, *******гийн *******, ******* дугаар байрны ******* тоот байрлах дугаарт бүртгэлтэй, 242 мкв талбай бүхий өрөө орон сууц, тоот гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх ******* ******* *******д шилжиж, 2016 оны дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 170-179 дүгээр тал /
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, 2016 оны дугаар сарын -ний өдрийн итгэмжлэлээр олгосон тодорхой үйлдэл хийх эрхийг хэтрүүлсэн гэх үндэслэлээр дээрх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд, Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан төлөөлөх, төлөөлүүлэх нэг талын хүсэл зориг бүхий хэлцлийн шинжийг агуулах бөгөөд Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3, 63.4 дэх хэсэгт заасан төлөөлөгч бүрэн эрхээ шударгаар төлөөлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонихолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, итгэмжлэл дэх хүсэл зоригоос давуулж, төлөөлөл өгсөн этгээдэд хохирол учруулсан бол итгэмжлэлтэй холбоотой хохирлоо шаардах эрх нь төлөөлөгч, төлөөлүүлэгч нарын хооронд байна.
Иймд итгэмжлэлээр олгосон эрхийг хэтрүүлсэн үндэслэлээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бэлэглэлийн гэрээн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
.Иймд, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 16 дугаар зүйлийн 16.1., 276 дугаар зүйлийн 276.1., 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******ий нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* иргэн ий бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.3 дахь хэсэг, 6 дугаар зүйл, дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1., 16 дугаар зүйлийн 16.1., 276 дугаар зүйлийн 276.1., 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******ий зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл, болон хариуцагч ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* иргэн ий 2016 оны дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дүүрэг дүгээр хороо, ******* *******, *******-******* тоот байрлах орон сууц, тоот гаражийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг ******* ******* *******д даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,12,10, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 723,10 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА