| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0136/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Т.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Т-ын Э-д холбогдох эрүүгийн 1710004070168 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо ................ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Т-ын Э- /РД:................../
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн барилгын талбай дээр Б.Л-тэй зуумагнаас болж маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Т.Э- 2018.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...Сонсгож байгаа зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Л-тэй учир зүйгээ олсон тул хохирлыг бүрэн барагдуулж, гомдол саналгүй болгосон...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
2. Хохирогч Б.Л- 2017.08.08-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 3-р хороо “...” ХХК-ийн барилгын талбай дээр бетон зутгалтын ажил эхэлсэн. Ажил дуусах дөхөөд ирэхээр тухайн зуурмагийн сүүлийн машиныг надад хэлэх ёстой байдаг юм. Учир нь барилгын талбай дээр зуурмаг дутахад дахиж нэмж захиалдаг, нэмж захиалсан машин нь барилгын талбай болон үйлдвэр хоёрын хооронд ойролцоогоор 1 цаг 30 минут явж ирдэг. Энэ хугацаанд шахагч помп машины хоолойнд бетон зуурмаг хатчихдаг, ийм учраас та нар сүүлийн машинаа хэлэхгүй яасан юм гэхэд “...” компанийн туслан гүйцэтгэгч захирал нь “чи юу гээд байгаа юм, би ажлаа хийж байна, чи ч ажлаа хийж байна” гээд маргаан эхэлсэн. Би тэр хүнд “та нар сүүлийн машин гэж надад хэлэхгүй яасан юм, одоо бетон захиалахад 1 цаг 30 минут болно. Энэ хооронд помп машины хоолой хатаад барьчихдаг” гэхэд “чи юу гээд байгаа юм, ална шүү пизда минь” гээд миний зүүн талын шанаа руу цохисон. Намайг тонгойход туслан гүйцэтгэгч компанийн захирал залуу ирээд төмөр хамгаалалттай усны гутлаар миний духны дээд хэсэг рүү өшиглөхөд талбайн инженер залуу салгасан. Би тэд нараас холдоод нилээн байсны дараа намайг цохисон захирал залуу ирээд “за уучлаарай. Эр хүн шиг байгаарай” гэхээр нь би дуугараагүй. Гэтэл “хоёулаа сайхан үзчих үү” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/,
2018.03.13-ны өдөр мэдүүлэхдээ: ... Миний биед гэмтэл бэртэл байхгүй тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,
2018.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Тухайн үед би Э-ы хүүхдийг өшиглөсөн гэж бодсон юм. Тэгтэл өшиглөөгүй байсан юм билээ. Ажлын төмөр хоншоортой гутлаар өшиглүүлсэн бол миний дух хэсэг цөмрөх байсан. Учир нь тэр гутал 500кг даадаг даацтай юм. Харин би тонгойхдоо Э-ы үүрч явсан помпны удирдлагад цохигдсон байж магадгүй. Би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/,
3. Гэрч Ж.Б- 2017.08.21-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ний барилгын талбай дээр байхад манай бригадын дарга Э- нь барилгын дээд талын 5 дугаар давхарт бетон зуурмаг авч байгаад помпны жолоочтой маргалдаад зодолдох гээд зууралдаж байхаар нь тэр хоёрыг салгасан. Удалгүй помпны жолооч цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,
2018.02.21-ний өдөр мэдүүлэхдээ: ... Помпны ард бетон үлдээх ёстой байтал Б.Л- өөрөө шахсан. Тэр асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Б.Л-, Т.Э- нар нь барьцалдаад зогсож байсан ба Б.Л-гийн дух хэсэг цус гарсан байдалтай байсан. Тэр хоёрыг Э-ы хүү нь ирээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
4. Гэрч П.Т- 2017.08.22-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн барилгын талбай дээр ажилласан. Орой 18 цагийн үед барилгын 5 дугаар давхар дээр шавар өнгөлгөө хийж байтал шатны ойролцоо манай бригадын дарга Э- помпны жолооч Л-тэй бетон зуурмагнаас болж хоорондоо маргалдаж байснаа удалгүй салсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
5. Гэрч Э.Т- 2017.08.22-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн барилгын талбай дээр өглөө 8 цагийн үед ажил дээрээ ирж ажлаа хийсэн. Орой 19 цагийн үед барилгын 4 дүгээр давхарт ажлаа хийж байтал 5 дугаар давхарт бетон зуурмаг авч байсан Э- ах помпны жолооч Л-тэй зуурмагнаас болж маргалдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
6. Гэрч Э.Д- 2017.08.22-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн барилгын талбай дээр ажилласан. Орой 18 цагийн үед барилгын талбайн 5 дугаар давхарт манай аав Э- нь помпны операторын жолооч залуутай маргалдаж бие биетэйгээ зууралдаад зогсож байхаар нь аав Э-г “боль” гээд салгасан. Гэтэл помпны жолооч залуу манай аавтай дахин маргалдах гээд ирэхээр нь би тэр залууг цааш нь түлхэж холдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
2018.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Маргаан болох үед би хамгийн түрүүнд очсон. Намайг очиход зууралдаад зогсож байсан. Тэрнээс өмнө юу болсныг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10174 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Л-гийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно. /хх-ийн 20-р хуудас/,
8. “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 21-р хуудас/,
9. Хохирол төлсөн баримт /хх-ийн 59-р хуудас/,
10. Шүүгдэгч Т.Э-ы хувийн байдалтай холбоотой баримтууд:
- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46-р хуудас/,
- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Э-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн барилгын талбай дээр хохирогч Б.Л-тэй маргалдан улмаар түүнийг цохиж биед нь “...тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Л-гийн ... Ажил дуусах дөхөөд ирэхээр тухайн зуурмагийн сүүлийн машиныг надад хэлэх ёстой байдаг юм. Учир нь барилгын талбай дээр зуурмаг дутахад дахиж нэмж захиалдаг, нэмж захиалсан машин нь барилгын талбай болон үйлдвэр хоёрын хооронд ойролцоогоор 1 цаг 30 минут явж ирдэг. Энэ хугацаанд шахагч помп машины хоолойнд бетон зуурмаг хатчихдаг, ийм учраас та нар сүүлийн машинаа хэлэхгүй яасан юм гэхэд “...” компанийн туслан гүйцэтгэгч захирал нь “чи юу гээд байгаа юм, би ажлаа хийж байна, чи ч ажлаа хийж байна” гээд маргаан эхэлсэн. Би тэр хүнд “та нар сүүлийн машин гэж надад хэлэхгүй яасан юм, одоо бетон захиалахад 1 цаг 30 минут болно. Энэ хооронд помп машины хоолой хатаад барьчихдаг” гэхэд “чи юу гээд байгаа юм, ална шүү пизда минь” гээд миний зүүн талын шанаа руу цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 9-13-р хуудас/,
Гэрч Ж.Б-ын ... барилгын талбай дээр байхад манай бригадын дарга Э- нь барилгын дээд талын 5 дугаар давхарт бетон зуурмаг авч байгаад помпны жолоочтой маргалдаад зодолдох гээд зууралдаж байхаар нь тэр хоёрыг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,
2018.02.21-ний өдөр: ... Б.Л-, Т.Э- нар нь барьцалдаад зогсож байсан ба Б.Л-гийн дух хэсэг цус гарсан байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,
Гэрч П.Т-ийн ... Орой 18 цагийн үед барилгын 5 дугаар давхарт шавар өнгөлгөө хийж байтал шатны ойролцоо манай бригадын дарга Э- помпны жолооч Л-тэй бетон зуурмагийн талаар хоорондоо маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р хуудас/,
Гэрч Э.Т-ын ... Орой 19 цагийн үед барилгын 4 дүгээр давхарт ажлаа хийж байтал 5 дугаар давхарт бетон зуурмаг авч байсан Э- ах помпны жолооч Л-тэй зуурмагнаас болж маргалдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
Гэрч Э.Д-гийн ... Орой 18 цагийн үед барилгын талбайн 5 дугаар давхарт манай аав Э- нь помпны операторын жолооч залуутай маргалдаж бие биетэйгээ зууралдаад зогсож байхаар нь аав Э-г “боль” гээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10174 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Л-гийн биед тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй болно. /хх-ийн 20-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэнд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэрэг гарсан гэж бичсэн боловч хэрэгт цугларсан баримтаар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Т.Э-аас “...хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Иймд шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн барилгын талбай дээр хохирогч Б.Л-тэй зуумагнаас болж маргалдан улмаар түүнийг зодож биед нь “...тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Л-гийн мэдүүлэг, гэрч Ж.Б-, П.Т-, Э.Т-, Э.Д- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №10174 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Т.Э- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э-ы хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Д.Л- нь мөрдөн байцаалтын шатанд “... шүүгдэгч Т.Э- 120.000 төгрөг төлж хохирлыг бүрэн барагдуулсан тул би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Т.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
ын д