| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Цэрэндэжид |
| Хэргийн индекс | 128/2025/0316/З |
| Дугаар | 128/ШШ2025/0745 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Я /РД:/, М.Э /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Б.М******* /РД:*******/, Б.Х******* /РД:*******/ нарын хооронд үүссэн
“Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Я, М.Э нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э*******, нэхэмжлэгч Ц.Яын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариу, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэн, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гэрч Ш.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Тус шүүхэд иргэн Ц.Я, М.Э нараас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан “Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Я, М.Э нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан байна.
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх
2.2. Дээрх хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/2 дугаар захирамжаар иргэн Я.Ариу, М.Э******* нарт тус дүүргийн дүгээр хороо Түргэний аманд гэр орон сууц хашааны зориулалтаар 700м2 газар эзэмших эрх олгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал)
2.3. Иргэн Я.Ариу, М.Э******* нараас 2018 онд гаргасан хүсэлтээс шийдвэрлэгдээгүй үлдсэн газар эзэмших хүсэлт гаргасан 2 байршилд /өөрийн эцэг, эх/ иргэн Ц.Я, М.Э нарын нэрээр газар эзэмших хүсэлтийг шинэчлэн гаргаж, уг хүсэлтийг 2018 оны хүсэлт бүртгэсэн цахим бүртгэлд өөрчлөн бүртгүүлжээ.
2.4. Гэвч иргэн П.Х*******, Б.М******* нараас 2018, 2023 онд гаргасан газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжаар нэр бүхий 2 иргэнд газар эзэмших эрх олгосны хавсралт 2 дугаарт иргэн П.Х*******, 9 дугаарт Б.М******* нарт тус дүүргийн хороонд гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал)
2.5. Нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас газар эзэмших хүсэлт түрүүлж гаргасан газрыг бусдад эзэмшүүлсэн гэх агуулгаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж, тус зөвлөлөөс 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр дээрх иргэдээс гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 81-85 дахь тал)
2.6. Ийнхүү дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч нар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1.1-д нийцсэн байх тул захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Я.Ариу нь миний төрсөн охин ба 2018 оны 7 дугаар сард 2 гэр бүлийн хамтаар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшихээр Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Түргэний аманд байрлах хэсэгт бусдын эзэмшил ашиглалтад бүртгээгүй, хэн нэгэн өргөдөл хүсэлт өгөөгүй бусдад эзэмшүүлэх боломжтой газар байна гэж Хан-Уул дүүргийн газрын албанаас зөвшөөрсний дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн өргөдөл хүсэлт, кадастрын зургийг хийлгэн охин Я.Ариу, хүргэн М.Э******* нарын нэр дээр зэргэлдээ 4 айлын газар эзэмших хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн гарын алба өргөдөл хүсэлтийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгэн авсан. Ийнхүү өргөдөл бүртгэгдсэн боловч шийдэгдэхүй байсан тул удаа дараа газрын асуудлаа асуух бүрд захирамж гарахгүй байна удахгүй гарна гэх мэтээр олон жилээр хойшлуулж байсан. Ийнхүү удаан хойшлуулсан эцэст 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр охин Я.Ариу, хүргэн М.Э******* нарын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Үлдэх 2 газар эзэмших хүсэлт шийдвэрлэгдээгүй бөгөөд тодруулахад, Хан-Уул дүүргийн Засаг даргаас тухайн газар нутагт нэг хун зөвхөн 1 газар эзэмших эрх олгоно гэх Газрын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байгаа талаар мэдэгдсэн тул Ц.Я болон М.Э нарын нэрээр шинэ кадастрын зураг хийлгэж, өмнөх бүртгэлд бүтгэх талаар заавар зөвлөгөө, зөвшөөрөл өгсний үндсэн дээр бүртгэлийг өөрчлөн бүртгүүлсэн. Ийнхүү Ц.Я, М.Э нарын нэрээр бүртгэл хийгдэж,
шийдвэрлэгдэхийг хүлээсэн боловч захирамж гараагүй удааж байсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сард танай газарт өөр хун хашаа барьсан байна, хашаа барьсан хүнд нь газрыг өгнө гэж газар зохион байгуулагчаас хэлсний дагуу газар зохион байгуулагчтай уулзахад хэн түрүүлж өргөдөл өгснийг шүүж үзнэ гээд хашаа барьсан гэх этгээдийн хамтаар өргөдлийг шүүж үзэхэд газар эзэмшихээр гаргасан хүсэлт албан ёсоор цахимаар огт бүртгэгдээгүй байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргаас Газрын тухай хууль болон Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журмыг ноцтойгоор зөрчиж, бидний өргөдлийг бүртгэсэн бүртгэл байсаар байхад Газрын тухай хуулийн 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ”, “Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан иргэний үнэ төлбөргүйгээр газар гаргасан хүсэлт цахим системээр бүртгэгдсэн огноогоор дараах дарааллын дагуу шийдвэрлэх" гэж заасныг зөрчиж, бидний эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжаар иргэн Б.М*******, П.Х******* нарт эзэмшүүлсэн байна. Хан-Уул дүүргийн газрын алба, Засаг дарга дээрх иргэдэд газар эзэмших эрх
олгохдоо өргөдлийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэн авч ердөө 9 өдрийн дараа газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан байгаа нь Газрын тухай хуулийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн, иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад зааснаар нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх болсонтой холбогдуулан хүсэлтээ гаргасан боловч нарийвчлан судалж шийдвэрлэхээс татгалзаж, шүүхэд хандах хариу ирүүлсэн. Иймд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн, цахимаар бүртгүүлсэн газар эзэмших тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга
шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу өргөдөл хүсэлт гаргасан Ц.Я, М.Э нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Ариу нөхөр Г.Э*******ын хамт 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 4 газар буюу Я.А******* нэр дээр 2 газар, нөхөр Г.Э*******ын нэр дээр 2 газар эзэмших хүсэлтийг анх Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бичгээр гаргаж холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн. Энэ нь 10 болон 10 дугаарт нь Я.А******* өргөдөл хүсэлт бүртгэгдсэн. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны ирсэн бичгийн өргөдлийн 20-23 дугаарт бүртгэгдсэн байдаг. Газар эзэмших хүсэлт нь Я.Ариу болон н.Э******* нарын 4 өргөдөл бүртгэгдээд шийдвэрлэгдээгүй тодорхой хугацаа өнгөрсний үндсэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/2 дугаар захирамжаар Я.А******* 10 дугаарт бүртгэгдсэн газар, М.Э*******ын 10 дугаарт бүртгэгдсэн газрын эзэмших эрх нь гарсан. Үлдсэн 2 газрыг эзэмшүүлсэн эсвэл татгалзсан ямар нэгэн шийдвэр гараагүй. 4 газрын 2 газрын нь эзэмшүүлээд хоёрыг нь эзэмшүүлээгүй асуудал гарсан. 2018 оны асуудал 2021 он хүртэл шийдвэрлэгдээгүй удаашраад 2021 онд 2 газрыг эзэмшүүлсэн. Газар эзэмших хүсэлт гаргасан үлдсэн 2 газрыг эзэмшүүлсэн эсвэл татгалзсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй гаргасан. Яагаад газар эзэмшүүлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал үүсээд Я.Ариу Хан-Уул дүүгийн Газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад ямар хариу өгсөн талаар гэрч Б.Бат мэдүүлсэн. Үлдсэн 2 газрыг эзэмшүүлэхийг татгалзсан шийдвэр гараагүй боловч хавтаст хэргийн 151 дүгээр талд 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн огноотой 10 дугаартай бүртгэлийг татгалзсан буюу Газар зохион байгуулалтын албаны журмын 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн байх тул татгалзаж байна гэх мэдэгдэх хуудас авагдсан байна. 2018 онд татгалзсан гэх хариу өгч байгаагүй боловч 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн огноотой мэдэгдэл гарсан байдаг. Эзэмшүүлсэн 2 газарт мөн адил татгалзсан мэдэгдлийг үйлдсэн байдаг. Я.А******* 1 газар эзэмших шийдвэр нь 2021 онд гараад үлдсэн газрыг шийдвэрлээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Яагаад нэг газрын эзэмших эрхийн асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа эсэхийг тодруулахад 1 хүнд 2 газар эзэмшүүлэхгүй гэх тайлбарыг Газар зохион байгуулалтын албанаас өгдөг. Энэ асуудал эрх бүхий албан тушаалтанд асуудал үүсгэж байгаа тул энэ асуудлаа орхиж болох уу гэдэг шаардлага, хүсэлтийг Б.Бат тавьсан байдаг. Тэгэхдээ үйл баримтын хувьд тухайн үед Я.Ариу уулзаад чи энэ газар дээрээ өргөдлөө солиод бүртгүүлчих гэх хүсэлтийг тавьсан. 1 хүнд 2 газар эзэмшүүлэх боломжгүй байсан учир Я.Ариу өргөдлөө солиод Ц.Я, М.Э нарын нэр дээр эзэмшүүлээгүй 2 газрыг эзэмшүүлэх хүсэлт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газар зохион байгуулалтын албанд өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өргөдлийн бүртгэлийн 10 болон 1061 дугаар бүртгэгдсэн шийдвэрлэгдэхгүй байгаа 2 газрыг эзэмших хүсэлтийг Г.Э******* болон Я.Ариу гэснийг Ц.Я болон М.Э болгон өөрчлөөд өргөдлөө шинээр бичүүлээд Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Газар зохион байгуулалтын албанд солиулах хүсэлт өгөөд бүртгэлийн системд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 19 минутад өргөдлийг бүртгэсэн. Үүний үндсэн дээр е-газар.мн буюу газрын өргөдлийн бүртгэлийн системд бүртгэгдсэн гэх мэдээлэл ирсэн. Ц.Я болон М.Э нарын өргөдлийг 2022 онд бүртгэсэн бүртгэлийг шинээр өгсөн баримт дээр 2023 оны 1 дүгээр сарын -ний өдрийн цахим системд өргөдөл шийдвэрлэгдээгүй байдаг. 2023 оны 1 дүгээр сарын -ний өдөр шийдвэрлэх боломжгүй гээд хаасан байдаг. Газрын тухай хуульд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж тайлбарласан зүйл байхгүй. Гуравдагч этгээд П.Х*******, Б.М******* нар 2022 оноос гарч ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр П.Х*******, Б.М******* нар анхны өргөдлөө гаргасан байдаг. Тухайн өргөдлийн бүртгэл архивын үзлэгийн баримтуудаар Я.Ариу, М.Э******* хоёрын өргөдлийг бүртгэл 2018 оны өргөдлийн бүртгэлийн 20-23 дугаарт бүртгэгдсэн байдаг. Гэтэл гуравдагч этгээд нарынх 25 болон 25 дүгээрт газар зохион байгуулагч Ш.М******* гээд бүртгэсэн байдаг. Энэ бүртгэл дараа нь нөхөж хийгдээд архивд орсон эсэх нь эргэлзээтэй. Б.М******* 2017 онд кадастрын зураг хийгдсэн байхад эргэн тойронд нь газар эзэмших захирамж гарсан мэтээр дурдсан байна. Мэдээллийн санд ороход эргэн тойронд нь газар эзэмшсэн зүйл байдаггүй. Бүртгэж хүлээж авснаас хойш 6 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариу мэдэгдлээр татгалзсан байгаа юм. Ц.Я, М.Э, П.Х******* болон П.М******* нарын 2018 оны хүсэлтийг хаасан байгаа юм. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн огноотой Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагчийн албанд Б.М******* гомдол гаргасан байгаа. Энэ үеэс эхлэн талууд уулзаад манай газар, манайх өргөдөл гаргасан гэдэг асуудал 2022-2023 онд үүсээд эхлэхэд газар зохион байгуулагч энэ 2 хүний өргөдлийг цахим дээр хаая гэж үзээд 2023 оны 1 дүгээр сарын -ний өдөр боломжгүй гээд хааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Б.М*******ыг хүсэлт бичээд өг гэсний үндсэнд 2018 оны 5 дугаар сард хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй гэх агуулгатай өргөдөл гаргасан. Б.М******* 2018 оны 10 дугаар сараас хойш ямар нэгэн байдлаар Газар зохион байгуулалтын албанд хандаж өргөдөл, хүсэлт гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б.М*******, П.Х******* нар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд он, сар, өдөргүй хүсэлт гаргасан байдаг. Өргөдлийн бүртгэлийн хуудсаар огноог тодорхойлж байгаа юм. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөдлийн бүртгэлийн 1271 дугаарт Б.М******* хүсэлт гаргаад 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/3 дугаар дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан газрыг бусдад эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учир өргөдөл, хүсэлтийн дарааллыг зөрчиж гуравдагч этгээдүүдийн эзэмшүүлсэн шийдвэр хууль бус байна гэдэг агуулгаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол захирамжийг хүчингүй болгосноор сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлдэг хуулиар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхгүй болсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч шүүхийн журмаар шийдвэрлүүлье гэдэг шаардлага тавигдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргад хандаад ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжгүй, шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа учир хууль бус байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулах журмаар тухайн газар эзэмших хүсэлт гаргасан дараалал буюу цаг, минутыг нь харах ёстой. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сард анхны хүсэлтээ өгсөн. 4 газар эзэмших хүсэлт өгсөн байхад 2-ыг нь шийдвэрлээд 2-ыг нь шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Татгалзсан учир хүсэлтдээ өөрчлөлт оруулаад эцэг, эх болох Ц.Я, М.Э газар эзэмших хүсэлтийг шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан. 2022 оны 11 дүгээр сард энэ асуудлыг бүртгүүлээд албан ёсоор цахим системд бүртгэгдсэнээс хойш шийдвэрлэгдэхгүй байсаар 2023 оны 1 дүгээр сард цахимаар шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Гэтэл гуравдагч этгээд цаг хугацааны хувьд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн гэдэг тогтоогдож байгаа. 2018 оны өргөдөл албан ёсоор цахимд бүртгэгдээгүй байдаг. 2018 оны бүртгэлийн өргөдлийн бүртгэлийн дугаар байгаа боловч газар эзэмших хугацааны хувьд 10 дугаар сард бүртгүүлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлт нэхэмжлэгчийн дараа бүртгэгдсэн байхад тухайн газрыг эхлээд бүртгүүлсэн этгээдэд бус сүүлд бүртгүүлсэн этгээдэд яаралтай байдлаар 6 хоногийн дараа газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуульд заасан зарчмыг зөрчсөн гэж үзэж Засаг даргын захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны А/3 дугаартай захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя. Мөн Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох Ц.Я, М.Э нарт газар эзэмшүүлэх захирамж гаргуулах даалгуулах шаардлага гаргасан. Нэгдүгээрт маргаан бүхий 2 газрын зэргэлдээ 2 гээд нийт 4 газар авахаар газар эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн газрын албанд өөрийн биеэр хүргэж өгсөн. Энэ үед өөрийнхөө нэр дээр 2, нөхрийнхөө нэр дээр 2 зураг хийлгэж нийтдээ 4 газрыг 2, 2 газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж өгнө үү гэх хүсэлтээ ном журмын дагуу кадастрын зургаа хийгээд очсон. Энд ийм газар байна гэдийг мэдэж тухайн үедээ газар зохион байгуулагчаар шүүлгүүлсний үндсэнд хэн ч эзэмшээгүй хоосон газар байна. Үүний талаар мэдээллийн сан дээр байдаггүй юм байна. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба дээр очиход тухайн үед Б.Бат ахлах байсан. Би энэ газрыг эзэмших хүсэлттэй байна. Энэ газар хоосон байна өргөдлөө өг гэсний дагуу 4 газар эзэмших өргөдөл өгсөн. Миний гаргасан газрын өргөдөл шийдвэрлэхгүй удаан хугацаа өнгөрсөн. Яагаад гэвэл дүүргийн Засаг дарга нар өргөдөл авахгүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй гэм мэт хуульд заагаагүй эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Газар зохион байгуулалтын албанаас 2 газрын захирамж гарсан байдаг. Энэ талаар тухайн үед Газар зохион байгуулагчаар ажиллаж байсан н.Энхмаа гэх газар зохион байгуулагч чиний 2 газрыг эзэмших эрхтэй шийдвэр гарсан гэхэд нь 2 нь яагаад гараагүй вэ гэхэд манай дүүрэг 1 хүнд нэгээс илүү газар олгохгүй байгаа юм. Иймд кадастрын зургаа шинэчлээд аваад ир гэсэн. Нэр сольсноос хойш дахин Б.Бат даргаас өргөдөл маань юу болсон бэ гэж асуухад энэ газрыг хэдэн хүн авах гэж байгаа юм. Чи өөр газар авчих гэж хэлсэн. Би тухайн газар дээр хашаа бариад, урд айлаасаа зөвшөөрөл аваад мөнгө төгрөгөө өгөөд тог цахилгаан татсан байгаа. Дахин газар авахаар дахин тог цахилгааны асуудал үүснэ. Би төрийн албан хаагч учир дахин тог авах боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл прокурорууд байгаа юм чи өгчих гэж хэлэхээр нь би хариу хэлээгүй. Тэгээд дараа нь очоод сольж өгөх газрын байршлыг үзүүлнэ үү гэхэд тэр хавьд гээд очоод үзүүлсэн. Тэгтэл тухайн газар тог цахилгаан байхгүй байсан. Хариу хэлж амжаагүй байхад миний газар эзэмших хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод өөрт хүнд олгосон байсан. Миний хувьд хууль, журмын дагуу өргөдөл, хүсэлтээ гаргасан. Хэн нэгний зөвшөөрөлгүйгээр дур мэдэж хүсэлтийн нэр сольсон зүйл байхгүй. Гуравдагч этгээдийн хашаа 09 дүгээр сард баригдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гуравдагч этгээдийн 2018 онд өгсөн өргөдөл хариу мэдэгдлээр хаагдсан байдаг. Үүний дараа 2023 оны 3 дугаар сард гомдол гаргасан байдаг. Гомдол, хүсэлт, өргөдөл гэдэг ойлголт бол өөр ойлголтууд. Хүсэлт гэдэг нь газар эзэмших хүсэл зоригоо илэрхийлж байгаа хэлбэр, гомдол гэдэг нь миний өгсөн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэдэг асуудал. 2023 оны 6 дугаар сард газар эзэмших хүсэлтийг шинээр өгсөн. Зарим хүнд 6-7 хоногийн дотор газар эзэмших хүсэл гаргаж өгдөг юм байна. Гэтэл зарим хүнд нь 6-7 жилийн хугацаа өнгөр байхад хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэв.
3.4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэн шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаартай захирамжаар тус дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М*******од 678м2, П.Х*******д 699м2 газрыг гэр орон сууцны хашааны газар зориулалттай 15 жилийн хугацаатай олгосон. Б.М*******, П.Х******* нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-нд шинээр эзэмших тухай хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийг хариу өгөх мэдэгдлээр хаасан бөгөөд албаны архивд цаасан суурьтайгаар хадгалагдаж байна. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 1111 төвд хандаж гомдол гаргасан. 2023 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаартай захирамжаар тус дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.М*******од 678м2, П.Х*******д 699м2 газрыг гэр орон сууцны хашааны газар зориулалттай 15 жилийн хугацаатай олгосон. Ц.Яын охин болох Я.Ариу нь 2018 онд өөрийн нэр дээр 2 өргөдөл, М.Э*******ын нэр дээр 2 өргөдөл, нийт 4 өргөдөл өгч газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны А/2 дугаар захирамжаар 2 өргөдлийг шийдвэрлэж Я.Ариу, М.Э******* нарт тус бур 700м2 газрыг гэр орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Я.Ариу дээр бүртгэсэн өргөдлийн бүртгэлийг Ц.Я, М.Э*******ын өргөдлийн бүртгэлийг М.Э нарын нэр дээр өөрчлүүлж бүргүүлэн иргэн Б.М*******, П.Х******* нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулахаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Иргэн Ц.Я, М.Э нар нь 2018 онд ХУД-ийн газар зохион
байгуулалтын албанд өргөдөл гаргаж байгаагүй бөгөөд www.egazar.gov.mn буюу
газрын кадастрын мэдээллийн системд иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг
2024 оны 1/30 дугаар албан бичгээр нотлогдож Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Иргэн Ц. Я, М.Э нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.
3.5. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.М*******, П.Х******* нарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/3 дугаартай газар эзэмших эрх олгох тухай захирамжаар тус бүр 699 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Б.М*******, П.Х******* нар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 10 дугаар сард газар эзэмших хүсэлт гаргасан. 2018-2020 оны хооронд Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон шийдвэр огт гаргаагүй байдаг. 2020, 2021, 2023 онуудад газар эзэмших эрх олгогдож эхэлсэн байдаг. Үүнээс үндэслээд 2023 онд Б.М*******, П.Х******* нар Засгийн газрын 1111 төвд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг дагуу холбогдох материалыг судлахад 2018 оны 10 дугаар сард хүсэлт гаргасан материал нь Хан-Уул дүүргийн Газрын албаны материал нь цаасан суурьтай хадгалагдаж байсан. Газрын байршлыг кадастрын цэгээр тодруулахад Я.Ариу, М.Э*******, Б.М*******, П.Х******* нарын хүсэлт гаргасан газар 2 хүн дээр тогтоогдож байсан. Б.М*******, П.Х******* нарын гомдлыг үзэхэд Я.Ариу, М.Э******* нар гарч ирсэн. Тухайн газар нь давхцалтай байгаа юм байна. 2018 онд бүртгэгдсэн 4 хүсэлт байгаа юм байна гэж албаны даргад танилцуулаад албаны дарга газар дээр нь очиж хээрийн судалгаа хийсэн нь зүйтэй газар дээр нь хашаа барьсан байсан гэж хэлсэн. Я.Ариу, М.Э******* нарыг болон гуравдагч этгээд болох Б.М*******, П.Х******* нарыг Хан-Уул дүүргийн газрын албанд ирж уулзана уу гэж хэлсэн. Уулзалт хийх үед М.Э*******, Б.М******* мөн тухайн үед хариуцаж байсан Ш.М******* нар ирсэн байсан. Уулзалт хийх явцдаа тухайн газар давхцалтай байна. Хэн нь түрүүлж өргөдөл гаргасан эсэхийг тогтоохоор өргөдөл бүртгэлийн хуудаст үзлэг хийсэн. 2023 онд Б.М******* удаа дараа гомдол гаргасан мөн биечлэн ирээд аман байдлаар гомдол гаргасан учир 2023 онд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Б.М*******, П.Х******* нарт газар эзэмших эрх олгосон. Ц.Я, М.Э нарын өргөдөл болон нэр солигдсон асуудлыг мэдэх боломжгүй. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа гэв.
3.6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бол шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Я, М.Э нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд иргэн Ц.Я, М.Э нар нь 2018 онд өргөдөл гаргаж байгаагүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Ня танаа гэх гомдлыг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд гомдлын хариуг 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01-01/39 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Уг албан бичгээр Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Бугын аманд шинээр 2 айлын газар эзэмших хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэл бүхий хариуг хүргүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллагын хууль бус татгалзал, эс үйлдэхүй байж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг. Уг маргаанд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүйгээс гадна хуулийн дагуу хариуг хүргүүлсэн байна. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Я, М.Э нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тодруулбал тус дүгнэлтийн үндэслэх хэсэгт "Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4.3.2, 4.3.3-т заасны дагуу 2018 онд газрын кадастрын мэдээллийн санд иргэн Яын А******* гаргасан өргөдлийг 01122-05-010-18 бүртгэлийн дугаараар, иргэн Ма Э******* гаргасан өргөдлийг 01122-05-01061-18 бүртгэлийн дугаартай тус тус бүртгэсэн байх бөгөөд иргэн Ц.Я, М.Э нар нь газар эзэмших өргөдөл гаргаж байгаагүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/30 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 10-17/11 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна" гэжээ. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн иргэн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.7. Гуравдагч этгээд Б.М*******, П.Х******* нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.М*******, П.Х******* бид 2018 онд Хан-Уул дүүргийн дүгээр хороо Бугын ам хэмээх газарт зуслангийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг гаргасан. Хан-Уул дүүргийн газрын албанд гаргаж, газар зохион байгуулагч Ш.М******* уулзан, хээрийн судалгаа хийлгэхэд бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй байна гэж хэлсэн. Бид 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бест хашаа төмөр хийцийн үйлдвэртэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар тухайн газарт хашаа барих үед ойр орчим нэг ч айл хашаа бариагүй байсан болно. Ингээд хээрийн судалгаа хийлгэсний үндсэн дээр тухайн газарт хашаа барьж, бодитоор эзэмших болсон. Газар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг албан ёсоор өгсөн боловч шийдвэрлэгдэхгүй явсаар 2023 он хүрсэн. 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр дахин өргөдөл өгсөн. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаартай захирамжаар нэр бүхий 2 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэрлэсний дотор бидний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж, тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал 2018 оноос хойш 5 жилийн хугацаанд хөөцөлдөж байж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаартай захирамжаар гуравдагч этгээд болох Б.М*******, П.Х******* нарт газар эзэмшүүлэхээр болсон нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Я, М.Э нар бичгээр нэхэмжлэл гаргасан байдаг. Талуудын тайлбараас үзвэл Я.Ариу, М.Э******* нар 2018 оноос эхлэн өргөдөл гаргасан тул газар эзэмших эрхийг манайх авах ёстой гэдэг асуудыг ярьдаг. Нэхэмжлэгч тал хэний эрх ашиг зөрчигдөж байгаа тухай тодорхой болгож өгнө үү. Я.Ариу, М.Э******* нэр дээр гаргасан хүсэлтийг яагаад Ц.Я, М.Э болгож өөрчилсөн юм бэ, бусад хүн өөрчилж болдоггүй тул энэ асуудал дээр зөрчилдөөн үүсэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлага болон яригдаж байгаа асуудлууд маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлэхэд тодорхой болсон асуудал. Ц.Я, М.Э нарын нэр дээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэл хийгдсэн байна. Энэ үйлдлээ хууль ёсны мэтээр надад ийм заавар өгсөн гэж тайлбарлаж байна. Ийм заавар өгч байгаа тал болон заавар авч байгаа талын хууль зөрчсөн үйлдэл. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Я.Ариу, М.Э******* нар 4 өргөдөл гаргасан гэх асуудлыг дурдаж байна. Хэрэгт байгаа баримтуудыг бусад баримттай харьцуулахад өргөдөл өгсөн хэсгийг өөрөө нөхөж хийсэн гэж үзэхээр байна. Гуравдугаарт мэдсэн, мэдээгүй асуудлыг дурдаж байна. Энэ хүмүүс 4 газар эзэмших хүсэлт гаргасан боловч 2 газар олгосон. Үлдсэн 2 газрыг олгохгүй гэх хариуг хууль бус байдлаар мэдэгдсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан хууль бус буюу хууль зөрчсөн байдлаар газар олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн. М.Э*******, Ц.Я хоёрыг Я.Ариу, М.Эрдэн хоёрыг хооронд нь сольё гэж үзсэн. 1 хүнд 2 газар олгохгүй гэсэн зүйл яригдаж байна. Үүний талаар нэхэмжлэгч тал мэдэж байсан байна. Үүнээс тойруулж өргөдөл, хүсэлт гаргаж байгаа нэрийг өөрчилсөн байна 2022 оны 12 дугаар сард зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны арга хэмжээнд М.Э******* ирж уулзсан байдаг. Өөрөөр хэлбэл 2018 он болон 2022 онд өөрчилж бүртгүүлснээс хойш Я.Ариу, М.Э******* нар маргаж байсан. Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоос үзвэл нэр дээрээ газар эзэмших эрхтэй болох гэж байгаа үйл баримт тогтоогдож байна. Энэ асуудал дээр Газар зохион байгуулалтын албаны зүгээс цаг хугацаа болон эзэмшилдээ авсан нөхцөл байдалд гуравдагч этгээдүүдийн хувьд бодитой байсан байна. 2022 оны 12 сард уулзалт хийсэн, 2023 оны 01 сард манай хүсэлтийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шийдсэн бол 01 дүгээр сард гомдол, хүсэлтээ гаргахгүй яасан юм бэ? Яагаад удаан хугацаа өнгөрсний дараа гомдол, хүсэлт гаргаж байгаа вэ, мөн 2023 оны захирамж яагаад хууль зөрчсөн гэж үзэж байгаа вэ, тухайн захирамж зөвхөн Б.М*******, П.Х******* нарт газарт олгосон захирамж биш бөгөөд уг захирамжаар нийт 350 хүнд газар олгосон захирамж байгаа. Энэ захирамж ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ, нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндөж байна вэ, үүний талаар тайлбар хэлж байгаа боловч хуульд үндэслэсэн тайлбар хэлэхгүй байна. Нэхэмжлэл дээрээ Газрын тухай хууль болон Газар зохион байгуулалт хийх журмыг үндэслэсэн байна. Тухайн журам нь 2008 болон 2024 онд шинэчлэгдээд 2025 онд хүчингүй болсон байдаг. Үндэслэж байгаа заалт нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон байдаг. Өөрөөр хэлбэл газар олгосон ажиллагаатай холбогдохгүй хууль зүйн үндэслэл байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1.1 Анх нэхэмжлэгч Ц.Я, М.Э нарын охин иргэн Я.Ариу, түүний нөхөр М.Э******* нараас 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүгийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 2, нийт 4 айлын газар эзэмших хүсэлт гаргажээ.
1.2. Дээрх 4 хүсэлтээс Хан-Уул дүүргийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/2 дугаар захирамжаар иргэн Я.Ариу, М.Э******* нарт тус бүр Хан-Уул дүүргийн дүгээр хороо Түргэний аманд гэр орон сууц хашааны зориулалтаар 700м2 газар эзэмших эрх олгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал)
1.3. Иргэн Я.Ариу, М.Э******* нараас 2018 онд гаргасан 4 хүсэлтээс шийдвэрлэгдээгүй үлдсэн газар эзэмших хүсэлт гаргасан 2 байршилд /өөрийн эцэг, эх/ иргэн Ц.Я, М.Э нарын нэрээр газар эзэмших хүсэлтийг шинэчлэн гаргаж, уг хүсэлтийг 2018 онд өөрсдийн гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлд өөрчлөн бүртгүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 108-113 дахь тал)
1.4. Гуравдагч этгээд Б.М*******, П.Х******* нарын тухайд, анх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн газрын албанд тус дүүргийн дүгээр хороонд 700м2 газар эзэмших хүсэлтийг тус бүрдээ гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 52-53, 58-59 дэх тал)
1.5. Улмаар дээрх газар эзэмших тухай хүсэлт шийдвэрлэгдээгүй гэх асуудлаар Б.М*******, П.Х******* нараас 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гомдол гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 35-44 дэх тал)
1.6. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсны 2.2-т Эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох хэсгийн дүгээр хороонд Ар хөндлөн, Түргэний ам, Баруун хөх уул гэх газарт 24,5 га газар олгохоор тусгасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 200, 207 дахь тал)
1.7. Иргэн Б.М*******, П.Х******* нар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт /Түргэний ам/ зуслангийн зориулалтаар 0.07 га газар эзэмшиж, ашигладаг талаар тайлбар гаргаж, тус газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг дахин гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 102-112 дахь тал)
1.8. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсний хавсралт 2-т иргэн П.Х*******д дүгээр хороонд гэр, орон сууцны хашааны 699м2 газрыг эзэмшүүлэхээр, 9-д иргэн Б.М*******од хороонд гэр, орон сууцны хашааны 699м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал)
1.9. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд нараас түрүүлж гаргасан гэх агуулгаар тус шүүхэд хандаж маргасан байна.
Хоёр. Хууль зүйн үндэслэл
2.1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” гэж заасан.
2.2. Уг хэргийн тухайд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... анх тус газрыг эзэмших эрхийн хүсэлтийг 2018 онд охин Я.Ариу, хүргэн М.Э*******ын нэр дээр 4 айлын газар авах тухай хүсэлт гаргасан ... үүний дараа Хан-Уул дүүргийн газрын албанаас зөвлөсний дагуу Ц.Я, М.Э нарын нэрээр шинээр кадастрын зураг хийлгэж 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэлийг өөрчлөн бүртгүүлсэн ... Ц.Я, М.Э нарын нэрээр бүртгэл хийгдэж, шийдвэрлэхийг хүлээсэн боловч 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжаар тус газрыг Б.М*******, П.Х******* нарт олгосон байна ... 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус газрыг эзэмших хүсэлтийг эхэлж гаргасан ...” гэх агуулгаар,
2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... Ц.Я, М.Э нар нь 2018 онд ХУД-ын газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаж байгаагүй, www.egazar.gov.mn буюу газрын кадастрын мэдээллийн системд иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг өөрчлүүлэн хууль бус аргаар өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байгаа нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 1/30 дугаар албан бичгээр нотлогдож Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр иргэн Ц.Я, М.Э нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ...” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.
2.4. Мөн гуравдагч этгээд нараас “ ... бид 2018 онд Хан-Уул дүүргийн дүгээр хороо Бугын ам хэмээх газарт зуслангийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг гаргасан. Хан-Уул дүүргийн газрын албанд гаргаж, газар зохион байгуулагч Ш.М******* уулзан, хээрийн судалгаа хийлгэхэд бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй байна гэж хэлсэн. Бид 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бест хашаа төмөр хийцийн үйлдвэртэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар тухайн газарт хашаа барих үед ойр орчимд нэг ч хашаа бариагүй байсан болно. Ингээд хээрийн судалгаа хийлгэсний үндсэн дээр тухайн газарт хашаа барьж, бодитоор эзэмших болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг албан ёсоор өгсөн боловч шийдвэрлэгдэхгүй явсаар 2023 он хүрсэн. Ингээд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр дахин өргөдөл өгсөн ... 2023 оны 6 дугаар сард газар эзэмшүүлэх захирамж гарсан ...” гэх тайлбар гаргажээ.
Маргаан бүхий Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийн тухайд:
2.5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлсний дагуу Хан-Уул дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталжээ. Уг төлөвлөгөөний 2.2 Эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалт, хэмжээг тогтоох хэсэгт хороонд Ар хөндлөн, Түргэний ам, Баруун хөх уул гэх газарт нийт 350 иргэнд 24.5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 200, 206-207 дахь тал)
2.6. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/3 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дугаар зүйлийн .1.2, .1.7, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн тус дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт хавсралтад заасан 2 иргэнд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэжээ. Уг захирамжийн хавсралт 2, 9 дүгээрт иргэн П.Х*******, Б.М******* нарт газар эзэмших эрх олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал)
2.7. Тодруулбал, маргаан бүхий захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дугаар зүйлийн .1. дэх хэсэг Дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: .1.2.-т “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах”, .1.7.-д “нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. дахь хэсэг Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.5.3.-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1.-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” (2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө) гэж заасан зохицуулалтын хүрээнд газар эзэмших эрх олгожээ.
2.8. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 3.1.10.-т “хүн” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, 17 дугаар зүйлийн 17.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.”, 52 дугаар зүйлийн 52.5.1.-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар маргаан бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэний буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэдэг.
2.9. Уг хэргийн маргааны үйл баримтад хамаарах цаг хугацаанд мөрдөж байсан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.4. дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3.1-д Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана. Үүнд: 3.1.1.-д “Шинээр газар эзэмших, ашиглах”, 4.2.-т “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө.”, 4.3. Өргөдөл, түүнд хавсаргасан материалууд бүрэн шаардлага хангасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нь доор дурдсан үйл ажиллагааг хийнэ. Үүнд: 4.3.1.-д “ Өргөдлийн маягт дээр холбогдох бичилтийг хийх”, 4.3.2.-т “Өргөдлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Өргөдөл бүртгэх дэвтэр”-т бүртгэх ба өргөдөл бүртгэх өгөгдлийн сан байгаа тохиолдолд уг санд бүртгэх”, 5.1.-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх ажлыг дараахь журмаар гүйцэтгэнэ. Үүнд: ...”, 5.2.-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд: ...”, 8.1.-д “Шийдвэрийн төсөл дэмжигдээгүй бол үндэслэлийг дурдан өргөдөл гаргагчид газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар “Хариу өгөх мэдэгдэл” -ээр мэдэгдэж, өргөдлийг хаана.” гэж тус тус зохицуулжээ.
2.10. Дээрх журмын дагуу иргэн М.Э*******, Я.Ариу нараас нийт 4 газар эзэмших тухай хүсэлт гаргасан нь Хан-Уул дүүргийн газрын албаны Ирсэн өргөдөл бүртгэлийн дэвтрийн 20-23 дугаарт 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 122-123 дахь тал)
2.11. Мөн иргэн Б.М*******, П.Х******* нараас нийт 2 газар эзэмших тухай хүсэлт гаргасан нь мөн бүртгэлийн дэвтрийн 25-25 дугаарт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгджээ. (2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал)
2.12. Харин нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас 2018 онд өөрсдийн нэрээр маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаагүй болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
2.13. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/1 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших, ашиглахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, суурин болон хээрийн судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулах, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /цаашид "эрхийн гэрчилгээ" гэх/ олгож, гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахаар заасан бөгөөд иргэн Я.Ариу, М.Э******* нараас 2018 онд гаргасан 4 ширхэг газар эзэмших өргөдлөөс 2 өргөдлийг шийдвэрлээгүй гэх боловч эдгээр иргэд нь уг асуудлаар өөрсдийн нэрийн өмнөөс захиргааны байгууллага болон шүүхэд хандаж маргаагүй, 2022 онд иргэн Ц.Я, М.Э нарын нэрээр 2018 оны өргөдлийн нэрийг сольж бүргүүлсэн нь нэхэмжлэгч нарыг 2018 онд газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
2.. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус хоёр өргөдлийн нэрийг сольж бүртгүүлэх талаар Хан-Уул дүүргийн газрын албанаас зөвлөмж авсны дагуу бүртгүүлсэн гэж, гэрч Хан-Уул дүүргийн газрын албаны дарга Н.Бат шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... хоёр өргөдлөө солиод өгөө гэдгийг би зөвлөсөн ...” гэх боловч бодит байдалд нэхэмжлэгч Ц.Я, М.Э нар нь өөрсдийн нэрээр 2018 онд газар эзэмшихээр дээрх хууль, журмын дагуу захиргааны байгууллагад хандаагүй, 2018 онд өөр иргэдийн нэрээр гаргасан өргөдлийн нэрийг 2022 онд сольж өөрчлөх, ингэснээр өргөдөл гаргасан цаг хугацааг нөхөн тооцох асуудал нь хууль болон журмаар зөвшөөрсөн зохицуулалт биш байх тул дээрх нөхцөл нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг түрүүлж үүсгэх хууль ёсны үндэслэл болохооргүй байна.
2.15. Мөн шүүхээс уг асуудлыг тодруулахад, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1/85 дугаар албан бичгээр “ ... өргөдөл нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Я.А******* нэр дээр анх бүртгэгдсэн байх боловч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний бүртгэлийг М.Э нэрээр, ... өргөдөл нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн М.Э******* нэрээр анх бүртгэгдсэн байх боловч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний бүртгэлийг Ц.Яын нэрээр тус тус өөрчилж бүртгэсэн байх бөгөөд бүртгэсэн мэргэжилтний нэр тодорхойгүй байна ...” гэх тайлбар ирүүлсэн болно. (2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал)
2.16. Түүнчлэн 2018 онд иргэн Я.Ариу, М.Э******* нараас гаргасан газар эзэмших хүсэлт, гуравдагч этгээд Б.М*******, П.Х******* нараас гаргасан газар эзэмших хүсэлтэд Хан-Уул дүүргийн газрын албаны мэргэжилтэн Ш.М******* хариу өгөх мэдэгдэл үйлдсэн боловч уг мэдэгдлийг дээрх иргэдэд танилцуулсан, хүргүүлсэн болох нь тогтоогдсонгүй. (1 дүгээр хавтаст хэргийн 51, 57, 158, 1, 170, 176 дахь тал)
2.17. Тодруулбал, уг асуудлаар Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 09-19/792 дугаар албан бичгээр тайлбар гаргасан, мөн гэрч Н.Бат шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... дүүргийн Засаг даргын зүгээс 2018, 2019 онд шинээр газар олгох ямар ч захирамж гаргаагүй байдаг. Тэгээд 2020 оноос эхлээд гарах гэж явсан боловч энэ систем хөгжүүлэхтэй холбоотой мөн ерөөсөө олголт хийгдээгүй. Тэгээд 2021 оноос ерөнхийд нь газар олгох асуудал хийсэн ...” гэж, гэрч Ш.М******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “ ... хариу өгөх мэдэгдлээр хариу өгөв гээд өргөдөл хүлээж авсан бүртгэлийн дэвтэрт хаалт хийдэг байсан, тэгээд иргэд нь ирж өргөдлийнхөө хариуг асуухдаа танилцдаг байсан ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.
2.18. Мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 09-19/8 дүгээр албан бичгээр “ ... иргэн Б.М*******, П.Х******* нарт 2018 онд өгсөн хариу өгөх мэдэгдлийг тухайн иргэдэд хэрхэн мэдэгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна ...” гэх тайлбар ирүүлсэн. (2 дугаар хавтаст хэргийн 1 дахь тал)
2.19. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Я, М.Э нар нь 2018 онд газар эзэмших хүсэлт гаргаагүй, иргэн Я.Ариу, М.Э******* нар 2018 онд хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй үлдсэн 2 хүсэлтийн талаар шүүхэд өөрсдийн нэрээр нэхэмжлэл гаргаж маргаагүй, гуравдагч этгээд Б.М*******, П.Х******* нараас 2018 онд гаргасан хүсэлтэд холбогдох хариу өгөх мэдэгдлийг хүсэлт гаргагч нарт мэдэгдсэн танилцуулсан гэж дүгнэх боломжгүй, хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
2.20. Мөн 2018 оноос хойш иргэдээс гаргасан өргөдлийг 2021 он хүртэл захиргааны байгууллага /Засаг дарга/ шийдвэрлээгүй гэх бөгөөд гуравдагч этгээд нараас 2018 онд газар гаргасан газар эзэмших хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй асуудлаар 2023 онд гомдол гаргасан, үүнээс хойш дахин 2023 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна
2.21. Гуравдагч этгээд нарын тухайд, маргаан бүхий газрыг эзэмших талаар 2018 онд захиргааны байгууллагад хандаж, хээрийн судалгаа хийлгэсний дагуу газрыг хашаалсан гэх бөгөөд иргэн Б.М*******, П.Х******* нараас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч Ц.Я, М.Э нарын 2022 онд гаргасан хүсэлтээс түрүүлж гаргасан хүсэлт гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв. (1 дүгээр хавтаст хэргийн 36-42, 51-, 58-, 131 дэх тал)
2.22. Маргаан бүхий Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.М*******, П.Х******* нарт газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 33 дугаар зүйлийн 33.1.1.-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” /2023 оны 12 сарын 07 өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчим, зохицуулалтад нийцсэн байна.
2.23. Иймд Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэн Ц.Я, М.Э нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:
2.24. Дээрх шаардлагад холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э******* шүүх хуралдаанд “ ... Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлдэг, хуулиар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхгүй болсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч шүүхийн журмаар шийдвэрлүүлье гэдэг шаардлага тавигдсан байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргад хандаад ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжгүй, шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа учир хууль бус байна ..” гэх тайлбар гаргасан.
2.25. Нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Я, М.Э нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахаар гомдол гаргажээ. Тус гомдлын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01-01/39 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар мэдэгдэж, холбогдох байгууллагад хандах талаар хариу өгсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 23-29 дэх тал)
2.. Уг хэргийн тухайд, Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрээр иргэн Б.М*******, П.Х******* нарт газар эзэмшүүлсэн тул нэхэмжлэгч нараас гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн Нийслэлийн Засаг даргын татгалзлыг хууль бус гэж дүгнэх боломжгүй.
2.27. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар хариу өгч, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандахыг мэдэгдсэн хариуцагчийн татгалзан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
2.28. Тодруулбал, шүүхээс хариуцагчийн татгалзалд дурдсан маргаан бүхий Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хууль бус гэж дүгнээгүй тул нэхэмжлэгч Ц.Я, М.Э нарт газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах үндэслэлгүй гэж дүгнэв.
2.29. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.30. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд, шүүхээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүх хуралдаанд оролцох эсэх асуудлаар тайлбар, хүсэлт ирүүлээгүй байна.
2.31. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.32. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд мэтгэлцэх, тайлбар, үндэслэлээ гаргах гаргах боломжоор хангаж, хэргийн оролцогч нарыг тайлбар, татгалзлын үндэслэлээ гаргахаас өмнө шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариуийг шүүх хуралдаанд оролцуулсан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3. дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, /2023 оны 12 сарын 07 өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Я, М.Э нараас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/3 дугаар захирамжийн Б.М*******, П.Х******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Я, М.Э нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.