Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 144/ШШ2025/00077

 

 

      2025            03              26                                                    144/ШШ2025/00077         

                                                                                   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************** тоот хаягт байрлах, “*************” ХХК, /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух Д********** овогт Б********ийн З******** /РД:*********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16,591,835.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.З*******аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч Б.З********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “…Д**** овогт Б********ийн З********** миний бие “************” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 16,591,835.63 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “************” ХХК нь хариуцагч Б.З**********т холбогдуулан 16,591,835.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Б.З********** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь  Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

            Иймд хариуцагч Б.З*********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “**********” ХХК нь хариуцагч Б.З***********т холбогдуулан 16,591,835.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,909.18 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.З***********аас улсын тэмдэгтийн хураамжид 120,454.59 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “***********” ХХК-д олгосугай.        

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА