| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00045/И |
| Дугаар | 144/ШШ2025/00085 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 144/ШШ2025/00085
2025 04 02 144/ШШ2025/00085
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *********** байрлах, “************” ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух, С******** овогт Б*********ы Э********* /РД:**********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 14,351,338.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө********** /цахимаар/, хариуцагч Б.Э********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Э********нь 2024 оны 03 дугаар сарын 08-ний өдөр ********** ************ тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 9,000,000 төгрөгийг жилийн 19,8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан болно. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******** тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 4,500,000 төгрөгийг жилийн 19,8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмж авсан. Мөн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *********тай ********* тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж, **********тоот зээлийн данстай 3,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч Б.Э****** нь **********, ********* тоот зээлийн гэрээнүүдийн хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 93 хоног, 108 хоног тус тус хугацаа хэтрүүлж, банкийг хохироож байгаа бөгөөд банк өөрийн санаачилгаараа зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2025 оны 01 сарын 15-ны өдрийн байдлаар:
А. ********* тоот гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр-11,070,193.10 төгрөг, үндсэн хүүний төлбөр-649,038.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр-6,439.02 төгрөг нийт 11,725,670.97 төгрөг,
Б. ********** тоот гэрээний хувьд үндсэн зээлийн төлбөр-2,469,297.86 төгрөг, үндсэн хүүний төлбөр-153,738.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр-2,631.06 төгрөг нийт 2,625,667.42 төгрөг буюу нийт 14,351,338.39 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд Б.Э***********аас ***********тай байгуулсан *********, ********** тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 14,351,338.39 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ***********д олгуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талаас эвлэрэх саналтай байгаа. Нэхэмжлэгч талаас эвлэрлийн гэрээг бичээд явуулсан байгаа” гэв.
Хариуцагч Б.Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байна” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “************” ХК нь хариуцагч Б.Э***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,351,338.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнө талууд эвлэрч, эвлэрлийн гэрээгээр:
“***********” ХК-аас Б.Э**********д холбогдуулан 14,351,338.39 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Э************ нь төлбөрөө доорх хуваарийн дагуу 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,591,338.39 төгрөгийг өөрт оногдох улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банкны 9145100010 тоот дансанд байршуулахаар эвлэрчээ.
Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан ба энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*************” ХК нь хариуцагч Б.Э*************д холбогдуулан 14,351,338.39 төгрөгийг 2025 оны 04 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 05 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 06 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 07 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 08 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 09 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 10 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 11 сарын 25-ны өдөр 1,595,000 төгрөг, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,591,338.39 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,707 төгрөгийн тавин хувь болох 114,853.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 114,853.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, хариуцагч Б.Э*********аас улсын тэмдэгтийн хураамжид 114,853.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*********” ХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг нэхэмжлэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА