Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 144/ШШ2025/00088

 

 

      2025            04              02                                                   144/ШШ2025/00088    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: *********** байрлах, “********” ХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух, Б********* овогт Б*********ийн Б******** /РД:*********/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,239,818 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “***********” ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...********** нь харилцагч Б.Б********ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад “цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар”,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2  дахь хэсэгт “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, АЗ маягт цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 4 сарын 29-ний өдөр 2010083113 дугаартай зээлийн  гэрээ байгуулан 13,407,787.04 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6,413,736.11 төгрөгийг төлсөн. ********* зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 3 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 238 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 10,239,818 төгрөгийг Б.Батхүлэгээс гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б********* нь 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар гэрээ байгуулан “*********” ХК-аас 13.4 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Зээл авснаас хойш хугацаа хэтрэлт гаргадаг байсан. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлөлт хийгээгүй. Иймд үлдэгдэл төлбөр болох 10,239,818 төгрөгийг Б.Б*********ээс гаргуулж өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 сарын 27-ны өдрийн №********** дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 04 сарын 29-ний өдрийн №******** дугаартай зээлийн гэрээ, хариуцагч Б.Б*********ийн иргэний үнэмлэхийн цахим лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, утсаар ярьсан тэмдэглэл, хариуцагч Б.Б*********ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэл, холбогдох баримтыг хариуцагчийн е-мэйл хаягаар явуулсан баримт, мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч Б.Б**********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,239,818 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүрэгт 10,239,818 төгрөгийг хариуцагч Б.Б**********ээс гаргуулж, нэхэмжлэгч “**********” ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн  753.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид илгээсэн, мөн хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн  тул нэхэмжлэлийн хувийг гардаж авсан гэж тооцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,788 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*********ээс 178,788 төгрөгийг гаргуулан “*********” ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б*********ээс зээлийн гэрээний үүрэгт 10,239,818  төгрөгийг гаргуулж “********” ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,788 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*********ээс 178,788 төгрөгийг гаргуулан “********” ХК-д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар гардуулснаас хойш 7 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА