Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-, түүний өмгөөлөгч Б.Бадамгарав,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-ийн А-д холбогдох эрүүгийн 1710000000192 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Б-ийн А- /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод Т.С-тэй “дүү нарын дунд явлаа, хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар Т.С-ийг цохиж, зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, суга, ташаан толгойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай охин С- нь хүнд зодуулсан байдалтай гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Охиноосоо юу болсон талаар асууж, Хан-Уул дүүргийн цагдаад хандсан. Манай охин айлын гэрт байсан нь үнэн. А-ыг гэрт нь хүлээснээс болж зодуулж хохирогч болсон. Тухайн үед гадаад улс руу гарахаар визний материал хөөцөлдөж байсан. Зодуулсны улмаас бие болоод нүүрэндээ шарх авсан. Визиндээ орох ёстой өдрөө орж чадаагүй. Нүүрэндээ учирсан шархыг арилгахын тулд лазер эмчилгээ хийлгэсэн. Мөн ажилдаа явж чадаагүй. Хохирогчид учирсан бодит хохирлыг одоогийн байдлаар төлөөгүй байна. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд хэрэглэсэн эм болон тархины томографийн зураг авахуулсан мөнгө зэргийг шүүгдэгчийн зүгээс төлсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь манай хүүхдийн ажлын газрын дарга руу утсаар ярьж дарамталсан байсан. Хэрэг маргаан болсноос хойш манай хүүхэд маш их айдастай байсан учраас охиныхоо гар утсыг би авсан. Өнөөдрийн байдлаар өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Лазер эмчилгээний 165.000 төгрөгийг авах хүсэлттэй байгаа боловч баримтгүй байна гэв.

  

Мөн хавтаст хэргээс:

   1. Шүүгдэгч Б.А- 2017.11.07-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө...гэх мдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

   2017.11.14-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед эмээгийн тэр Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод цэцэг услахаар очиход хаалга дотроосоо цоожтой байсан.  Би уг байранд А- байгаа гэж бодоод нэг хэсэг хаалга тогшоод зогсож байхад гаднаас А- ирсэн. Би дотор нь хэн байгаа талаар асуухад “А-гийн эхнэр С- байгаа” гэхээр нь би С-эс гуйгаад “хаалгаа онгойлгоод өгөөч, цэцэг услана” гэж хэлсэн боловч хаалгаа тайлж өгөхгүй 1 цаг хаалганы гадна зогссон. Ингээд 1 цаг гаруй хугацааны дараа С- хаалга тайлсан ба дотогшоо ороход эмээгийн байранд ганцаараа байсан. Би “эзэнгүй гэрт юу хийж байгаа юм бэ” гээд ярилцаж үзэх гэсэн боловч С- нь учиргүй над руу уурлаад байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд гараараа С-гийн нүүр рүү нь хэд хэдэн удаа, нуруу руу нь нэг удаа цохисон. Тухайн үед С- намайг түлхээд буйдан руу унагааж, миний үснээс зулгаагаад хэл амаар доромжлоод байсан. С-гийн дух орчмоор нь бага зэргийн цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

   2018.03.15-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би хохирогч С-д хэргийн материалд гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлыг төлсөн. Цаашид учруулсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн баримтын хүрээнд хохирлыг төлөхөд бэлэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 144-р хуудас/,

 

   2. Хохирогч Т.С- 2017.11.07-ны өдөр мэдүүлэхдээ: “...Миний бие 2017 оны 06 дугаар сараас хойш Б.А- гэх залуутай хамт 3, 4 дүгээр хороололд байрлах Нийтийн байранд амьдарч байгаа. Б.А-, эмээтэйгээ хамт Хан-Уул дүүргийн 3-р хороо, ... тоотод оршин суудаг. Тус байрны түлхүүр Б.А-т байдаг бөгөөд эмээ нь хөдөө явсан гэхээр нь А- бид хоёр 2017.10.14-ний өдөр уг байранд очиж, 2 өдөр хамт байсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө Б.А- ажил руугаа явсан. Би гэрт нь ганцаараа байж байхад 11 цагийн үед хаалга тогшсон. Тэгээд би сандраад тайлж өгөөгүй, нэг хэсэг хүчтэй тогшоод байсан. Би Б.А- руу залгаад “хаалга тогшоод байна, чи хүрээд ирээч” гэхэд удалгүй Б.А- ирээд “хаалгаа онгойлгоорой, хамаатан Д-, А- нар байна” гэж хэлсэн. Тэгээд би хаалга онгойлгоход Б.А- нь үгийн зөрүүгүй орж ирээд намайг өшиглөж, газар унагаагаад миний нуруу руу утсаараа цохиод, дахин нүүр рүү утастай гараараа 3 удаа цохиж, мөн хөлөөрөө өшиглөж байх үед нь би нэг хэсэг ухаан алдсан байсан. Б.А-ийн нөхөр Д- нь Б.А-ыг хөдөлгөхгүй бариад байсан. Тэгсэн миний дух орчмоос цус гарсан ба Б.А- нь намайг 00-ын өрөө рүү дагуулж орж цусаа угаах хооронд миний үснээс зулгаагаад, хэд хэдэн удаа гараараа толгой руу цохиод байсан. Удалгүй Б.А-, Д- хоёр нь гараад явсан. Би тэнд байж байгаад өдөр тийшээ гараад гэртээ очсон ба бие өвдөөд зовиуртай байсан болохоор Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

   2017.11.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

   3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э- 2018.03.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... Миний охин Т.С- надад 2017 оны 12 дугаар сард итгэмжлэл хийж өгсөн тул би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Охин Т.С- 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чех улс руу ажлын гэрээгээр 1 жилийн хугацаагаар гарсан. Манай зүгээс хохирол дээр маргаантай байгаа. А- нь нийт 138.000 төгрөг өгсөн. Одоо А--иас лазер эмчилгээний зардалд 165.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийт 1.165.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо төлсөн тохиолдолд гомдолгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 145-149-р хуудас/,

 

   4. Гэрч Д.Н- 2017.11.16-ны өдөр мэдүүлэхдээ: “...Б.А- нь миний зээ охин юм. Харин Т.С- гэх эмэгтэйг танина. Манай байранд багаасаа өнчин өссөн Т.А-гийн эхнэр нь байсан. Т.А- нь багаасаа эцэг, эхгүй өнчин хүүхэд байсан ба миний бие өсгөж том болгосон. Т.А- нь Т.С- гэх эмэгтэйтэй хамт амьдраад 4 жил гаруй болсон. Сүүлд сонсоход Т.С- Т.А-гаас салаад миний ач хүү Б.А-тай хамтран амьдарч эхэлсэн байсан. Миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...5 тоотод Б.А-тай хамт оршин суудаг. Би 2017.10.10-нд хөдөө амралтаар явсан. Тухайн үед гэрт Б.А- байгаагүй. Амралтанд явахаас өмнө би зээ охин Б.А-д байрны түлхүүрээ үлдээгээд, “цэцэгээ усалж байгаарай” гэж захисан. А- 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед над руу залгаж, “танай байр руу орох гэсэн боловч, дотор талаас нь түгжээтэй байна” гэхээр нь Б.А- байж магадгүй” гэхэд “А- миний хажууд байна, танай байрыг онгойлгож чадахгүй байна, дотор талаас түгжсэн байна” гэж хэлээд утсаа салгасан. Би учрыг нь олсон байх гэж бодоод Б.А- руу дахиж залгаагүй. Ингээд орой нь танихгүй дугаараас үл таних эрэгтэй хүн залгаад “би С-гийн дүү нь байна. Танай охин миний эгчийг зодсон байна. А-аас болж байгаа юм. А- хаана байна, би ална” гээд утсаа тасалсан. Би маргааш өглөө нь Б.А- руу залгаж асуухад “өчигдөр танай гэрт А-н эхнэр Т.С- байсан. Танай байранд архи дарс уусан байдалтай замбараагүй байсан. Улмаар 1 цаг гаруй хаалгаа тайлж өгөөгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

 

   5. Гэрч Б.А- 2017.11.17-ны өдөр мэдүүлэхдээ: “...Б.А- нь миний ээж болох Б.А-гийн эгч Б.А-гийн охин бөгөөд бид хоёр үеэлүүд юм. Харин Т.С-тэй 2017 оны 06 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байна. Т.С- нь надаас өмнө багын найз, хамт өссөн Т.А-тай хамтран амьдарч байгаад салсан. Миний бие Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...5 тоотод эмээ Д.Н-тай хамт амьдардаг байсан. Одоогоор Т.С- бид хоёр хамт амьдарч байгаа. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр эмээ Д.Н- хөдөө амралтаар явсан. Байр нь эзгүй байсан ба С-гийг дагуулаад байрандаа очиж, 2-3 хоног хамт байсан. 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би ажилтай байсан. Т.С- гэртээ үлдсэн. Өглөө 10 цагийн үед үеэл Б.А- эмээгийн цэцгийг услахаар манайд ирсэн байсан. Б.А- “байрны хаалгыг онгойлгож чадахгүй байна. Чи хүрээд ир” гээд над руу залгасан. Намайг очиход Б.А- нөхөртэйгээ хамт ирсэн байсан. Т.С- нь хаалга онгойлгосон. Б.А- нь ямар нэгэн шалтгаангүйгээр Т.С- рүү дайрч, улмаар үснээс нь зулгааж нүүр, толгой орчим руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн цээж, хэвлий орчмоор нь өшиглөөд байсан. Тухайн үед би салгах гэсэн боловч Б.А-ийн нөхөр Дагсүрэн намайг бариад явуулахгүй, намайг газар унагааж нүүр рүү 2-3 удаа цохисон. Би гар утсаараа Цагдаа дуудах гэсэн боловч миний утсыг булаагаад авсан. Тухайн үед С-гийн нүүр, хамар, дух орчмоор нь шалбарсан шархтай цус гараад байсан бөгөөд А- 00-ын өрөө рүү дагуулж ороод угааж өгсөн. Удалгүй гараад явсан. Тэнд С- бид хоёр үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

 

   6. Гэрч Т.А- 2017.11.20-ны өдөр мэдүүлэхдээ: “... 2007 онд ээж нас бараад би ганцаараа үлдсэн. Тухайн үед тус байранд оршин суух Д.Н- гэх эмээ намайг өсгөж, бичиг баримт авч өгөөд намайг цэрэгт явуулж, өөрийн хүүхэд шиг л хайрлаж өсгөсөн. Би Д.Н- эмээгийн ач Б.А-, зээ Б.А- нартай хамт өсөж, хамт байдаг байсан. Би 2014 онд Т.С-тэй танилцаж, бид хоёр 4 жил гаруй хамт амьдраад монгол гэр авч тусдаа гарч байсан. Би 2017 оны 03 дугаар сараас эхлэн Төв аймгийн Заамар суманд байрлах Уурхайд ажилд ороод, тийшээ явсан. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ ирээд Т.С-ийг Д.Н- эмээгийн ач Б.А-тай дотно харьцаатай, хайр дурлалын холбоотой уулздаг байсныг мэдсэн. Би 2017 оны 10 дугаар сарын 10-наас хойш Т.С-эс салаад дахиж уулзаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

   7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13088 дугаартай дүгнэлтэнд:

 1. Т.С-д тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга. суга, ташаан толгойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/,

 

   8. “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 74-р хуудас/,

9. Хохирогч Т.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- “Хэрүүн хайрхан” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/,

- итгэмжлэл /хх-ийн 14-р хуудас/,

10. Шүүгдэгч Б.А-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39-р хуудас/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40-р хуудас/,

- бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 52-53-р хуудас/,

- овог өөрчилсөн бүртгэлийн хуулбар /хх-ийн 54-р хуудас/,

- Үндэсний техникийн дээд сургуулийн Баклаврын дипломын хуулбар /хх-ийн 55-56-р хуудас/,

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/,

- хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-63-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод хохирогч Т.С-ийг “дүү нарын дунд явлаа, хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар зодож биед нь “...тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга. суга, ташаан толгойд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

   Хохирогч Т.С-ийн “... 11 цагийн үед хаалга тогшсон. Би сандраад тайлж өгөөгүй, нэг хэсэг хүчтэй тогшоод байсан. Би Б.А- руу залгаад “хаалга тогшоод байна, чи хүрээд ирээч” гэхэд удалгүй Б.А- ирээд “хаалгаа онгойлгоорой, хамаатан Д-, А- нар байна” гэж хэлсэн. Би хаалга онгойлгоход Б.А- нь үгийн зөрүүгүй орж ирээд намайг өшиглөж, газар унагаагаад миний нуруу руу утсаараа цохиод, дахин нүүр рүү утастай гараараа 3 удаа цохиж, мөн хөлөөрөө өшиглөж байх үед нь би нэг хэсэг ухаан алдсан байсан. Б.А-ийн нөхөр Д- нь Б.А-ыг хөдөлгөхгүй бариад байсан. Миний дух орчмоос цус гарсан ба Б.А- нь намайг 00-ын өрөө рүү дагуулж орж цусаа угаах хооронд миний үснээс зулгаагаад, хэд хэдэн удаа гараараа толгой руу цохиод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,

   2017.11.20-ны өдөр: ... Эмчилгээний зардалд 1.200.000 төгрөгийн хохирол учирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э- шүүхийн хэлэлцүүлэгт ... А- нь нийт 138.000 төгрөг өгсөн. Одоо А-иас өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг,

 

   Гэрч Д.Н-ын “... Амралтанд явахаас өмнө би зээ охин Б.А-д байрны түлхүүрээ үлдээгээд, “цэцэгээ усалж байгаарай” гэж захисан. А- 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед над руу залгаж, “танай байр руу орох гэсэн боловч, дотор талаас нь түгжээтэй байна” гэхээр нь Б.А- байж магадгүй” гэхэд “А- миний хажууд байна, танай байрыг онгойлгож чадахгүй байна, дотор талаас түгжсэн байна” гэж хэлээд утсаа салгасан. ... Орой нь танихгүй дугаараас үл таних эрэгтэй хүн залгаж, “би С-гийн дүү нь байна. Танай охин миний эгчийг зодсон байна. А-аас болж байгаа юм. А- хаана байна, би ална” гээд утсаа тасалсан. Би маргааш өглөө нь Б.А- руу залгаж асуухад “өчигдөр танай гэрт А-гийн эхнэр Т.С- байсан. Танай байранд архи дарс уусан байдалтай замбараагүй байсан. Улмаар 1 цаг гаруй хаалгаа тайлж өгөхгүй гадна байсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

 

   Гэрч Б.А-ын “... Өглөө 10 цагийн үед үеэл Б.А- эмээгийн цэцгийг услахаар манайд ирсэн байсан. Б.А- “байрны хаалгыг онгойлгож чадахгүй байна. Чи хүрээд ир” гээд над руу залгасан. Намайг очиход Б.А- нөхөртэйгээ хамт ирсэн байсан. Т.С- нь хаалга онгойлгосон. Б.А- нь ямар нэгэн шалтгаангүйгээр Т.С- рүү дайрч, улмаар үснээс нь зулгааж нүүр, толгой орчим руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Мөн цээж, хэвлий орчмоор нь өшиглөөд байсан. ... Тухайн үед С-гийн нүүр, хамар, дух орчмоор нь шалбарсан шархтай цус гараад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13088 дугаартай дүгнэлтэнд:

   1. Т.С-д тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга. суга, ташаан толгойд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

   3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

   4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор нараас “...хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.

 

Иймд шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод хохирогч Т.С-ийг “дүү нарын дунд явлаа, хаалга тайлж өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг цохиж, зодож биед нь “...тархи доргилт, духанд шарх, зүүн бугалга, суга, ташаан толгойд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.С-ийн мэдүүлэг, гэрч Д.Н-, Б.А- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13088 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг биелүүлэх боломжтой” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Б.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Б.А-ийн хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э- “...өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Б.А-иас нэхэмжилж байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байна.

 

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Т.С-ийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар тогтоогдсон 138.410 төгрөгийг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг нэхэмжилснийг энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд тооцохгүй юм.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

ын д