| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2236003890018 |
| Дугаар | 28 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 28
2024 04 16 2024/ДШМ/28
*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******ид холбогдох эрүүгийн 2236003890018 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Мон******* улсын иргэн, Боржигон овогт *******ийн Цэнд-Аюуш, Ховд аймгийн ******* суманд 1995 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалт мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Ховд аймгийн ******* ******* Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байсан, ам бүл-дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* багт оршин суух хаягтай боловч Ховд аймгийн Жаргалант ******* Магсаржав багийн Гэрэлт хотхоны 310 дугаар байрны 11 тоотод оршин суух, одоогоор эрхэлсэн ажилгүй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, 2 өрөө орон сууц, суудлын авто машин нэг, 100 толгой мал/ үхэр-20, адуу-10, хонь ямаа-80/ -ын хөрөнгөтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: *******.
2. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалтан байхдаа Авилгын эсрэг хуулийн 7.1.6-д заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх..., 7.1.7-д заасан... албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх Нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан захирагдан албан үүргээ Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд иргэдийн итгэл тэгш хүлээхүйц шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. 6.3-т заасан... албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна гэснийг тус тус зөрчиж 2022 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн Ховд аймгийн ******* ******* Засаг даргын А/24 дугаартай "Хөрөнгө зарцуулах тухай" захирамжаар тус ******* Цагдаагийн хэсэгт согтуурал шалгах төхөөрөмж авах зардалд 7000000 төгрөгөөр Алкотест 75-10 загварын төхөөрөмжийг худалдан авахаар болж "******* шим” -нд тухайн мөнгийг шилжүүлж, ажлын даалгавраар тухайн компаниас Алкотест 7510 төхөөрөмжийг нийлүүлэх байтал хямд буюу 3500000 төгрөгний үнэ бүхий өөр загварын Алкотест 6820 загварын согтуурал шалгах төхөөрөмж нийлүүлсэн түүний зөрүү мөнгө болох 1500000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сард Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрт бэлнээр *******ас өвч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Боржигон овогт *******ийн Цэнд-Аюушийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт *******ийн Цэнд-Аюушид нийтийн албанд томилогдох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэж,
4.3 Эргийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ид оногдуулсан 6000000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг 3/гурав/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн 2336003890018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******ид мэдэгдэж, шүүгдэгчийн эрх хасах болон торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж
4.6 Шүүгдэгч *******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгдэгч Б.Цэнд-Аюш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хохирол болох 1,500,000 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад өөрийн сайн дураар нөхөн төлсөн байгаа. Ховд аймгийн ******* ******* иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хийж байх үедээ Алкотест 6820 загварын согтуурал шалгах төхөөрөмжийн зөрүү 1,500,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн үйлдэлд маргаан байхгүй. Харин эрүүгийн хариуцлагын тухайд зарим хэсгийг эс зөвшөөрч байгаа.
Учир нь шүүгдэгч *******ийн тухайд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, одоогоор өөрөө ажил хийдэггүй, орлого олохгүй байгаа бага насны хоёр хүүхэдтэй. Эхнэр нь ажил хийдэг.
5.2 Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсээд өгөөч гэж хүссэн. Торгуулийн ялыг орлого олдог нөхцөл байдалтай нь уялдуулж оноох нь зүйтэй байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасуулах хүсэлттэй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 2024/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.
6.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ шүүгдэгч Р.Цэнд-Аюушийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,500,000 төгрөгийг хохирол нөхөн хэрэгт авагдсан "... Ховд аймгийн ******* ******* ОНХ сангийн 100160352400 дугаартай дансанд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1500000 төгрөгийг /Цэнд-Аюуш ПВ95061710-99474388 шилжүүлсэн/ баримтаар тогтоогдож байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ" гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах"-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
6.2 Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон гэмт хэрэг үйлдэх замаар 1,500,000 төгрөгийн ашиг олсон нь нотлогдож байх тул уг 1,500,000 төгрөгийг хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзэх нь хуульд нийцэж байгаагаас гадна тэрхүү орлогыг шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6-д "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого... зүйлийг хураах үндэслэл" дурдахаар заасан ба хэрэв анхан шатны шүүх дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогыг улсын төсөвт шилжүүлэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу нийтийн албан тушаалтан байхдаа Авилгын эсрэг хуулийн 7.1.6-д заасан “...албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх..., 7.1.7-д заасан “...албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг захина.” 6.3-т заасан “...албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг тус тус зөрчиж 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Ховд аймгийн ******* ******* Засаг даргын А/24 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар тус ******* Цагдаагийн хэсэгт согтуурал шалгах төхөөрөмж авах зардалд 7,000,000 төгрөгөөр Алкотест 7510 төхөөрөмжийг худалдан авахаар болж “******* шим” -нд тухайн мөнгийг шилжүүлж, ажлын даалгавраар тухайн компаниас Алкотест 7510 төхөөрөмжийг нийлүүлэх байтал хямд буюу 3,500,000 төгрөгийн үнэ бүхий өөр загварын Алкотест 6820 загварын согтуурал шалгах төхөөрөмж нийлүүлсэн түүний зөрүү мөнгө болох 1,500,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сард Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрт бэлнээр *******ас авч өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
4. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, өөрийн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь гэрч *******, Х.Жанибек, Ч.Аябат, Б.Бат-Эрдэнэ, Ц.Идэрсайхан, Б.Уянга, Ж.Бумбат, , И.Хишигбаяр нарын мэдүүлэг, Ховд аймгийн ******* ******* Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/24 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай” захирамж, 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ОНХС-100160352400 тоот данснаас “******* шим” -ийн 5605117266 дугаартай дансанд 7,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн 00003 дугаартай хүсэлт, ******* ******* Засаг дарга , “******* шим” -ийн захирал ******* нарын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон ба хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаарх шүүхийн дүгнэлт “хэргийн бодит байдалд нийцсэн” байна.
6. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь “шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргажээ.
6.1 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 600,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго” болон 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ял оногдуулах зарчим”-д тус тус нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Прокурор эсэргүүцэлдээ “шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон гэмт хэрэг үйлдэх замаар 1,500,000 төгрөгийн ашиг олсон нь нотлогдож байхад шүүх шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхгүй орхисон тул тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
7.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж заасан ба мөн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэл оногдуулахаас гадна ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэж байх нь мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцэхээр байна.
Гэтэл шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан байхдаа хэрэг үйлдэх замаар 1,500,000 төгрөгийн ашиг олсон нь нотлогдсон байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглээгүй байна.
Ийнхүү анхан шатны шүүхийн ”шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” буюу “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарч байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
8. Дээр дурдсан үндэслэлээр “шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,500,000 төгрөгийг түүнд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Мон******* Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
4.1