| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00040/И |
| Дугаар | 144/ШШ2025/00094 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 144/ШШ2025/00094
2025 04 07 144/ШШ2025/00094
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: *************тоот хаягт оршин суух, Б********овогт О******** М********, /РД:*************/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ************тоот хаягт оршин суух, Б******** овогт Б*********ын А*********, /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух, Н******** хангай овогт Ч**********ийн Б********* /РД:*********/-д холбогдох
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **********тоот хаягт оршин суух, Б********* овогт Ц*******ын Э***********, /РД:*********/,
Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 9,349,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э********ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр 07-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Ч.Б********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*********би О.М**********аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9,349,240 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.М********** нь хариуцагч Ч.Б*********д холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 9,349,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Ч.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Ч.Б*********ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э********* би О.М*********аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 9,349,240 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч Ч.Б********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О.М******** нь хариуцагч Ч.Б******д холбогдуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 9,349,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 164,538 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б********аас улсын тэмдэгтийн хураамжид 82,269 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.М*********т олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА