Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 144/ШШ2025/00106

 

 

      2025            04               14                                                 144/ШШ2025/00106                                             

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

            Хүсэлт гаргагч: ************* тоот хаягт оршин суух, Х******** овогт Ц***********ийн С******* /РД:********/-ийн хүсэлттэй,

            ************хамт мал маллаж, хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.С********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намуун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хүсэлт гаргагч Ц.С********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц*********ийн С********* миний бие ********** онд төрсөн. Төрсөн цагаасаа хойш хөдөө ээж П.Ц**********ийн хамт мал маллаж амьдарч байсан. Одоо малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ************ оны малын А данс ээжийн нэр ээр гарч ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд 1********** онуудад ээжтэйгээ хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү. Ээжтэйгээ хамт хөдөө мал маллаж байсныг гэрчлэх Х.Г*******, Ч.Э*********** нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

            Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ************багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ********дугаартай тодорхойлолт, ************** тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ********дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ***********дугаартай архивын лавлагаа, ************ данс, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ********** дугаартай шийдвэр, гэрч Ч.Э*******, Х.Г******** нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.С*********г 1**************ийн хамт мал маллаж, хамт амьдарч байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ц.С***********нь *************ийн хамт мал маллаж, хамт амьдарч байсан болохыг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

**************** багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******** дугаартай тодорхойлолт, ************ тасгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ******** дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ********* дугаартай архивын лавлагаа, ********* данс, гэрч Ч.Э********, Х.Г********** нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар өөрийн төрсөн эх П.Ц*********ийн хамт нэг өрх болон амьдарч байсан нь тогтоогдож байна гэж  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх заалтад зааснаар Х****** овогт Ц******ийн С******* /РД:*******/-г *********ийн хамт амьдарч байсан байдлыг  тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТТУЛГА