Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 144/ШШ2025/00108

 

 

        2025           04             15                                                     144/ШШ2025/00108                                                                                            

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************* байрлах, “***********” ХК, /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********тоот хаягт оршин суух, Б******* овогт Б********ийн Г******** /РД:************/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,167,142 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г**********ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 04 дүгээр 07-ны өдөр хүлээн аваад

      ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч Б.Г********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Б********* овогтой Г********* миний бие нь ********** нэхэмжилсэн 20,167,142 төгрөгийн нэхэмжлэлийг 2025.04.07 өдөр өөрийн биеэр ирж хүлээж авлаа. ********** гаргасан эргэн төлөх хугацаа буюу 3 сарын хугацаанд багтаан хувааж төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “**********” ХК нь хариуцагч Б.Г***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,167,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Б.Г********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Б****** овогтой Г***********миний бие нь ********** нэхэмжилсэн 20,167,142 төгрөгийн нэхэмжлэлийг 2025.04.07 өдөр өөрийн биеэр ирж хүлээж авлаа. ********* гаргасан эргэн төлөх хугацаа буюу 3 сарын хугацаанд багтаан хувааж төлөх шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

   Иймд хариуцагч Б.Г********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.      

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч Б.Г***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,167,142 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Г*********** нь 20,167,142 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,786 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г***********ээс улсын тэмдэгтийн хураамжид 129,393 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**************” ХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА