| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2025/0023/З |
| Дугаар | 114/ШШ2025/0044 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 114/ШШ2025/0044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: . тоотод оршин суух Лгийн Б*******,
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны ******* дүгээр захирамжийн иргэн Л овогтой Б*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай индексийн 114/2025/002/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Ч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х, Г.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Б*******аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2.Хэргийн үйл баримтын тухайд:
2.1.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн
01-А/51 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Л.Б*******ид Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн Тосгон 1 дугаар цэцэрлэгийн зүүн талд м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ.
2.2.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дүгээр Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Л.Б*******ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
.1.Нэхэмжлэгч Л.Б*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б******* нь Дархан-Уул аймгийн тоот м.кв худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газрыг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэтэл 2025 оны 0******* сарын 16-ны өдөр тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосон ба 2025 оны 0******* сарын 18-ны өдөр таны газрын эрх хүчингүй болсон гэсэн Газрын албаны мэдэгдлийг Л.Б******* хүлээж авсан. Анх 2025 оны 0 дугаар сарын 26-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас сонсох ажиллагаа явуулсан. Л.Б*******ийн хувьд Улаанбаатар хотод амьдардаг, Газрын алба тухайн үед “...та газар дээрээ эскиз зураг хийлгэсэн юм уу, геологийн дүгнэлт гаргуулсан юм уу, ажлын зураг гаргуулсан юм уу, энэ холбогдох баримтуудаа манай газрын албанд өг” гэдэг ерөнхий сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн байдаг ба өг гэсэн баримтуудыг нь өгсөн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар 2025 оны 0******* сарын 16-ны өдөр Л.Б*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Хуанлийн тооллоор 2 жил дараалан тухайн газрыг ашиглаагүй учраас газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон захирамж гарсан. Л.Б*******ийн хувьд тус заалтыг баримталж газрын эрхийг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул эхлээд Засаг даргад гомдол гаргасан боловч Засаг дарга хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* багийн нутаг дэвсгэр бол элсэрхэг, намгархаг, усархаг онцлогтой газар байдаг. Энэ газар бол шууд барилга барих хэмжээний хуурай газар биш. Дархан сумын ******* багт ******* сургуулийг барихад ямар их ус намагтай байсныг бид мэдэж байгаа. Тийм учраас барилгын зөвлөх инженерүүдээс зөвлөмж авсан. Тэгэхэд 7-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжгүй, намгархаг байна гээд 2018, 202 онуудад инженер геологийн судалгааны дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулж хөрсөн дээр шинжилгээ хийлгэж байсан. Энэ үед маш их усархаг учраас дахин хөрсөнд шинжилгээ хийх шаардлагатай байсан учраас бат суурьтай, чанартай барилга барихын тулд судалгааны дүгнэлтүүдийг гаргуулж байсан.
Тус газарт 4 тал хашаа барьсан. Хариуцагчаас сансрын зураглалаар тухайн үед тус газар хашаатай байсан, тус хашаанд хөрөнгө оруулалт хийгээгүй гэдэг тайлбар гаргадаг ба бид 14,500,000 төгрөгийн хашаа хийсэн. Өнөөдөр нотлох баримтаар энэ хашаа яаж нурсан, яаж буцааж зассан талаар баримт гаргаж өгсөн. Барилгын эскиз зураг гаргасан. Ерөнхий архитектор холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан, Зургийн төсөвд 10,500,000 төгрөгийн зардал гарсан. Нэмэлт гэрээгээр зурагтаа өөрчлөлт оруулсан. Анх 2 давхар барилга барих төлөвлөгөөтэй байсан боловч усархаг, намгархаг газар учраас зоорийн байгууламж хийхээр зурагаа дахиж гаргуулсан.
ТӨХК-аас зөвшөөрөл авах гэсэн боловч ******* сургуулийн халаалтын асуудлыг шийдвэрлээгүй байна, тийм учраас танай техникийн нөхцлийг одоо өгөх боломжгүй гээд хойшлуулж байсан. Тухайн үед цахимжаагүй байсан учраас энэ талаар нэхэмжлэгчийн хандаж байсан баримт байхгүй байгаа. 2025 оны 4-6 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр хөрөнгө оруулалт татсан байсан. Барилгын нэг давхрын материалаа хөрөнгө оруулагчдаа өгөөд, ажлаа эхлүүлэх гэтэл газрын эрхийг цуцалсан учраас одоогоор хөрөнгө оруулалт хийгдээгүй. Гэрээ байгуулагдсан, санхүүжилт бүрдсэн байгаа. Нийтийн үйлчилгээний цогцолбор төв учраас одоогийн байдлаар 27,500,000 төгрөгийн зардал гарсан. Үүн дээр нэмээд инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнд 4,246,000 төгрөг зарцуулсан.
Сая шүүхэд гаргаж өгсөн баримтаар 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зураг төслийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг гаргаж өгсөн. 202 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулаад, 2025 оны ******* улиралд барилга ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байсан. Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээг 202 оны 12 дугаар сарын 14-ний өдөр судалгаа геологийн газартай байгуулаад, цооног судалгааны ажлыг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийхээр болсон боловч 2025 оны 0******* сарын 16-ны өдөр газрын эрх цуцлагдсан учраас энэ ажил хийгдээгүй. Иймд газрын эрх цуцалсан Засаг даргын захирамжийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжийн нэхэмжлэгч Л.Б*******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б******* нь м.кв газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар эзэмшиж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Газар эзэмших гэрчилгээг авснаас хойш газрын төлбөрийг өнөөдрийг хүртэл тогтмол төлсөөр ирсэн, Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа ноцтой зөрчиж байгаагүй. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргаж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Энэ захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий захиргааны акт болох Дархан-Уул аймгийн Засаг даргын ******* дүгээр захирамжид нэхэмжлэгч Л.Б*******ийн “...газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай" гэсэн байдаг. Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно", 9.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй", 9.1.2-т “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан”, 9.1.-д “эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан", 9.1.4-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 9.1.5-д “газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн" гэж тус тус заасан. Дээрх хуулийн таван зохицуулалтад Л.Б*******ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох аль ч тохиолдолд хамаарахгүй байгаа. Тэгэхээр маргаан бүхий захирамжийг эрх бүхий албан тушаалтан гаргахдаа хууль дээдлэх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх" тусгай зарчмуудыг тус тус зөрчсөн байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан бөгөөд захиргааны хэргийн шүүх нэгэнт хууль зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон боловч маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны актын шинжүүдийг давхар хангаж байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дүгээр захирамж илт хууль бус болох нь тогтоогдвол шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэнд хамаарахгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан. Үүнтэй холбоотой Улсын дээд шүүхийн 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 0 дугаар тогтоолоор тайлбарласан. Ийм давхар давхар шинжийг агуулж байгаа учраас шүүх илт хууль бусад тооцож болно.
Мөн хариуцагч маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 2******* зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэн Л.Б*******аас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож, холбогдох баримтуудыг гаргуулан авах, тухайн цаг хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, өөр хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг харгалзан үзэх зэргээр сонсох ажиллагааг бүрэн гүйцэт явуулах ёстой байсан. Гэвч энэхүү үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй маргаан бүхий захиргааны актыг гаргасан.
Хариуцагч шийдвэр гаргахдаа тухайн асуудалтай хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.6-д заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчим хангагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч Л.Б******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээг авч гэрээ байгуулснаас хойш тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах гэсэн боловч нэхэмжлэгчээс шалтгаалахгүй нөхцөл байдлууд бий болсон байдаг.
Монгол Улсын Дээд шүүхийн Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжийн 2.1-т хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг “...хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй” гэж, Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 0-ны дугаар тогтоол буюу "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 28 дахь хэсэгт “Гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ" гэж, Улсын дээд шүүхийн 2008 оны 0 дугаар сарын 1-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг “Гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж тус тус тайлбарласан.
Нэхэмжлэгч Л.Б******* нь газар эзэмших захирамж гарснаас хойш тухайн газар дээрээ 4 тал болокон хашаа барьж, сүүлд түүнийгээ засан сайжруулсан. 2018 онд барилгын зураг төсөл, инженер-геологийн “*******” ХХК-аар үйлчилгээний барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт хийлгүүлсэн. Гэтэл 2019 оноос дэлхийг хамарсан цар тахал ковид-19 халдвар БНХАУ анх илэрч Хятад улс хөл хорио тогтоож, хилээ хаасан, улмаар 2020 оны 11 дүгээр сараас 2022 он хүртэл Монгол Улс онц байдал зарлаж, нийтээр хатуу хөл хорио тогтоосон. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдал мөн өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд шууд хамаарна. Түүнчлэн Монгол Улсад баригдаж буй барилгын материалын ихэнхийг БНХАУ үйлдвэрлэдэг тул 2020-202 оныг дуустал Монгол Улс барилгын материалын дутагдалд орж, барилга барих боломжгүй болж, улмаар барилгын материалын үнэ хэд дахин өссөн.
Мөн нэхэмжлэгч Л Б******* нь 2020 оноос 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүнд өвчтэй, байнгын асаргаа шаардлагатай ээж Б.Ч*******, эгч Л.А******* нарыг нас бартал нь асран хамгаалж байсан ба үүнтэй холбоотой дүүргийн "Дотно туслагч" өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаартай тодорхойлолт, Халамжийн нэгдсэн системийн байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтууд, төрсний болон нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, төрөл садны лавлагааг шүүхэд сая өгсөн. Мөн нэхэмжлэгч Л.Б******* нь 2020 оноос хойш өөрөө эрүүл мэндийн шалтгаантай, байнгын эмчилгээ хийлгэж байгаа, энэ талаарх баримтуудыг мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн. Дээрх нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэгч санхүүгийн хүнд байдалд орсон боловч нэхэмжлэгч 2020 онд “" ХХК-аар барилгын эскиз зураг хийлгүүлэн холбогдох байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архитектур төлөвлөлийн 20/7 дугаартай даалгаврыг батлуулсан.
2020 оноос Дулааны техникийн нөхцөлийг авах гэсэн боловч дулаан дамжуулах төв шугам хоолойн угсралтын ажлыг дуусгасны дараа шийдвэрлэх, эхний ээлжинд 4-р сургуулийн халаалтыг шийдвэрлэх байсан тул дулааны техникийн нөхцөл авч чадаагүй. Түүнчлэн дээрх газар нь “намгархаг нам доор газар" тул суурийн ажилд онцгой анхаарах шаардлагатай байсан тул барилгын зөвлөхүүдийг газар дээр нь урьж авчирч 7-8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхээр олон удаагийн санал зөвлөмжийг авсан. Үүнтэй холбоотой Монгол Улсын мэргэшсэн инженер Б.Бын 2024 оны зөвлөмж, тухайн газрын фото зургууд, бичлэг зэргийг мөн шүүхэд нотлох баримтаар өгсөн. Ер нь барилга барихын тулд шат дараалсан маш олон зүйлсийг хийж гүйцэтгэн Барилгын тухай хуульд зааснаар холбогдох газруудаас зөвшөөрөл авдаг бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулснаас хойш 202 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Л.Б******* нь барилгын тусгай зөвшөөрөл бүхий “*******" ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, барилга барих тухай” гэрээг байгуулсан. Уг гэрээний 2.1-д зааснаар барилгыг 2025 оны ******* улирлын дотор ашиглалтад оруулахаар болсон. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч “" ХХК-тай нэхэмжлэгч Л.Б******* нь худалдаа үйлчилгээний барилгын зураг төсөл ЗТ-2020/18 тоот гэрээнд зоорийн давхрыг нэмж тусгахаар №12/2024 тоот нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Мөн 202 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “*******" ХХК-тай “Инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх" тухай 59/24 дугаартай гэрээг байгуулан 2024 онд үйлчилгээний барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлтийг хийлгүүлсэн бөгөөд уг дүгнэлтийн 4.-д “Судалгааны талбайд 2024 оны 0******* сард 8,0 метр хүртэл гүн өрөмдөхөд хөрсний ус 1,4 метр илэрсэн ба хөөрөх түвшин нь 0,5-1,0 метрээр дээшилнэ" гэсэн байдаг.
Үүнээс харахад газар нь намгархаг, маш их хэмжээний хөрс нь устай тул барилгын суурь, зоорийн давхрыг нэмж барих зайлшгүй шаардлага бий болсон нь шууд харагдана. Эцэст нь дүгнэн хэлэхэд тухайн газартай холбоотой өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан гараагүй. Нэхэмжлэгч ямар нэгэн ноцтой зөрчил гаргаагүй, их хэмжээний зардал гаргаж шат дараалсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй байхад маргаан бүхий захирамжийг хариуцагч гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчим алдагдсан, мөн хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн 01- А/20******* захирамжийн Л.Б*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
.. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/51 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ”... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж байгаа. Дээрх Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна. Сүүлд гаргаж өгсөн нотлох баримт нь ээж, эгчийгээ 2024 оны 11 дүгээр сар хүртэл асран хамгаалж байсан гэж байна. Дээд шүүхийн тайлбар дээр хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тайлбарласан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, үүнд барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан байдаг.
Нэхэмжлэгч 2018 онд инженер-геологийн судалгааны дүгнэлтийг, 2020 онд Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2020 онд барилгын эскиз зураг зэргийг хийлгэсэн байдаг ба энэнээс өөрөөр гэрээнд заасан болзол зориулалтын дагуу газраа ашиглаагүй болох нь газар дээр хийсэн үзлэгээр тогтоогддог. Сүүлд нотлох баримтаар гаргаж өгч байгаа инженер-геологийн судалгааны дүгнэлт нь нүүр хуудсан дээрээ 2024 он гэсэн байна. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байна. Үүнтэй холбоотой газар дээрээ хийсэн ажил байвал үүнийгээ ирүүлнэ үү гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Л.Б******* нь мэдэгдэлд хариу тайлбар гаргахдаа эдгээр баримтуудыг өгөөгүй. Мөн шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө 2018 оны инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргаж өгсөн ба үүнтэй холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ажил гүйцэтгэх гэрээ зэргийг шүүхэд ч, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ч өмнө нь гаргаж өгөөгүй байсан ба яг одоо шүүх хуралдаан дээр гаргаж өгч байна.
Инженер-геологийн судалгааны дүгнэлт нь яг өмнөх 2018 оны судалгааны дүгнэлттэй ижил боловч нүүрэн дээр нь 2024 он гэсэн нь хэзээ ч хэвлэж гаргах боломжтой. Үүнийг нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Хэзээ үйлдсэн нь тодорхойгүй байна. 2018 оны инженер-геологийн судалгааны дүгнэлтийг нотариат баталгаажуулахдаа 2025 оны 06 дугаар сард баталж шүүхэд гаргаж өгсөн байгаа. Гэтэл гэнэт инженер-геологийн судалгааны дүгнэлтийн эхний хуудсан дээр нотариатын тамга байхгүй хэр нь хоёр дахь хуудсан дээр нь нотариатын тамга дараад 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэж гаргасан байна. Хэрэв нотлох баримт гаргаж өгөх байсан бол үүнийгээ тухайн үед гаргаж өгөхгүй яагаад одоо гаргаж өгч байгаа вэ. Үүнийг шинээр үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байна.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2025 оны 0 дугаар сарын 26-ны өдөр 142 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, 2025 оны 0******* сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгож, энэ тухайгаа 2025 оны 0******* сарын 18-ны өдөр мэдэгдсэн байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай заасан ба 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүй гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газар ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж заасан байгаа. Тухайн захирамж нь өөрөө газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай гэж гарсан байгаа. 202 оны 0 дугаар сарын 27-ны өдөр компаниас техникийн нөхцөлийг авсан гэж байна. Энэ техникийн нөхцөлийг тухайн барилгыг барих үедээ дахиад авах ёстой. 202 оны 0 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Засаг даргын захирамж 2025 оны 0******* сарын 16-ны өдөр гаргасан. Тэгэхээр 2 жилийн хугацаа дууссан гэж үзэж байгаа, газраа 2 жил дараалан ашиглаагүй хугацааг 202 оны 0 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж тооцож байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа барилгын зураг экспертиз орсон уу, ороогүй юу гэхээр энэ дээр орсон гэсэн экспертизийн тамга байхгүй байгаа. Барилга барихад барилга эхлүүлэх зөвшөөрөл заавал авна. Үүнийг барилгын салбарт ажиллаж байгаа бүх компаниуд мэдэж байгаа. Тэгээд заавал шаардагдах материалууд байх ёстой. Гэтэл энэ хүмүүс нэмэлт захиалгын гэрээ гээд хэзээ ч он сарыг нь өөрчлөөд гаргах боломжтой баримтуудыг авчирсан байна. Энэ баримтууд нь сонсох ажиллагааны явцад шаардлагатай зураг төсөв авчирч өгөөд энэ нь шаардлага хангахгүй байсан учраас цуцалсан байгаа. Барилгаа эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад заавал Улсын экспертизээр орж баталгаажиж ирэх ёстой. Үүний дараа 10 гаруй төрлийн баримт бүрдүүлж байж барилгаа эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авна. Инженер геологийн судалгаа гэдгийг энэ хүмүүс усархаг, намгархаг барилга барьж болохгүй гээд хүндрэлтэй байдлаар яриад байна. Инженер геологийн судалгаа 2018, 2024 онд гарсан гэж байна. Энэ хоёр судалгааг тулгаж үзэх шаардлагатай байна. Яагаад гэвэл ус нь хэр байгаа юм, 2018 онд яаж гарч байсан юм, гэтэл хажууд нь ******* сургууль, цэцэрлэг, мөн 1, 2 давхар барилгууд зүгээр баригдсан байгаа. Гэтэл 10, 20 давхар барилгын ажлын суурийн ажил хийх гэж байгаа юм шиг Инженер геологийн дүгнэлт 2 удаа гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байдал үүсгэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийн Л.Б*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01-А/51 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Л.Б*******ид Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн Тосгон 1 дугаар цэцэрлэгийн зүүн талд м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдон, 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ.
1.2.Улмаар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэгж талбарын дугаартай м.кв талбайтай газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттайгаар 15 жилийн хугацаатайгаар иргэний газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байна.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Тухайн эзэмшлийн газар нь намгархаг нам доор газар тул суурийн ажилд онцгой анхаарах шаардлагатай бөгөөд барилгын зөвлөхүүдийг газар дээр нь урьж авчирч олон удаагийн санал зөвлөмжийг нь авахад маш их цаг зарцуулсан, холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийг авч архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, барилгын ажлын зургийг хийлгэж, газрын төлбөр төлсөн.Инженер геологийн судалгааны дүгнэлтийг гаргуулан, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан болон хөрөнгө оруулалтын ажиллагаанууд хийгдсэн байгаа боловч дулааны техникийн нөхцөлийг авч чадаагүй ба одоо техникийн нөхцөлөө аваад 2026 оны 4-6 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна...” гэж, Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Л.Б******* нь 2018 онд инженер геологийн судалгааны дүгнэлт, 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгавар хийлгэснээс өөрөөр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй бөгөөд үүнд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон...газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн хугацааг 202 оны 0 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцож байгаа” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” захирамжаар Дархан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байсан 2 иргэн, 1 хуулийн этгээд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр тэдгээрийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх бөгөөд, түүний дотор нэхэмжлэгч Л.Б*******ийн дээрх газар багтжээ.
.1.Газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох 5 тохиолдлыг хуульчилсан боловч дээрх хариуцагчийн захирамжид дурдагдсан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэл нь газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдолд хамаарахааргүй байна.
.2.Харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмших эрхтэй Монгол Улсын иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол аймгийн Засаг дарга түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байна. Хэдийгээр хариуцагч маргаж буй 2025 оны ******* дүгээр захирамжид газар эзэмших эрхийг дуусгавар болгох гэж тусгасан ч шүүхийн зүгээс түүний үндэслэлд хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд дүгнэлт өгөх шаардлагатай юм.
4. Захиргааны ерөнхий хуулийн 2******* зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус хуульчилсан.
4.1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны ******* сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай зөвлөмжид ... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах хэсгийн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн хүндэтгэн үзэх шалтгаан гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ... гэж тайлбарласан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалт, Улсын дээд шүүхийн зөвлөмжөөс үзэхэд төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө газар эзэмшигч гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа дараалсан 2 жилийн хугацаанд ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тохиолдол бодитоор үүссэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор байх тул хариуцагчаас энэхүү хуулийн зохицуулалтыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, бодит нөхцөл байдлыг тогтоох энэхүү хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлж дүгнэх хууль зүйн боломжтой, нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд бүхэлд нь хяналт тавих үүрэгтэйн хувьд нэхэмжлэгчийн эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүйтэй холбоотой шалтгаан нөхцөлийг бүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт өгсний үндсэн дээр шийдвэр гаргах байтал хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Б*******ийн газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судалж тогтоогоогүйгээс уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
4..Шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэг, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр албан бичгийн хавсралт агаар сансарын зургаар маргаан бүхий газарт талаа блокоор хашаалсан, нойлын нүх ухсан байх бөгөөд хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Л.Б*******аас 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “*******” ХХК-тай инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, үйлчилгээний барилгын зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлтийг хийлгэж, 2.500.000 төгрөгийг төлсөн баримт, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр барилгын материал худалдан авсан 14.500.000 төгрөгийн, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХК-д зургийн үнэ 9900 төгрөгийн, мөн өдөр Мэдээлэл холбооны сүлжээнд 27500 төгрөгийг тус тус төлсөн баримтууд, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “” ХХК-тай байгуулсан ЗТ2020/18 дугаартай “Зураг төсөл боловсруулах” гэрээ, урьдчилгаа төлбөрт 10.500.000 төгрөгийг төлсөн баримт, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архитектур төлөвлөлтийн 20/7 дугаар даалгавар, мөн тухайн газарт 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын зөвлөх инженер П.Д******* “барилгын суултад өгөгдөх хөрсийг бүрэн байдлаар солих, барилга баригдах талбайд усны зайлуулалт хийх, хөрсийг бэхжүүлэх, цементжүүлэх, селикатжуулах бусад химийн бэхжүүлэлт зэрэг арга хэмжээг авах шаардлагатай гэсэн зөвлөгөө өгсөн зөвлөмж болон ковидын нөхцөл байдал зэргээс Л.Б*******ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.
Учир нь нэхэмжлэгчээс 2020 оны газар эзэмшүүлэх гэрээнд худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай гэж тусгасны дагуу тухайн газраа ашиглахаар Архитектур төлөвлөлтийн 20/7 дугаартай даалгаврыг батлуулсаны дагуу худалдаа үйлчилгээний барилгын эскиз зургийг боловсруулж, тухайн газар дээрээ барилга барих гэтэл дээрх газар нь намгархаг нам доор газар тул суурийн ажилд онцгой анхаарах шаардлага үүсч, барилгын зөвлөхүүдийг газар дээр нь авчирч удаа дараа зөвлөмж авч байсан, 202 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барилгын тусгай зөвшөөрөл бүхий “******* ХХК-тай хөрөнгө оруулалт хийж, барилга барих тухай гэрээг байгуулсан /уг гэрээний 2.1-д зааснаар барилгыг 2025 оны 4 дүгээр улирлын дотор ашиглалтад оруулах/, 202 оны 12 дугаар сарын 14-ний өдөр барилгын зураг төсөл, инженер геологийн ******* ХХК-тай инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх 59/24 дугаартай гэрээг байгуулан дүгнэлтийг гаргуулсан, 2024 оны 05 сарын 27-ны өдөр ХХК-тай ЗТ-2020/18 дугаар гэрээнд №12/2024 тоот нэмэлт өөрчлөлтийг оруулсан зэрэг ажиллагаануудыг хийсэн бөгөөд Дарханы дулааны сүлжээ ТӨХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/705 дугаар албан бичигт “Дархан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дулаан хуваарилах төв №17 нь 2022-202 оны халаалтын улиралд ашиглалтад орсон ба 202 оны 0 дугаар сарын 27-ны өдрийн техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн хурлаар №20/202 дугаартай техникийн нөхцөлийг Дархан сумын Ерөнхий боловсролын ******* сургуульд олгож дулаанд холбогдсон” гэжээ.
4.4.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газарт барилга байгууламж барихаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан дээрх холбогдох баримтууд болох техникийн нөхцлүүдийг авсан, маргаан бүхий газарт дахин инженер геологийн судалгаа дүгнэлтийг хийлгэж 202 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ажил гүйцэтгэх 59/24 дугаартай гэрээг байгуулсан, 202 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “*******” ХХК-тай хөрөнгө оруулалт хийж, барилга барих тухай гэрээг, 2024 оны 05 сарын 27-ны өдөр ХХК-тай ЗТ-2020/18 дугаар гэрээнд №12/2024 тоот нэмэлт өөрчлөлтийг оруулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй, тухайн газарт очиж үзлэг хийлгүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийг зааж, нэхэмжлэгчийг буруутган, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан хугацааг газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй нөхцөл байдал бүрдсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдалд газраа зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан хугацаа хамаарах талаар Удсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2024/0076 дугаар тогтоолд тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.
4.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд Л.Б******* нь 2020-2024 онуудад хүнд өвчтэй, байнгын асаргаа шаардлагатай ээж Б.Ч*******, эгч Л.А******* нарыг асран хамгаалж байсан, өөрөө 2020 оноос хойш биеийн эрүүл мэндийн байдлын улмаас элэгний хатуурал өвчний оноштойгоор эмчилгээ шинжилгээ хийлгэж байсан гэх амбулаториор эмчлүүлэгчдийн карт, шинжилгээний хуудас, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
5. Хариуцагчаас “Л.Б*******ийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн хугацааг 202 оны 0 дугаар сарын 27-ны өдрөөс тооцож байгаа бөгөөд 2025 оны 0 дугаар сарын 27-ны өдөр 2 жилийн хугацаа нь дуусч байгаа”... гэсэн тухайд:
Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаар албан бичгээр Л.Б*******ид сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд иргэн Л.Б*******аас 2025 оны 0 дугаар сарын 27-ны өдөр сонсох ажиллагааны хариу тайлбарыг дээрх газарт хүргүүлсэн болох нь өргөдөл гомдлын бүртгэлийн №25-107 дугаар картад бүртгэгдсэн байна.
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Л.Б*******ийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн хугацааг 202 оны 0 дугаар сарын 27-ны өдрөөс тооцож байгаа бөгөөд 2025 оны 0 дугаар сарын 27-ны өдөр 2 жилийн хугацаа нь дуусч байгаа” гэж тайлбарлан маргах бөгөөд энэ тохиолдолд дээрх хугацаа нь дуусаагүй байхад мэдэгдлийг хүргүүлсэн, газар эзэмшигчээс хариу тайлбарыг ирүүлсэнтэй холбоотойгоор холбогдох нотлох баримтуудыг шаардах, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
5.2. Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах болон зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмын агуулгыг тайлбарлахад, захиргааны байгууллага хэн нэгний эрхэд халдсан шийдвэр гаргахын өмнө үр дагавар нь тусах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдээс урьдчилан тайлбар авч, үзэл бодлоо илэрхийлэх, нотлох баримт гаргаж өгөх боломж олгох, магадгүй нөхцөл байдал өөрчлөгдөж, өөр шийдвэр гаргах үндэслэл байгаа эсэхийг бүрэн дүүрэн нягтлах, ийнхүү мэдэгдсэнээр иргэн, хуулийн этгээдэд гэнэтийн байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй байх, иргэний мэдэх эрхийг хангах зорилготой.
Энэ тохиолдолд захиргааны байгууллага нэхэмжлэгчийн оролцоог хангаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглахаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан зэрэг шийдвэр гаргахад хамаарал бүхий нөхцөл байдлыг нарийвчлан судалж тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь шийдвэр гаргах ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.
6. Шүүх нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Б*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын маргаан бүхий 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Б*******ид холбогдох хэсгийг хууль бус, үндэслэлгүй хэмээн үзэж дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэснээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/51 дүгээр захирамж, иргэний газар эзэмших эрхийн дугаарын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн бүртгэлийн үйлчлэл бүрэн сэргэх хууль зүйн үр дагавар бий болох юм.
Шүүхийн шийдвэр биелэгдэх аргачлал: Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч маргаж буй Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийн Л.Б*******ид холбогдох хэсэг хүчингүй болж, хариуцагч зохих хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цахимжуулж, түүнтэй гэрээг дахин байгуулах үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106., 106..1, 106..12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Л.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2025 оны 0******* сарын 16-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн Л.Б*******ид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА