Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 144/ШШ2025/00123

 

 

      2025            04              22                                                   144/ШШ2025/00123    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: ************** байрлах, “********” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************тоот хаягт оршин суух, Б********* овогт А************ийн У********** /РД:***********/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 27,200,523.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.У********* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023-07-07-нд ********** тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 5,190,000 төгрөгийн зээлийг сарын 1,85%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай, 2023 оны 08 сарын 14-нд ********** тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 1,240,000 төгрөгийн зээлийг сарын 1,85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 04 сарын 13-нд ********* тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 22,830,000 төгрөгийн зээлийг сарын 1,9%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 06 сарын 26-нд********** тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 3,450,000 төгрөгийн зээлийг сарын 1,85%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ******** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 323 хоног, ************ тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 320 хоног, *********тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 304 хоног, *********** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 289 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Зээлдэгчтэй байгуулсан *********** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026 оны 01 сарын 07-нд, ******** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026 оны 02 сарын 10-нд,  ********* тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2025 оны 10 сарын 11-нд, ********** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2025 оны 12 сарын 11-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. 

Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******** тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,998,638 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 808,097.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 42,188.78 төгрөг, **********тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,005,258.6 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 216,963.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 9,875.40 төгрөг,**********тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 15,080,496.5 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,881,551.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 157,619.92 төгрөг, ********* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,477,070.2 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 483,789.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 21,973.01 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 27,200,53.09 төгрөгийг хариуцагч А.У***********аас гаргуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч А.У*********** манайхаас 4 удаагийн зээл авсан. Зээлээ хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн явж байна. Хариуагчид удаа дараа утсаар ярих болон мессеж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн байгаа. Хариуцагч нь зээлээ хугацаандаа төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч “**********” ХК-аас үйлчилгээ авах хүсэлт, зөвшөөрөл, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №********* дугаартай цахим зээлийн гэрээ, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №*********дугаартай цахим зээлийн гэрээ, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №************ дугаартай цахим зээлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №*********** дугаартай цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч А.У**********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,200,523.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б**********аас гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүрэгт 27,200,523.09 төгрөгийг хариуцагч А.У*********аас гаргуулж, нэхэмжлэгч “**********” ХК-д олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,953 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У*********аас 293,953 төгрөгийг гаргуулан “**********” ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.У**********аас зээлийн гэрээний үүрэгт 27,200,523.09  төгрөгийг гаргуулж “*********” ХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,953 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У*******аас 293,953 төгрөгийг гаргуулан “********” ХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА