Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 144/ШШ2025/00124

 

 

             2025             04              22                                                 144/ШШ2025/00124                                                                      

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 119 дэх заалтад  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь заалтад зааснаар Д******** овогт Т********ын О*******, Б******* овогт М*******ийн А******** нарын **********-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн №********** бүртгэсэн гэрлэлтийг цуцалсугай.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь заалтад зааснаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү А.Т**********ийг эх Т.О*********ийн асрамжид үлдээсүгэй.

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дахь заалтад зааснаар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү А.Т**********ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.А*********аас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.      

            4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалтад  зааснаар Т.О******* нь М.А*********ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг анхааруулсугай.

            5. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

            6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            7. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА