| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00057/И |
| Дугаар | 144/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 144/ШШ2025/00142
2025 05 05 144/ШШ2025/00142
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: ***************тоот хаягт оршин суух, С******** овогт М***********ийн М********** /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “***************** байрлах, “*************” ХК /РД:************/-д холбогдох,
Өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д************ /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д*************, /цахимаар/, М.Ц*********** /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б************* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч М.М********** нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн **********тоот тушаалаар “***********” ХК-ийн ************* албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл түүнийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зөрчил, дутагдал гаргаагүй байхад “***********” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.А********* нь ********** өдрийн ********** тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогчоос “халагдах өргөдлөө хурдан өг, ажлаасаа хурдан гар” гэх мэтээр их хэмжээгээр дарамт, шахалт үзүүлж мөн худал хэлж халагдах өргөдөл хүчээр бичүүлж авсан.
Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”, 80 дугаар зүйлийн 80.1,3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1 -д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” гэсэн хоорондоо хамааралгүй, эсрэг 2 үндэслэлээр тушаалыг гаргасан ба аль аль үндэслэл нь бодит байдал дээр үүсээгүй юм. Ажил олгогч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар албан тушаал, ажил үүргээс нь холдуулах санаа зорилготой байсан ба *********албан үүргээс чөлөөлж, дарамт, шахалт үзүүлсээр 2 сарын дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халсан.
“**********” ХК-ийн *************** албан тушаал нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдөх ёстой албан тушаалтан юм. Гэвч ********-ын шийдвэргүйгээр гүйцэтгэх захирал нь өөрөө шийдвэр гаргаж, цаашид хамтран ажиллах хүн биш гэх тайлбар хэлж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаа хэлсэн.
Өмнө энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад шүүхээс хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь ар гэрт нь тохиосон хүнд гарз, хүндэтгэх шалтгааны улмаас уг асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах, хөөцөлдөх боломжгүй байсан ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хандаж тус шүүхийн шүүгчийн **********ний өдрийн *******дугаартай захирамжаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хугацааг сэргээсэн.
Уг захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2- д "Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй" гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэсэн боловч “*********” ХК-д маргаан таслах комисс байхгүй, тэр тухай албан тоотоор хариу өгөөч гэсэн боловч огт хариу өгөөгүй. Түүнчлэн ***************эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ", 158.2.2-д ‘хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан" гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Тиймээс “*********” ХК-ийн гүйцэтгэх захирал нь *********-ын шийдвэргүйгээр ************* ажиллаж байсан М.М***********ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул өмнө эрхэлж ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг “***********” ХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д********** нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Нэхэмжлэгч М.М************ нь ***********ны өдрийн *******тоот тушаалаар “***********” ХК-ийн ************** бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл түүнийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зөрчил, дутагдал гаргаагүй байхад “*********” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.А******** нь **********-ны өдрийн ******тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогчоос “халагдах өргөдлөө хурдан өг, ажлаасаа хурдан гар” гэх мэтээр их хэмжээгээр дарамт, шахалт үзүүлж мөн худал хэлж халагдах өргөдөл хүчээр бичүүлж авсан.
Ингэхдээ Хөдөлмөрийн тухаи хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”, 80 дугаар зүйлийн 80.1 3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” гэсэн хоорондоо хамааралгүй, эсрэг 2 үндэслэлээр тушаалыг гаргасан ба аль аль үндэслэл нь бодит байдал дээр үүсээгүй юм. Ажил олгогч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар албан тушаал, ажил үүргээс нь холдуулах санаа зорилготой байсан ба Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын албан үүргээс чөлөөлж, дарамт, шахалт үзүүлсээр 2 сарын дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халсан.
“*********” ХК-ийн ********** албан тушаал нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн ************шийдвэрээр чөлөөлөгдөх ёстой албан тушаалтан юм. Гэвч **********-ын шийдвэргүйгээр гүйцэтгэх захирал нь өөрөө шийдвэр гаргаж, цаашид хамтран ажиллах хүн биш гэх тайлбар хэлж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаснаа хэлсэн.
Өмнө энэ асуудлаар нэхэмжлэл гаргахад шүүхээс хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь ар гэрт нь тохиосон хүнд гарз, хүндэтгэх шалтгааны улмаас уг асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах, хөөцөлдөх боломжгүй байсан ба Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд хандаж тус шүүхийн шүүгчийн ************-ний өдрийн ********** дугаартай захирамжаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандах хугацааг сэргээсэн.
Уг захирамжийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2-д “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” сэж заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах гэсэн боловч “Т***********” ХК-д маргаан таслах комисс байхгүй, тэр тухай албан тоотоор хариу өгөөч гэсэн боловч огт хариу өгөөгүй. Түүнчлэн ************суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй байна.
М.М*********ын сарын үндсэн цалин нь 4.550.000 төгрөг бөгөөд 2023 оны 09 сарын 13-ны өдрөөс 2025 оны 02 сарыг хүртэлх нийт 17 сарын хугацаанд ажил хөдөлмөрөө эрхэлж чадаагүй, 77.350.000 төгрөг байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ”, 158.2.2-д 'хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан" гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Тиймээс “***********" ХК-ийн гүйцэтгэх захирал нь *********ын шийдвэргүйгээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.М************ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул өмнө эрхэлж ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77.350.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг “**************” ХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*********” ХК нэхэмжлэгч М.М*********ыг ажлаас халахдаа *********-ны өдрийн ******* гэдэг тушаалыг гаргасан байдаг. Уг тушаалд хууль хэрэглээний хувьд хууль зүйн үндэслэлүүдийг заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 78.1.1, 80.1.3, 32, 82.1.1 гэсэн заалтуудыг үндэслээд компанийн гүйцэтгэх захирлын **********-ны өдрийн ********* дүгээр тушаалууд баталсан дотоод журмын 2.4, 3.1, 5.1.2, 8.1.1 гэсэн эдгээр заалтуудыг үндэслэл болгосон байдаг. Тэгэхээр эдгээр заалтуудыг нь тодруулаад харвал 78.1.1 гэдэг заалт нь талууд харилцан тохиролцсон гэдэг агуулгатай, харилцан тохиролцсон тохиолдолд 78.1.1 үндэслээд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар боломж байна. Гэтэл давхар 80.1.3 дахь заалтыг хэрэглэсэн байгаа, 80.1.3 дахь заалт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл байгаа юм. 80.1.3-д нь ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээс тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол гэдэг агуулгатай заалт байгаа юм. 80.1.3 дахь заалтыг хэрэглэх суурь үндсэн нөхцөлүүдийг Хөдөлмөрийн тухай хуульд маш тодорхой заасан байгаа. Нэгдүгээрт эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр байх ёстой. Хоёрдугаарт ажилтныг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй байх гэдэг нөхцөл байх ёстой. 144.1-д заасан арга хэмжээг авсан байх гэдэг эдгээр үндсэн нөхцөлүүдийг 80.1.3 дахь заалт дээр маш тодорхой заасан байна. Тэгээд 78.1.1, 80.1.3 гэдэг заалтыг хамтдаа хэрэглэх боломжгүй буюу нэг нь талууд харилцан тохиролцсон нөгөөх нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас халдаг ийм хоёр заалт юм. Энэ заалтыг хэрэглэсэн байгаа нөхцөл байдлаас нь дүгнээд үзвэл ажил олгогч, ажилтныг ажлаас нь чөлөөлөх хүсэл зориг байгаа гэдэг нь харагдаж байна. Энэ хүсэл зориг нь ямар баримтууд дээр тодорхой харагддаг гэхээр нэхэмжлэгч М.М********* ерөнхий нягтлан бодогч болоод давхар санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд томилж ажиллуулсан байдаг. Тухайн үедээ С*********** гэдэг гүйцэтгэх захирал ажиллаж байгаад Артаг гэдэг хүн томилогдож ирснээс хойш санхүү эрхэлсэн захирлыг ажлаас нь чөлөөлөөд удалгүй мөн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажилтан өөрөө хүссэн буюу өргөдөл гаргасан гэдэг агуулгаар өргөдлийн хавсаргасан байдаг. Хэрвээ ажилтан өөрөө ажлаас халагдах хүсэлтэй байсан бол 80.1.3 биш 78.1.1 биш 79.1 дэх хэсэгт заасныг хэрэглэх байсан юм. Энэ гурван зүйл заалтыг хамт хэрэглэх боломжгүй, тусдаа хууль зүйн зохицуулалт, үр дагавар нь ч гэсэн өөр байдаг. Гэтэл 80.1.3 хэрэглээд байгаа нь ажилтан өөрөө ажилтныг халах хүсэл зориг байгаа гэдгийг тушаал нь харуулаад байгаа юм. Гаргасан үйлдлүүд дунд нь юу гэж байгаа гэхээр эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгос улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тул чөлөөлж өгнө үү гэдэг хүсэлт байгаа юм. Уг хүсэлтийн огноо хоёр бичигдсэн байгаа нэг нь 2023.09.13 өдөр, нөгөөх нь 2023.09.14 өдөр гээд хоёр өөр огноо бичигдсэн байгаа юм. Тушаал нь 2023.09.13 өдөр гарсан 14-ний өдөр гэж бичигдсэн байгаа огноо нь ажилтны гаргасан гээд байгаа энэ өргөдлийг компьютероор шивээд өргөдөл авсан М.М******* гээд өргөдөл шивээд орхисон, компьютероор шивж хэвлэсэн хэсэг дээр нь 14 гэсэн тоог энгийн нүдээр харахад ялгагдахуйц 4 гэсэн тоо хангалттай харагдаж байгаа юм. Үүн дээр нь балаар 3 болгож засаад доод талд нь дахиад 2023.09.14 гэдэг хоёр өөр янзаар давхардуулж бичсэн байгаа юм. Энэ нөхцөл байдлыг харвал энэ өргөдлийг 14-ний өдөр боловсруулаад гаргасан юм байна, тушаалтайгаа нийцүүлэхийн тулд 13 болгож огноог зассан юм байна. Тэгэхээр өргөдөл гаргахаас өмнө энэ тушаал гарсан байсан гэдэг үйл баримт хангалттай тогтоогдож байна. Дээрээс нь нүд судлалын эмчийн үзлэг гээд байгаа Монгол, Японы эмнэлэгт үзүүлсэн энэ үзлэгийн шинжилгээнийх нь онош юу гэхээр хөгшрөлтийн эхэлж буй болорын цайлт, зовхины үйл ажиллагааны бус гэдэг онош гараад байгаа юм. Үүн дээр ямар эмчилгээ хийгдэх ёстой гэхээр ойрын шил зүүх, давтан үзүүлэх гэдэг зүйл байгаад байгаа юм. Нүд судлалын эмчийн үзлэгийн хуудас чинь өөрөө 80.1.3-д заасан эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр биш, хуульд үүнийг маш тодорхой заасан байгаа. Эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилтныг ажлаас халах тохиолдолд эрүүл мэндийн магадлалын комисс гээд энэ хүн ажил эрхлэх боломжтой болов уу, үгүй юу гэдгийг нь тогтоосон комиссын шийдвэр байх ёстой байтал ганц нүд судлалын эмчийн үзлэгийн хуудсыг 80.1.3-д заасан эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр гэж үзээд 80.1.3-г хэрэглээд байгаа юм. Энэ үйл баримт бодитой биш юм. Тэгээд өргөдлийг нэхэмжлэгч өөрөө би энэ өргөдлийг гаргаагүй, яагаад гэхээр шинэ захирал ирснээс хойш өрөөндөө дуудаж хавчдаг, тэгээд хамтран ажиллах боломжгүй, ажлаа хүлээлгээд, тэтгэмжийн асуудлыг шийдээд өгье чи энд ингэж суугаад яах вэ гэдэг байдлаар байнгын баримт шахалт үзүүлдэг, ажиллах боломжгүй болгодог нөхцөл байдал байсан гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд тайлбарладаг. Үүнийг нэхэмжлэгч шууд нотлох боломжгүй, яагаад гэхээр ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа бол тухайн хоёр хүний хооронд хоёулаа л байхад нь үүсдэг, өрөөндөө дуудаж оруулж ирээд энэ нөхцөл байдлуудаа тулгадаг, ажлаасаа гар гэж шахдаг энэ нөхцөл байдлыг өөр ямар нэг байдлаар гэрчээр нотлуулах боломжгүй. Зохигчийн тайлбар бол шүүхэд нотлох баримт болдог. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч өөрөө энэ талаарх тайлбар маш тодорхой гаргасан байдаг. Улсын Дээд шүүхийн хөдөлмөрийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой гаргасан 2022 оны 06 сарын 15-ны өдөр гаргасан зөвлөмж байдаг. Уг зөвлөмжид өөрийн хүсэл зорилго гэдгийг юу гэж тайлбарлах вэ гэхээр ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл, ямар нэгэн хөндлөнгийн оролцоогүйгээр ажилтан өөрөө хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээрээс уг хүсэлтээ гаргасан байхыг өөрийн хүсэл гэж үзнэ. Ямар нэгэн байдлаар хөндлөнгөөс нөлөөлсөн, шахаж дарамталсан нөхцөл байдал байгаа бол үүнийг өөрийн хүсэл гэж үзэхгүй гэж тодорхой тайлбарласан байгаа. Ийм учраас гаргаад байгаа баримт тушаалын үндэслэл гээд эдгээр үйл баримтаар нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн хүсэлтийг бичсэн гэдэг нь хангалттай харагддаггүй. Дээрээс нь энэ өргөдлийг бичих болсон шалтгаан юу гэхээр нэхэмжлэгч өөрөө энэ талаар нотлох баримтыг гаргаж өгсөн байдаг. Тухайн үед хөдөлмөрийн харилцааны явцад учруулж байгаа дарамт шахалтын үед нэхэмжлэгчийн ихэр дүү нь нас барсан байсан учраас тухайн ихэр дүүгийнхээ хүүхдийг асарч, хамгаалах, дээрээс нь ажил явдал гэх мэтчилэн сэтгэл санааны хувьд маш хүнд нөхцөл байдалд байсан учраас энэ ажлын байран дээр байгаа дарамт шахалт өртөөд өргөдлөө бичсэн гэж тайлбарладаг. Энэ нь *************ны өдрийн ********** дугаартай захирамж Орхон аймгийн Засаг даргын харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж байгаад байгаа. Энэ захирамжийг өөрийн нас барсан ихэр дүүгийн хүүхдийг хууль ёсны харгалзан дэмжигчээр нь тогтоогдсон үйл баримт байгаад байгаа. Үүнээс улбаалаад ар гэрт нь уй гашуу тохиолдсон нөхцөл байдал дээр хөдөлмөрийн харилцаанд дарамт, шахалт үүссэн учраас өртсөн гэдэг тайлбар хэлдэг. Энэ нь хэрэгт гаргаж өгсөн баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Дээрээс нь тушаалын үндэслэл нь давхар хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг мөн хэрэглэсэн байдаг. Үүнд 8.1.1 буюу талууд харилцан тохиролцсон гэдэг заалт байгаа. Хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.3-д заасныг хэрэглэж байгаа бол хөдөлмөрийн дотоод журмын 8.4.3-г хэрэглэх байсан. Үүнд ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлыг гаргахгүй бол ажилтныг хохирол хэрэглэгдэхүүнээр хангах замаар хөдөлмөрлөх боломжоор хангасан боловч ажилтан хөдөлмөрлөх боломжгүй бол ажлаас чөлөөлнө гэдэг заалтыг үндэслэх ёстой байсан. Тэгээд хөдөлмөрийн харилцааны хамгийн гол баримт үндэслэлтэй гарсан эсэхийг тогтоох хамгийн гол эх сурвалж тушаал байгаа юм. Гэтэл *************-ний ******** гэдэг тушаал хууль хэрэглээний хувьд маш олон алдаатай, дээрээс нь ажилтны өөрийнх нь хүсэлтээр халдсан нь мэдэгдэхгүй, ажил олгогчийн санаачилгаар халсан гэж тайлбарлаж болохоор ажилтан хэрвээ өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн гэж байгаа бол 79.1 дэх заалтаар чөлөөлөхгүй яасан бэ, 38.1 дэх заалтыг үндэслэсэн байгаад байгаа, ийм нөхцөл байдлуудаар ажилтныг үндэслэлгүй ажлаас нь халсан, өөрийнх нь хүсэл зоригоор биш дарамт шахалт үзүүлж өгөгдлийг нь бичүүлсэн гэдэг нөхцөл байдалд хангалттай тогтоогдож байгаа учраас тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг өмнө нь эрхэлж байсан **********ийн албан тушаалтанд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөгийг олгож, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулж хэд хэдэн үндэслэлээр тайлбараа гаргая. Нэгдүгээрт М.М********ыг анх “*********” компани бол 2023 оны *******-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байдаг юм. М.М***********ыг чөлөөлсөн үндэслэл бол нэгдүгээрт эрүүл мэндийн шалтгаантай байна гэдгээ өөрөө илэрхийлж байсан, хоёрдугаарт Солонгос улсад эмчлүүлэх ёстой байна хэрэгцээ шаардлага гараад байна гэдгээ гүйцэтгэх захиралд амаар болон тайлбарлаж үүнийхээ дагуу хүсэлтээ бичгээр илэрхийлж, шийдүүлсэн байдаг. Хүсэлтдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бараг манайхыг дарамт, шахалт үзүүлсээр байгаад тэр хүсэлтийг нь бараг бэлэн биччихсэн байж байгаад М.М**********ыг бараг хүчээр дарж гарын үсэг зуруулсан байдлаар тайлбарлаж байгаа нь үнэхээр үндэслэлгүй байна. М.М********** нь өөрөө хүсэлтээ илэрхийлж, өмнө нь ийм хүндэтгэн үзэх шалтгаан байна. Таны зүгээс энэ тэтгэмжийн асуудлыг шийдээд өгөөч гэж ажил олгогч болон М.М******** харилцан тохиролцсон байдаг. Харилцан тохиролцсоны улмаас тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1-г үндэслэсэн мөн дээрээс нь тэтгэмжийн асуудлыг олгохын тулд энэ хүн зургаан сар ажилласан, зургаан сар ажиллаад, зургаан сарын тэтгэмжийг олгосон байгаа юм. Хуульд зааснаар 6 сар ажилласан хүнд 6 сарын тэтгэмж олгох нь өөр байдлаар хуульчилсан байдаг. Энэ хүнд харилцан тохиролцоод энэ хүнд бид нар дэмжлэг үзүүлэх гээд энэ тэтгэмжийн асуудлыг олгохын тулд хамгийн гол нь харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн эдгээр зүйл заалтыг удирдлага болгож үндэслэлээ болгосон байдаг. М.М********** нь хүсэлтээ бичиж өгсөн, он сарын хувьд 2023 оны 09 сарын 14 гээд огноог манайхыг зассан байна гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа энэ бол нэхэмжлэгч хүсэлтээ өөрөө бичиж илэрхийлээд он сар өдрөө өөрөө буруу бичсэн байдаг. Ажил олгогчийн зүгээс хараад огноогоо та андуураад буруу бичиж та үүнийг өөрөө 13-ны өдөр гээд зассан. Манайх бол огноог засаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаад байгаа дээр үзлэг хийлгээд М.М********ын өөрөө бичсэн гарын үсгийн хэлбэр мөн эсэх дээр нягталж, шалгах бүрэн боломжтой байсан. М.М******** өөрөө засаж, өөрөө бичсэн гэдэг нь өөрийнх нь гарын үсгийн бичмэлийн хэвээр нотлогдоно. Тэгээд М.М*********ын тэтгэмжийн асуудлыг манайх **********ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд тэтгэмжийг шилжүүлж, чөлөөлөх тушаал нь хуульд нийцээд бүрэн хэрэгжээд дуусгавар болсон тушаал гэж манай ажил олгогчийн зүгээс харж байгаа. Тэгээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэхээр дарамт шахалт үзүүлсэн гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох бүрэн боломжтой гэж бодож байгаа. Мэдээж А********** гүйцэтгэх захирал мэдээж өөр ямар хүмүүс байсан дарамт шахалт үзүүлээд байгаа юм уу өргөдлөө яаж шилжүүлсэн гэдэг талаар бүхэл бүтэн ерөнхий нягтлан байсан хүн тодорхой хэмжээнд 6 сарын хугацаанд ажилласан дээгүүр албан тушаалтан энэ зэргийг нь нотлох бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа. Дээр нь нотлох боломжоо хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, ашиг зөрчигдөж байна гэж үзэх нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч маань өөрийгөө эрх бүхий албан тушаалтан гэж ярьдаг. Дээрээс нь ажил олгогч дарамт шахалт, үзүүлсний улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлж авсан гэж ярьдаг. ТУЗ намайг томилж, чөлөөлдөг гэсэн асуудлыг нэхэмжлэлийн шаардлага дээр дурддаг. Тэгэхээр эдгээр тайлбарууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь эрх зүйн хувьд үндэслэлгүй, харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан гэж тайлбарлаад байгаа зүйл нь Компанийн тухай хуулиар компанийн ерөнхий нягтлан бодогчийг эрх бүхий албан тушаалд тооцдог, тодорхой үйл ажиллагаанд төлөөлөх асуудлуудыг нь зохицуулах үүднээс Компанийн тухай хуулиараа зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан, ажил олгогч гэдэг хоёр асуудал яригдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан гэж гэсэн зохицуулалт байдаггүй. Тийм учраас Төлөөлөн Удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтан албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудал эрх хэмжээ нь компанийн гүйцэтгэх захиралд байдаг асуудал байж байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулиар авч үзвэл М.М*********** бол ажилтан, ажил олгогч нь “**********” хувьцаат компани байгаа. Тухайн үед гүйцэтгэх захирлаар А******** гэж хүн байсан. Нэхэмжлэлийн шаардлага дээр мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс удаа дараа ярьж байна. Намайг ТУЗ-ийн шийдвэргүйгээр ажлаас чөлөөлсөн энэ хууль бус юм гээд гол маргаж байгаа зүйл нь ТУЗ-ийн шийдвэр гараагүй учраас хууль бус байсан гэдэг агуулгаар тайлбарлаад байдаг. Тэгэхээр ТУЗ шийдвэр гаргаж, ерөнхий нягтлан бодогчийг томилж, чөлөөлөх байсан гэдэг эрх зүйн баримт бичиг бол өнөөдөр хавтаст хэрэгт байхгүй. “**********” хувьцаат компанид мөрдөгдөж байгаа дүрэм журам дээр Төлөөлөн удирдах зөвлөл хэн нэгэн ажилтны албан хаагчийг томилж төлөөлдөг эрх бүхий зөвлөл биш юм, Төлөөлөн Удирдах Зөвлөл бол хувьцаа эзэмшигчийн эзгүйд компанийн үйл ажиллагааг томоохон хэмжээний хэлэлцээр хийдэг тийм зүйлүүдэд ажилладаг зөвлөл байгаа гэдгийг нэмж хэлье өөр зүйлгүй байна” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 13-нд ажилд томилогдсон байдаг юм. Тэгээд 3 өдрийн дараа санхүү хөрөнгө оруулалтын газрын төсвийн гүйцэтгэгч гээд хоёр албан тушаал гүйцэтгэхдээ 4-8 найман сая төгрөгийн цалин авдаг. Өмнө нь нийгмийн даатгалын дэвтрээс нь харахад нэхэмжлэгч нь 1,800,000 төгрөгийн цалинтай гэр бүл, хөгжил хамгааллын яаманд ажиллаж байсан байх. Тэгэхээр энэ байдлаас харвал цалин 3-4 дахин нэмэгдэж байгаа нь ажлын ачаалал нэмэгдэнэ, албан тушаал нэмэгдэж байгаа болохоор ажлын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг дарамт шахалт гэж үзэхгүй, дээрээс нь ерөнхий захирал намайг дарамт шахалт үзүүлсэн гэдэг. Дарамт шахалтаа хэзээ, хэдэн удаа, ямар байдлаар яаж гэдэг он сартай байх хэрэгтэй, өөр хамт ажиллаж байсан гэрчтэй байх хэрэгтэй. Гэрч байхгүй нь нэхэмжлэл дээрээ бичсэн зүйл худал гэдгийг хэлээд байгаа юм. Дээрээс нь өөрөө хэлдэг ар гэрийн байдал хүнд хэцүү, ихэр нас барсан, ээжийгээ асарсан, хүүхдүүдийг асарсан гээд хэлдэг. Тэгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад шийдвэрлүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажилд орох боломжгүй байсан. Ийм нөхцөл байдлаа мэдэж байсан, тэгэхээр ажлын дарамтаас илүү энэ хүнд ар гэрийн асуудалд ажлаа хийхэд маш их хүндрэлтэй байсан учраас энэ хүн өөрөө 09 сарын 07-ны өдөр санхүү албаны захирлын албан тушаал эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байсан хүн өөрөө хүнийг халахад цалин орлоготой холбоотой ямар тусламж олгох асуудлаа мэдэж байдаг албан тушаалтай мэдлэгтэй хүн болохоор 2023 оны 09 сарын 07-ны өдөр өөрөө эмнэлгийн магадалгаагаа үзүүлээд авчирч өгөөд захиралтайгаа уулзсан байгаа. Эмнэлгийн магадалгаагаар өөрөө уулзаад хүсэлтээ бичиж өгөхдөө юу гэж хэлээд байна вэ гэхээр би хүндэтгэх шалтгаантай, өвчтэй болчихлоо, эмчлүүлье, ажиллах боломжгүй болчихлоо миний тэтгэмжийг эрүүл мэндийн нөхцөл байдлаас гээд чөлөөлөөд өгөөч 6 сартай тэнцэх тэтгэмжийг ийм үндэслэлээр олгоод өгөөч яагаад гэвэл би 9 сарын 7-нд үзүүлээд ирсэн гэсэн байгаа. Энэ асуудлыг захирал нь хүндэтгэж үзээд хүсэлтийг нь харгалзаад ар гэрийн чинь байдал, өвчтэй, зовлонтой байдлыг чинь ойлгоё гээд тэр өдөр нь хүсэлтийг нь хүлээж аваад ажлаас чөлөөлж байгаа нь өөрөө харилцан тохиролцоод байгаа. Хэрвээ хүсэлтийг нь тэр өдөр нь хүлээж аваагүй бол ажил хүлээлцэх хугацаа гээд журмаараа удна. Тийм учраас ажилтныхаа хүсэлтийг эрүүл мэндийн эмчийн магадлагдаг нь харгалзаж үзээд 6 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох Хөдөлмөрийн хуулийн нөхцөлийг харгалзаж үзээд тушаал дээрээ оруулаад тэтгэмж олгож байгаа нь ажилтныхаа нөхцөл байдлыг дээрдүүлж байна. Ийм дээрдүүлсэн тушаал гаргаж байхад миний нөхцөл байдлыг ингэлээ гээд шүүхэд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Дээрээс нь нэхэмжлэгч 27 сая төгрөгийн тэтгэмжээ хүлээгээд авсан байдаг. Үнэхээр тушаалтайгаа маргах гээд ажил олгогчтой тохиролцоогүй, дарамт шахалт үзүүлж байснаа нотлох бодлого өөр байгууллагуудад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хандах боломжтой. ТУЗ-д өөрөө бичгээр захирал намайг дарамтлаад байна гээд хандах боломжтой, хүний эрхийн комисст хандах боломжтой. Тэгээд ажлын байранд ялгаварлан гадуурхах, дарамтыг хориглоно гээд Хөдөлмөрийн тухай хуульд ямар байгууллагад хандах юм гэдгийг заагаад өгсөн байгаа. Энэ асуудлаас эрх бүхий албан тушаал хашиж байгаа хүн өөрөө хаана хандах, яах талаар өөрөө бүх зүйлээ мэдэж байгаа. Гэтэл өөрөө хүсэлтээрээ халагдаад эрүүл мэндийн магадалгааг гаргаж өгөөд тэтгэмжээ авсныхаа дараа өнөөдөр би ажиллах хүсэлтэй байсан чинь сэтгэл санаагаар дарамтлаад гарсан гэдэг нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна. Ийм учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.М************ нь өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д********* нэхэмжлэлийн шаардлагаа “…Нэхэмжлэгч М.М********** нь **********-ны өдрийн *********** тоот тушаалаар “**********” ХК-ийн ************бодогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэтэл түүнийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зөрчил, дутагдал гаргаагүй байхад “**********” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.А********* нь *********-ны өдрийн ******* тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогчоос “халагдах өргөдлөө хурдан өг, ажлаасаа хурдан гар” гэх мэтээр их хэмжээгээр дарамт, шахалт үзүүлж мөн худал хэлж халагдах өргөдөл хүчээр бичүүлж авсан.
Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”, 80 дугаар зүйлийн 80.1 3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” гэсэн хоорондоо хамааралгүй, эсрэг 2 үндэслэлээр тушаалыг гаргасан ба аль аль үндэслэл нь бодит байдал дээр үүсээгүй юм. Ажил олгогч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар албан тушаал, ажил үүргээс нь холдуулах санаа зорилготой байсан ба Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын албан үүргээс чөлөөлж, дарамт, шахалт үзүүлсээр 2 сарын дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халсан.
“***********” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдөх ёстой албан тушаалтан юм. Гэвч *********-ын шийдвэргүйгээр гүйцэтгэх захирал нь өөрөө шийдвэр гаргаж, цаашид хамтран ажиллах хүн биш гэх тайлбар хэлж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д********** “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай холбогдуулж хэд хэдэн үндэслэлээр тайлбараа гаргая. Нэгдүгээрт М.М********ыг анх “**********” компани бол **************ны өдрийн хөдөлмөрийн гэрээ байгуулж, ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилсон байдаг юм. М.М********ыг чөлөөлсөн үндэслэл бол нэгдүгээрт эрүүл мэндийн шалтгаантай байна гэдгээ өөрөө илэрхийлж байсан, хоёрдугаарт Солонгос улсад эмчлүүлэх ёстой байна хэрэгцээ шаардлага гараад байна гэдгээ гүйцэтгэх захиралд амаар болон тайлбарлаж үүнийхээ дагуу хүсэлтээ бичгээр илэрхийлж, шийдүүлсэн байдаг. Хүсэлтдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бараг манайхыг дарамт, шахалт үзүүлсээр байгаад тэр хүсэлтийг нь бараг бэлэн биччихсэн байж байгаад М.М********ыг бараг хүчээр дарж гарын үсэг зуруулсан байдлаар тайлбарлаж байгаа нь үнэхээр үндэслэлгүй байна. М.М*********нь өөрөө хүсэлтээ илэрхийлж, өмнө нь ийм хүндэтгэн үзэх шалтгаан байна. Таны зүгээс тэтгэмжийн асуудлыг шийдээд өгөөч гэж ажил олгогч болон М.М******** харилцан тохиролцсон байдаг. Тушаалын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1-г үндэслэсэн мөн дээрээс нь тэтгэмжийн асуудлыг олгохын тулд энэ хүн зургаан сар ажилласан, зургаан сар ажиллаад, зургаан сарын тэтгэмжийг олгосон байгаа юм. Хуульд зааснаар 6 сар ажилласан хүнд 6 сарын тэтгэмж олгох нь өөр байдлаар хуульчилсан байдаг. Энэ хүнд харилцан тохиролцоод энэ хүнд бид нар дэмжлэг үзүүлэх гээд энэ тэтгэмжийн асуудлыг олгохын тулд хамгийн гол нь харилцан тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн эдгээр зүйл заалтыг удирдлага болгож үндэслэлээ болгосон байдаг. М.М********* нь хүсэлтээ бичиж өгсөн, он сарын хувьд 2023 оны 09 сарын 14 гээд огноог манайхыг зассан байна гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа энэ бол нэхэмжлэгч хүсэлтээ өөрөө бичиж илэрхийлээд он сар өдрөө өөрөө буруу бичсэн байдаг. Ажил олгогчийн зүгээс хараад огноогоо та андуураад буруу бичиж та үүнийг өөрөө 13-ны өдөр гээд зассан. Манайх бол огноог засаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаад байгаа дээр үзлэг хийлгээд М.М********ын өөрөө бичсэн гарын үсгийн хэлбэр мөн эсэх дээр нягталж, шалгах бүрэн боломжтой байсан. М.М********* өөрөө засаж, өөрөө бичсэн гэдэг нь өөрийнх нь гарын үсгийн бичмэлийн хэвээр нотлогдоно. Тэгээд М.Мэндбаярын тэтгэмжийн асуудлыг манайх 2023 оны 09 сарын 13-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлд тэтгэмжийг шилжүүлж, чөлөөлөх тушаал нь хуульд нийцээд бүрэн хэрэгжээд дуусгавар болсон тушаал гэж манай ажил олгогчийн зүгээс харж байгаа. Тэгээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэхээр дарамт шахалт үзүүлсэн гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох бүрэн боломжтой гэж бодож байгаа” гэж няцааж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******** “…“...Нэхэмжлэгч маань өөрийгөө эрх бүхий албан тушаалтан гэж ярьдаг. Дээрээс нь ажил олгогч дарамт шахалт, үзүүлсний улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлж авсан гэж ярьдаг. ТУЗ намайг томилж, чөлөөлдөг гэсэн асуудлыг нэхэмжлэлийн шаардлага дээр дурддаг. Тэгэхээр эдгээр тайлбарууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь эрх зүйн хувьд үндэслэлгүй, харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан гэж тайлбарлаад байгаа зүйл нь Компанийн тухай хуулиар компанийн ерөнхий нягтлан бодогчийг эрх бүхий албан тушаалд тооцдог, тодорхой үйл ажиллагаанд төлөөлөх асуудлуудыг нь зохицуулах үүднээс Компанийн тухай хуулиараа зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан, ажил олгогч гэдэг хоёр асуудал яригдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан гэж гэсэн зохицуулалт байдаггүй. Тийм учраас Төлөөлөн Удирдах зөвлөлөөс олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ажилтан албан тушаалтныг томилж, чөлөөлөх асуудал эрх хэмжээ нь компанийн гүйцэтгэх захиралд байдаг асуудал” гэж няцааж байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Зохигчид хэн аль нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.
Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
1. “*********” ХК-ийн гүйцэтгэх захирлын ***********-ны өдрийн***** дугаартай тушаалаар “… М*********ийн М**********ын 2*********-ны өдрөөс Санхүү, хөрөнгө оруулалтын газарт Ерөнхий нягтлан бодогч албан тушаалд томилж, удаан хугацааны нэмэгдлийг 35 хувиар тогтоож” ажилд томилжээ. /хх-ийн 5-р хуудас/,
2. “**********” ХК-ийн гүйцэтгэх захирлын **********-ны өдрийн ********* дугаартай тушаалаар “…М.М******** нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарах өргөдөл гаргасан тул 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон Ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар” болгожээ. /хх-ийн 6-р хуудас/,
3. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн *********** дугаартай хугацаа сэргээлгэх тухай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар гомдол гаргах хугацааг шүүх сэргээжээ /хх-ийн 9-10-р хуудас/,
4. “************” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээс **********-ний өдрийн ************ дугаартай албан бичгээр С.Д*********, Ц.Д********* нарт итгэмжлэл олгожээ. /хх-ийн 20-р хуудас/,
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д********ээс ирүүлсэн хариу тайлбар, “**********” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлжээ. /хх-ийн 25-27-р хуудас/,
6. Нэхэмжлэгч М.М*********ын “… М******** овогтой М*******миний бие 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн******** дугаартай тушаалаар “*********” ХК-д Ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажилласан. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас Солонгос улсад яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү. Яаралтай шийдвэр гарсан тул ажил хүлээлцэх болон санхүүгийн баримтыг хүлээлгэж өгч амжаагүй” гэсэн өргөдлийг “**********” ХК-ийн захирал Д.А**********т гэж гаргажээ. /хх-ийн 39-р хуудас/,
7. “*********” ХК-аас М.М*********ын *************дугаартай дансанд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 27,000,000 / хорин долоон сая / төгрөгийг шилжүүлжээ. /хх-ийн 38-р хуудас/,
8. Өмнөговь аймгийн “**********” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн *********** дугаартай М.М**********ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-ийн 169-р хуудас/,
Нэхэмжлэгч нь ***********суманд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх комисс байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.2-т зааснаар шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргажээ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хөдөлмөрийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “…“*********” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.А******** нь *********-ны өдрийн ********* тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо ажил олгогчоос “халагдах өргөдлөө хурдан өг, ажлаасаа хурдан гар” гэх мэтээр их хэмжээгээр дарамт, шахалт үзүүлж мөн худал хэлж халагдах өргөдөл хүчээр бичүүлж авсан.
Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д “талууд харилцан тохиролцсон”, 80 дугаар зүйлийн 80.1,3-д “ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1 -д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол” гэсэн хоорондоо хамааралгүй, эсрэг 2 үндэслэлээр тушаалыг гаргасан ба аль аль үндэслэл нь бодит байдал дээр үүсээгүй юм. Ажил олгогч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар албан тушаал, ажил үүргээс нь холдуулах санаа зорилготой байсан ба Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын албан үүргээс чөлөөлж, дарамт, шахалт үзүүлсээр 2 сарын дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халсан.
“********” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдөх ёстой албан тушаалтан юм. Гэвч *********-ын шийдвэргүйгээр гүйцэтгэх захирал нь өөрөө шийдвэр гаргаж, цаашид хамтран ажиллах хүн биш гэх тайлбар хэлж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
“*********” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.М**********ыг эрхэлж байсан ажлаас нь халаагүй, өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа ч М.М**********ын ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтдээ хавсарган гаргаж өгсөн “Нүд судлалын эмчийн үзлэг” /хх-ийн 39, 40-р хуудас/ баримтыг үндэслэн дээрх хуулийн заалтыг баримталсныг буруутгах боломжгүй гэж дүгнэв. Харин ажил олгогчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг харгалзан М.М*********т 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмж буюу 27,000,000/ хорин долоон сая/ төгрөгийг олгосон үйл баримтаар талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар харилцан тохиролцож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байна.
Мөн “**********” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр чөлөөлөгдөх ёстой гэж мэтгэлцэж байгаа ч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “**********” ХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.4-т “…Ажилтныг ажилд авах, түр шилжүүлэх, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах, дуусгавар болох зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай шийдвэрийг Гүйцэтгэх захирал гаргана” гэсэн зохицуулалтаар няцаагдаж байна.
Ажил олгогч нь анхнаасаа нэхэмжлэгчийг ямар нэг байдлаар албан тушаал, ажил үүргээс нь холдуулах санаа зорилготой байсан ба Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирлын албан үүргээс чөлөөлж, дарамт, шахалт үзүүлсээр 2 сарын дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа ч шүүхэд энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, тухайн асуудлыг тодруулах талаар ямар нэгэн хүсэлтийг гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөөгүй, ирүүлээгүй тул хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж дүгнэв.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд “…************ ХК-ийн гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн шийдвэргүйгээр ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.М*********ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул Өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг “**************” ХК-д даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж дүгнэв. Тодруулж хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д********** нь нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтаар үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэх үйл баримтаа нотолж, тогтоож чадахгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбарт үндэслэл бүхий тайлбар хийж няцааж чадаагүй, компанийн удирдлагын зүгээс дарамт, шахалт үзүүлсэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр үндэслэлгүйгээр М.М**********ыг ажлаас чөлөөлсөн гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд “**********” ХК”ийн гүйцэтгэх захирал нь ТУЗ-ийн шийдвэргүйгээр тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.М***********ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагатай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.М*********ыг үндэслэлгүйгээр “**********” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 77,350,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.М*********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА