Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 144/ШШ2025/00144

 

 

      2025            05               05                                                  144/ШШ2025/00144         

                                                              Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                         хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************* тоот хаягт байрлах, “***********” ХК /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **************тоот хаягт оршин суух, Х********* овогт Б***********ийн Т*********** /РД:**********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12,171,013.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “**********” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Банк нь зээлдэгч Б.Т**********ын ******** дахь ******** тоот дансанд 2023 оны 02 сарын 14-ний өдөр 19,300,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь 2023 оны 02 сарын 14-ний өдөр банктай байгуулсан *********дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 06 сарын 10-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 305 хоног хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ********* дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 10,556,216 төгрөг, 2025 оны 04 сарын 11-ний өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 305 хоногийн хүү болох 1,518,648.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,149.03 төгрөг нийт 12,171,013.32 төгрөгийг Б.Т**********оос гаргуулж өгнө үү” гэжээ.

   Зохигчид 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

   *********ны нэхэмжлэлтэй Б.Т**********д холбогдох иргэний хэрэгт талууд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн энэхүү гэрээг байгуулав.

   Нэг: Эвлэрлийн нөхцөл:

   1.1 Нэхэмжлэгч “********” нь хариуцагч Б.Т**********оос зээлийн төлбөр 12,171,013.32 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

   1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжилсэн 12,171,013.32 төгрөгийг хариуцагч нь маргаангүй төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болно.

   1.3 Хариуцагч нь 12,171,013.32 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны хооронд 4 хуваан төлж барагдуулна.

   1.4 Төлбөр төлөх хугацаа, төлбөрийн хэмжээ: 12,171,013.32 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөгийг тус тус төлж барагдуулна.

   1.5 Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө.

   1.6 Энэхүү гэрээгээр тохиролцсон бүх нөхцөлийг шүүгчийн захирамжид тусгуулна.

   1.7. Эвлэрлийн гэрээний дагуу график төлөлтийг төлөөгүй тохиолдолд бусад арга хэмжээг авахаар талууд харилцан тохирч эвлэрчээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

            “**********” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Т***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,171,013.32  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд бичгээр гаргажээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...эсхүл зохигч эвлэрсэн...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

            Иймд хариуцагч Б.Т*********** нь нэхэмжлэгч “************” ХК-д 12,171,013.32 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.Т*********** нь зээлийн гэрээний үүрэгт 12,171,013.32 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3,042,753.33 төгрөгийг “***********” ХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,686.21 төгрөгийн тавин хувь болох 104,843.105 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 104,843.105 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Т********оос улсын тэмдэгтийн хураамжид 104,843.105 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “************” ХК-д тус тус олгосугай.     

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА