Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 144/ШШ2025/00145

 

 

        2025           05             05                                                     144/ШШ2025/00145                                                                                            

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************байрлах, “**********” ХК, /РД:**************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************** багт оршин суух Х********** овогт Г*********ийн Г*********** /РД:***********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 17,546,089 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Г**********аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар 01-ний өдөр хүлээн аваад

      ТОДОРХОЙЛОХ нь:

   Хариуцагч Г.Г********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч Г******** овогтой Г********** миний бие ********* нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 17,546,089 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд сар бүр 2,200,000 төгрөг, үлдэгдэл 2,146,089 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр ***********тай харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “***********” ХК нь хариуцагч Г.Г***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.546.089 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Г.Г********* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Хариуцагч Г********* овогтой Г******** миний бие ***********аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 17,546,089 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд сар бүр 2,200,000 төгрөг, үлдэгдэл 2,146,089 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр **********тай харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.  

   Иймд хариуцагч Г.Г******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*********” ХК нь хариуцагч Г.Г***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,546,089 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Г********нь 17,546,089 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд сар бүр 2,200,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 2,146,089 төгрөгийг тус тус төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,680 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г*******аас улсын тэмдэгтийн хураамжид 122,840 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*********” ХК-д олгосугай.      

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА