| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0142/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,
хохирогч М.М-
шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т- овогт Ц-гийн Ц-д холбогдох эрүүгийн 1810002070196 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал зуучлалын менежер мэргэжилтэй, хувиараа гагнуур хийдэг, Баянгол дүүрэг, 19-р хороо, ........... тоотод бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 9-р хороо Сотын 2-1-р байрны 123 тоотод амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Т- овогт Ц-гийн Ц- /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.Ц- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тэлмүүн хотхоны гадна өөрийн эхнэр М.М-тэй “машинд суусангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг цохиж, зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би машинд суух, суухгүй гэдэг асуудлаас болж маргасан. Би эхэлж нөхөртөө гар хүрсэн. Бид хоёр эвлэрсэн, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Ц.Ц- 2018.04.06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах Тэлмүүн хотхонд найз Ц-ийнд Солонгос улсад ажиллаж байсан хэдэн найзуудаараа архи, пиво ууж сууцгаасан. Шөнө 01 цагийн үед би эхнэр М-р, түүний найз М-, түүний хоёр хүүхэд, манай бага хүүхэд бид нар харихаар гарцгаасан. Гараад эхнэр М-рийг “машинд суу, явъя” гэхэд “суухгүй” байхаар нь Марлаад “чи М-рт хэлээд машинд суулгаадах” гэхэд М- М-рт машинд суух талаар зөвлөсөн боловч М-р машинд суухгүй байсан. Би бага хүүхдээ машины хажуугийн суудал дээр суулгачихаад бууж М-рийг машины хажуугийн суудалд хүчээр суулгасан чинь эхнэр М-р миний нүүр амыг маажих гээд самардаж дайраад байхаар нь нүүрэнд нь хоёр удаа гараараа цохисон. Тэндээсээ хөдлөөд замдаа М-г байрных нь гадаа буулгаж өгөөд ээжийнхээ гэрийн гадаа очсон. Ээжийн байрны гадаа ирээд М-р бас машинаас буухгүй, хүүхэд авч явна гээд надтай маргаад хүүхэд булаацалдаад байхаар нь би гарыг нь мушгисан. Би хүүхдээ булааж авч, ээжийнх рүү хүүхдээ оруулчихаад буцаж гарч ирээд М-рийг авч орсон. ... Би урьд нь М-рийг зодож байгаагүй. ... Согтуурхаад байхаар нь М-рийг хоёр удаа нүүрэнд нь цохисон нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
2. Хохирогч М.М- 2018.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018.01.10-ны орой нөхөр Ц- руу залгахад “Ц-ийнд байна” гэхээр нь найз М-ынхаас өөрийн хүүхэд болон М-ын хоёр хүүхдийн хамт Ц-ийнд 20-21 цагийн үед очиход нөхөр Ц-, Ц-, З-, түүний эхнэр Б-о нар байсан. Тэнд ууж байтал З- эхнэр Б-отойгоо муудалцсан ба З- эхнэр рүүгээ дайрахаар нь би эхнэрийнх нь урдуур ороод нүүрнийхээ зүүн хацар руу гараараа шүргэж цохиулсон. Гэмтэл шарх учраагүй. Би нөхөр Ц-ийг намайг өмөөрөх юм болов уу гэж бодсон чинь юу ч болоогүй юм шиг тоохгүй байсан. Хүмүүс явцгаая гээд харихаар болцгооход З- шалан дээр дэвссэн гудсан дээр хэвтэж байсан бөгөөд эхнэр нь үүдэнд хувцсаа өмсчихөөд “явъя” гээд дуудахад согтчихоод босохгүй байсан. Би З-г сэрээх зорилготой хөлөнд нь гараараа хүрсэн чинь шууд хөлөөрөө жийхэд миний цээж хэсэгт хүрч би хойшоо гэдэсхийсэн. Энэ үед ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Манай нөхөр намайг “гутлаа өмс явъя” гэж дуудахад нь “хүн намайг цохиход өмөөрсөнгүй” гэж тунирхсандаа би босоогүй. Нөхөр “Явъя” гээд байна ш дээ” гээд орилсон. Манай найз М- “хувцсаа өмсчихөө явъя” гэхээр нь би босож хувцсаа өмсөөд гарсан. Гараад Ц- машинтайгаа ирээд “машинд суучих” гэхээр нь “би хүүхдээ аваад таксидаад харьлаа” гэхэд “зүгээр машинд суугаадах” гэхэд нь би суухгүй байгаад байсан. Тэгсэн Ц- машинаасаа гарч ирээд хүчлэж суулгах гэхээр нь би газар хөлөөрөө жийгээд суучихсан. М- машины хойд суудлаас гарч ирээд “суучих аа” гэхээр нь би машинд орж суугаад охиноо Ц-оос авах гэхэд өгөхгүй гэхээр нь Ц-ийн нүүр рүү самардсан чинь эргүүлээд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарч хавдсан байсан. ... Ингээд Ц- өөрийнхөө ээжийн байр руу очоод “ээжийнх рүүгээ орьё” гэхээр нь “орохгүй, охиноо аваад явлаа” гэхэд Ц- охиноо аваад ээжийнх рүүгээ оруулж өгчихөөд буцаж гарч ирээд машин дотроос намайг буулгах гэж татаж оролдсон. “Буу, орьё” гэхээр нь “буухгүй” гээд үгэнд нь орохгүй байсан чинь Ц- миний нүүр рүү дахиад 2-3 удаа цохиж, баруун гарыг маань мушгиж, үсдэж татахаар нь би уйлаад “өөрөө бууя” гээд машинаас буусан. Би Ц-ийг дагаад хадмынх руу орж хоносон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
3. Гэрч Г.Д- 2018.02.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018.01.11-ний шөнө 03 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байхад хүү Ц- гаднаас түлхүүрээр онгойлгоод 1 сартай охиноо тэврээд орж ирсэн. Ц- “ээж хүүхдээ орхичихоод гарлаа. Харж байгаарай. Гараад эхнэрээ аваад ороод ирье” гээд гарсан. Манайх 1 давхарт байдаг бөгөөд 5 минут орчим болоод Ц- эхнэр М-рээ дагуулаад орж ирсэн. М-рийн нүүр нь хавдсан байдалтай, нүүр царайд нь инээд баясал байхгүй, их уруу царайтай орж ирсэн. М-рийн өмссөн цамцных нь энд тэнд бага зэрэг бохирлогдсон байдалтай байхаар нь “та хоёр минь яачваа ээж нь түргэн дуудах уу” гэхэд М-р “тийм их ноцтой зүйл биш ээ. Та битгий ай. Тайван бай” гэхээр нь “тэгвэл орон дээр хэвт” гээд долоолгоны ханд усаар найруулж өгөөд зуу настын өвчин намдаадаг тосоор нүүрний хавдсан хэсгүүдэд нь тавьж өгсөн. М-рийн баруун талын нүд, хамар хэсэг хавдсан, нүд улайлттай байсан. Би хөргөгчнөөс хөлдүү мах гаргаж ирээд хавдсан хэсэг дээр нь жин тавьж өгсөн. Би нөгөө өрөөнд байсан хүү Ц- дээр очоод “чи яаж байгаа юм бэ, ийм хөөрхөн охиныхоо ээжийг яачихваа” гэхэд “ээж би үнэхээр тэвчээр барагдаад цохичихлоо” гэж хэлсэн. Би шөнөжин М-рийн нүүрний жинг нь сольж тавиад, зуун настын шүүс уулгах, хүүхдийг нь аваачиж хөхүүлэх, шингэн юм уулгах зэргээр асрамжилсан. Ц-, М-р хоёр орж ирэхдээ хоёулаа халамцуу байсан. Маргааш өглөө нь би охин Золоогийн нөхөр уламжлалын эмч Олзвой нарыг “хүрээд ир” гэж дуудсан. Олзвой ирээд М-рийн даралт, гэмтсэн нүд зэргийг үзээд томографийн зураг авахуулсан дээр гэж хэлсэн. Томографийн зураг авахуулахад М-рт тийм ноцтой гэмтэл тогтоогдоогүй. Маргааш ньЦ- эмнэлэг явж хүүхдээ шаруулахад “хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай” гээд хүүхдийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтэх үед М-рийн ээж Б- нь очоод учрыг мэдээд цагдаад хандсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
4. Гэрч Б.Ц- 2018.03.29-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2018.01.10-ны орой 19-20 цагийн үед Ц-, М-р, З-, Б-о, М- нар ирсэн. Бид нар архи, пиво ууцгаасан. Би согтоод, гэртээ тэд нарыг орхичихоод 22-23 цагийн үед гарсан. Хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд хаалга цоожтой байсан. Хаалгыг тогшиход онгойлгохгүй байхаар нь буцаж гарч буудалд унтчихаад өглөө нь гэртээ ирээд дахиад нүдэхэд хаалга онгойлгохгүй байсан. Тэгээд би цоож онгойлгодог хүмүүсийг дуудаж гэрээ онгойлгуулсан. Ц-той утсаар ярихад “чамайг гарсны дараа эхнэр бид хоёр маргалдсан” гэснээс өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
5. Гэрч Э.М- 2018.03.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манайд найз М-р нялх хүүхдийн хамт 19 цагийн үед ирсэн. М-рийн нөхөр Ц- Ц-ийн гэрт найзуудын хамт сууцгааж байна гэхээр нь М-р бид хоёр очсон. ... Би Ц-ийн машинд суугаад машинтайгаа хөдлөж М-рийн зогсож байгаа газар очиход М-р “машинд суухгүй, би хүүхдээ аваад таксидаад явна” гээд Ц-той хүүхдээ булаацалдаад байсан. Ц- “чи суучихаач, хүүхэд уйлаад байна ш дээ” гэхэд суухгүй байсан. Гэтэл М-р Ц-ийн толгой руу гараараа цохисон. М-р дахиад хүүхдээ авах гээд булаацалдахад Ц- М-рийн нүүр рүү хоёр удаа цохисон. М-рийн хамарнаас цус гарч зам дээр хөлөө жийж суучихаад уйлаад байсан. Би М-рийг аргадаж өргөж машинд суулгаад хөдөлсөн. ... Намайг гэрийн гадаа хоёр хүүхэдтэй буулгачихаад Ц- эхнэр хүүхдээ аваад хөдлөөд явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа М-р манай байрны замын урд талд байдаг хүүхдийн эмнэлэгт хүүхэдтэйгээ хамт хэвтсэн. Намайг эргэж очиход М-рийн нүүр нь хавдартай баруун нүд нь хөхөрсөн байдалтай байсан. ... Хамараа эмнэлэгт үзүүлсэн гэснээс өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1682 дугаартай дүгнэлтэнд:
1. М.М-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/,
7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 36-44-р хуудас/,
8. Аюулгүй зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 45-р хуудас/,
9. Шүүгдэгч Ц.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21-р хуудас/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23-р хуудас/,
- хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 33-35-р хуудас/,
- “Санко” менежментийн коллежийн Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 53-р хуудас/,
- гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 54-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Ц- нь 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тэлмүүн хотхоны гадна хохирогч М.М-тэй “машинд суусангүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг зодож биед нь “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч М.М-ийн ... Би 2018.01.10-ны орой нөхөр Ц- руу залгахад “Ц-ийнд байна” гэхээр нь найз М-ынхаас өөрийн хүүхэд болон М-ын хоёр хүүхдийн хамт Ц-ийнд 20-21 цагийн үед очсон. ... Манай нөхөр намайг “гутлаа өмс явъя” гэж дуудахад нь “хүн намайг цохиход өмөөрсөнгүй” гэж тунирхсандаа би босоогүй. Нөхөр “Явъя” гээд байна ш дээ” гээд орилсон. Манай найз М- “хувцсаа өмсчихөө явъя” гэхээр нь би босож хувцсаа өмсөөд гарсан. Гараад Ц- машинтайгаа ирээд “машинд суучих” гэхээр нь “би хүүхдээ аваад таксидаад харьлаа” гэхэд “зүгээр машинд суугаадах” гэхэд нь би суухгүй байгаад байсан. Тэгсэн Ц- машинаасаа гарч ирээд хүчлэж суулгах гэхээр нь би газар хөлөөрөө жийгээд суучихсан. М- машины хойд суудлаас гарч ирээд “суучих аа” гэхээр нь би машинд орж суугаад охиноо Ц-оос авах гэхэд өгөхгүй гэхээр нь Ц-ийн нүүр рүү самардсан чинь эргүүлээд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гарч хавдсан байсан. ... Ээжийнх рүүгээ охиноо оруулж өгчихөөд буцаж гарч ирээд машин дотроос намайг буулгах гэж татаж оролдсон. “Буу, орьё” гэхээр нь “буухгүй” гээд үгэнд нь орохгүй байсан чинь Ц- миний нүүр рүү дахиад 2-3 удаа цохиж, баруун гарыг маань мушгиж, үсдэж татахаар нь би уйлаад “өөрөө бууя” гээд машинаас буусан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
Хохирогч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт ... Би машинд суухгүй гэдэг асуудлаас болж маргасан. Би эхэлж нөхөртөө гар хүрсэн. Бид хоёр эвлэрсэн, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг
Гэрч Г.Д-гийн ... 5 минут орчим болоод Ц- эхнэр М-рээ дагуулаад орж ирсэн. М-рийн нүүр нь хавдсан байдалтай, нүүр царайд нь инээд баясал байхгүй, их уруу царайтай орж ирсэн. М-рийн өмссөн цамцных нь энд тэнд бага зэрэг бохирлогдсон байдалтай байхаар нь “та хоёр минь яачваа ээж нь түргэн дуудах уу” гэхэд М-р “тийм их ноцтой зүйл биш ээ. Та битгий ай. Тайван бай” гэхээр нь “тэгвэл орон дээр хэвт” гээд долоолгоны ханд усаар найруулж өгөөд зуу настын өвчин намдаадаг тосоор нүүрний хавдсан хэсгүүдэд нь тавьж өгсөн. М-рийн баруун талын нүд, хамар хэсэг хавдсан, нүд улайлттай байсан. ... Ц-, М-р хоёр орж ирэхдээ хоёулаа халамцуу байсан. ... Томографийн зураг авахуулахад М-рт тийм ноцтой гэмтэл тогтоогдоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Э.М-ын ... Би Ц-ийн машинд суугаад машинтайгаа хөдлөж М-рийн зогсож байгаа газар очиход М-р “машинд суухгүй, би хүүхдээ аваад таксидаад явна” гээд Ц-той хүүхдээ булаацалдаад байсан. Ц- “чи суучихаач, хүүхэд уйлаад байна ш дээ” гэхэд суухгүй байсан. Гэтэл М-р Ц-ийн толгой руу гараараа цохисон. М-р дахиад хүүхдээ авах гээд булаацалдахад Ц- М-рийн нүүр рүү хоёр удаа цохисон. М-рийн хамарнаас цус гарч зам дээр хөлөө жийж суучихаад уйлаад байсан. ... Намайг эргэж очиход М-рийн нүүр нь хавдартай баруун нүд нь хөхөрсөн байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №1682 дугаартай дүгнэлтэнд:
1. М.М-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц-, хохирогч М.М- нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч 3 хүүхдийн хамт хамтран амьдарч байгаагаас хамтын амьдралтай болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Ц- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч М.М- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь илэрхийлснээр /хх-ийн 55-56-р хуудас/ 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай прокурорын саналаар Ц.Ц-д холбогдох эрүүгийн 1810002070196 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Шүүгдэгч Ц.Ц- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц-ийн хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Ц.Ц- бид хоёр эвлэрсэн, 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. Надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.