Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 144/ШШ2025/00146

 

 

      2025           05             05                                                     144/ШШ2025/00146                                                                                          

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************** тоот хаягт байрлах, “*************” ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************тоот хаягт оршин суух, Ж************* Р************ /РД:************/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 668,355.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т************ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад

       ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Р********** /РД:*************/-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ. Хариуцагч уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь барагдуулж, зээлээ бүрэн хаасан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно” гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “********* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.Р**********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 668,355.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг зохицуулжээ. Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*********ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хариуцагч Ж.Р**********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 668,355.26 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.           

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,592 төгрөгийн тавин хувь болох 10,296 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  тавин хувь болох 10,296 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХХК-д олгож шийдвэрлэв.     

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*********” ХХК нь хариуцагч Ж.Р*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 668,355.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,592 төгрөгийн тавин хувь болох 10,296 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 10,296 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХХК-д олгосугай. 

3. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА