Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 144/ШШ2025/00161

 

 

      2025            05              13                                                   144/ШШ2025/00161    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: ************байрлах, “***********” ХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ************* тоот хаягт оршин суух, Я***********ийн М*********** /РД:***********/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,173,696.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э*********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**********” ХК-ийн тусгай активын хэлтсийн дарга Г.О************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Я.М********* нь 2023 оны 08 сарын 30-ны өдөр ************ ******** тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 240,000 төгрөгийн зээлийг жилийн 21,0 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай авсан. Я.Мягмар нь 2023 оны 09 сарын 16-ны өдөр **********тай ********* тоот дижитал зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1,280,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 30 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Я.М********* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй. 2025 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар 186 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа тул Голомт банк зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна. Я.М********аас ********* тоот дижитал зээлийн гэрээний үүрэгт нийт 1,152,188.57 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлдэгч Я****** овогтой М******** нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн********тай ********** тоот дижитал зээлийн гэрээ байгуулж 240,000.00 төгрөгийн зээлийг жилийн 21.0 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай авсан. Я.М********* нь 2023 оны 09 сарын 16-ны өдөр *********тай ********тоот дижитал зээлийн гэрээ байгуулж зээлийн хэмжээг 1,280,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, 30 сарын хугацаатайгаар авсан. 3ээлдэгч Я.М********* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй, 2025 оны 03 сарын 04 өдрийн байдлаар 186 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохирож байгаа тул **********зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргаж байна. Я.М***********-с ********** тоот дижитал зээлийн гэрээний үүрэгт нийт 1,173,696.12 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ************д олгуулж өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 08 сарын 30-ны өдрийн ********* дугаар дижитал зээлийн гэрээ, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2023 оны 09 сарын 16-ны өдрийн **********дугаар дижитал зээлийн гэрээ, шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэл, холбогдох баримтыг хариуцагчийн е-мэйл хаягаар явуулсан баримт, мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч Я.М*********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,173,696.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүрэгт 1,173,696.12 төгрөгийг хариуцагч Я.М********аас гаргуулж, нэхэмжлэгч “*************” ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн  753.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид илгээсэн, мөн хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн  тул нэхэмжлэлийн хувийг гардаж авсан гэж тооцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,719 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.М************аас 32,179 төгрөгийг гаргуулан “***********” ХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.М*********аас зээлийн гэрээний үүрэгт 1,173,696.12  төгрөгийг гаргуулж “*********” ХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,719 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.М*********аас 32,719 төгрөгийг гаргуулан “**********” ХК-д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар гардуулснаас хойш 7 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА