Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 144/ШШ2025/00162

 

 

      2025            05              13                                                   144/ШШ2025/00162 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: ************* байрлах, “**********” ХХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух, Ж******** овогт Т*********ийн Н********* /РД:**********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 648,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “**********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Т.Н******* нь “***********” ХХК-тай 2020 оны 03 сарын 03-ны өдөр ********** дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн ******* үүрэн телефоны********* дугаарын ******* дансыг ашиглан зээл авсан болно. Т.Н********* нь уг гэрээний үндсэн дээр 2021 оны 12 сарын 26-ны өдөр 400,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар зэлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн  хугацаанд төлж барагдуулаагүй байна. Т.Н*********** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. ******** нь Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах журмын дагуу 2023 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар зээлийг эрсдэлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрийн байдлаар Т.Н**********ийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 208,571 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,952 төгрөг нийт 648,163 төгрөг байна.

“**********” ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Т.Н********ээс зээлийн гэрээний үүрэгт 648,163 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2010 оны 08 сарын 25-ны өдрийн ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020 оны 03 сарын 03-ны өдрийн зээл, зээлийн эрх нээх гэрээ, шүүхийн мэдэгдэх хуудас, хариуцагч Т.Н**********ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, * багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сары**********н 02-ны өдрийн 52 дугаар тодорхойлолт, ********** багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 103 дугаар тодорхойлолт, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “***********” ХХК нь хариуцагч Т.Н*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 648,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн гэрээний үүрэгт 648,163 төгрөгийг хариуцагч Т.Н*********ээс гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн  753.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид илгээсэн, мөн хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн  тул нэхэмжлэлийн хувийг гардаж авсан гэж тооцсон болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,094 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н*********ээс 20,094 төгрөгийг гаргуулан “*********” ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Н********ээс зээлийн гэрээний үүрэгт 648,163  төгрөгийг гаргуулж “********” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,094 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Н********ээс 20,094 төгрөгийг гаргуулан “********” ХХК-д олгосугай.

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар гардуулснаас хойш 7 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА