| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00204/И |
| Дугаар | 144/ШШ2025/00165 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 144/ШШ2025/00165
2025 05 19 144/ШШ2025/00165
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: **************байрлах, “********” ХК, /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********оршин суух, И******** овогт Т*********ийн М********** /РД:К************/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27,839,670.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.М**********ээс ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Т.М******** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Т********* овогтой М********* миний бие ******* нэхэмжилсэн 27,839,670.29 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, үлдэгдэл 1,839,670.29 төгрөгийг 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Т.М***********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,839,670.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч Т.М********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...Т********** овогтой М********* миний бие ******* нэхэмжилсэн 27,839,670.29 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, үлдэгдэл 1,839,670.29 төгрөгийг 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч Т.М********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Т.М**********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,839,670.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.М*********нь 27,839,670.29 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, үлдэгдэл 1,839,670.29 төгрөгийг 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,148.35 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М********ээс улсын тэмдэгтийн хураамжид 148,574.175 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “********” ХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА