| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00378/И |
| Дугаар | 311/ШШ2025/00412 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, Цэцэн-Уул сум, ......., .......оотод оршин суух хаягтай, ........ нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******аа, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэжлэгч Г.*******аа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.*******аа нь 1970 онд төрсөн, 1978-1988 онд Цэцэн-Уулын 10 жилийн сургууль төгссөн. 1988 оны 09 дүгээр сарын 01-нээс Завхан худалдааны техник мэргэжлийн сургуулийн тогоочийн ангийн төгссөн. 1989 оны 7 дугаар сард Цэцэн-Уул сумын хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан. Цэцэн-Уул сумын хүн эмнэлэгт ажилд орсон. 1989 оны 7 дугаар сарын 10-ны тушаал олдохгүй байгаа тул 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Цэцэн-Уул сумын хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.*******аагийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв
Нэхэмжлэгч Г.*******аа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Г.*******аа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1989 оны 7 дугаар сарын 04-ний дөрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан болох нь түүний 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 308136 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Цэцэн-Уул сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчийн 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай Г.*******ааг ажилд томилсон тушаал, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргын Тамгын газрын архивын 2025 оны 6 дугаар сарын 10-ны 3/70 тоот лавлагаа, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994 онуудын цалингийн тооцооны хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.*******аагийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .......1989 оны 7 дугаар сарын 04-ний дөрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Цэцэн-Уул сумын хүн эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.*******аагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ