Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 311/ШШ2025/00413

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Шилүүстэй сум, ......багт оршин суух хаягтай, ...... нэхэмжлэлтэй,  

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай болон Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 556 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн Шилүүстэй сумын 10-н жилийн сургуульд бага ангийн багшаар 1987 оны 7-р сарын 7-ноос 1991 оны 9-р сарын 24-н хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай гэж бичигдсэнийг нэхэмжлэгч А.******* гэж овгийн эхний үсгийг өөрчлүүлэх тухай нэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайбартаа:  Миний бие 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Шилүүстэй сумын 10 жилийн сургуульд ажиллаж байгаад, 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Шилүүстэй сумын захиргаанд хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй ажилласан.

Иймд намайг 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Шилүүстэй сумын Захиргаанд хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү, мөн 1987 оны 07 дугаар сарын 07-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Шилүүстэй сумын 10 жилийн сургуульд ажилласан жилээ шүүхээр тогтоолгосон боловч миний А.******* нэрийг Д.******* гэж бичсэн тул овгийн эхний үсгийг сольж бичиж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч А.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын захиргаанд хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан болох нь түүний 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 357591 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1992, 1993, 1994 онуудын цалингийн карт, Завхан аймгийн Шилүүстэй сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай Комисс томилох тухай тушаал, түүний хавсралтад тооллогын комисс А.******* гэх бичилт, мөн гүйцэтгэх захиргааны 1992 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай Тооллогын комисс томилох тухай тушаал, түүний хавсралтад А.******* гэх бичилт, Шилүүстэй сумын Засаг даргын 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 19 дугаартай Зөвлөл байгуулах тухай захирамж, уг захирамжид Гишүүд ..А.*******-ХАЗХЭХЗ хариуцсан зааварлагч гэх бичилт, мөн даргын 1993 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай Орон тоо цалингийн фонд батлах тухай захирамж, түүний хавсралт, уг захирамжид 12.А.*******, хүн ам зүй, ХЗАЭЗБ-лагч, 4200 гэх бичилт, мөн даргын 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаартай Амралтын хуваарь батлах тухай захирамж, түүний хавсралт, уг захирамжид Ананд *******, ажилласан жил 6, 1992 онд амарсан сар, өдөр-VII/20, амралт тооцох хоног үндсэн-21, нэмэлт-3, бүгд-24, 1993 онд амрах өдөр-VIII/10 гэх бичилт, мөн даргын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай Сумын зөвлөл байгуулах тухай захирамж, уг захирамжид Комиссын дарга: А.*******-Хүүхэд, хүн ам зүйн асуудал эрхэлсэн зохион байгуулагч гэх бичилт, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч А.*******гийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Харин нэхэмжлэгч А.*******гийн Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 556 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн Шилүүстэй сумын 10-н жилийн сургуульд бага ангийн багшаар 1987 оны 7-р сарын 7-ноос 1991 оны 9-р сарын 24-н хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай гэж бичигдсэнийг нэхэмжлэгч А.******* гэж овгийн эхний үсгийг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг хүсэлтээ шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар шүүхэд хандаж болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ....1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Шилүүстэй сумын захиргаанд хүүхдийн асуудал эрхэлсэн зохион байгуулагчаар ажиллаж байсан болохыг тогтоож,

түүний нэхэмжлэлээс Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 556 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч Д.*******г Завхан аймгийн Шилүүстэй сумын 10-н жилийн сургуульд бага ангийн багшаар 1987 оны 7-р сарын 7-ноос 1991 оны 9-р сарын 24-н хүртэл ажиллаж байсан болохыг тогтоосугай гэж бичигдсэнийг нэхэмжлэгч А.******* гэж овгийн эхний үсгийг өөрчлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ