Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/59

 

 

                                 

 

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа улсын яллагч Д.Дуламжав, өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.*******т холбогдох эрүүгийн 1*******60000000*******0 дугаартай, 1/201/005/Э/ индекстэй хэргийг 201 оны 0******* дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 0-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, урьд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан гэх, ******* овогт *******гийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч М.******* нь 201 оны 02 дугаар сарын 0-0-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн - тоот хашаанд оршин суух Б.ын амбаарт буюу агуулах саванд нэвтэрч 25 кг банш   хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 201 оны 02 дугаар сарын 0-ны өдөр 1 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирчихээд амбаартаа орж хоолны махаа авсан.Маргааш өглөө нь 0 цагийн үед амбаарт усны сав авах гээд ортол ууттай банш байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн....Алдсан 25 кг ууттай баншаа олж авсан, одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 20-22-р хуудас/  

Гэрч Т.Өнөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: 201 оны 02 дугаар сарын 0-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гйүцэтгэж яваад 21:*******0 цагийн үед Минж зочид буудлын үүдэн дээр 25 кг цагаан өнгийн уутанд банш хийчихсэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 40-50 орчим насны хүн сууж байхаар нь очиж шалгахад ямар нэгэн биеийн байцаалт байхгүй болохоор машинд суулгаад аваад явсан. Замдаа нөгөө хүн “би энэ баншийг айлын амбаараас авчихсан, намайг битгий цагдаагийн газарт авч очооч” гэж гээд гуйгаад байсан.Тэгээд тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Д.Золзаяад хүлээлгэж өгөөд М.*******ыг албадан саатуулсан гэх мэдүүлэг /хх 24-р хуудас/

Гэрч П.Ууганбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: Б. манай эхнэрийн төрсөн дүү, манай хоёр нэг хашаанд байдаг.201 оны 02 дугаар сарын 0-0-нд шилжих шөнө Б. манай амбаарт байсан 25 кг банш алга болчихсон байна гэхэд нь үзэхэд амбаарт нь байсан 25 кг банш, мах алга байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг  /хх-2-р хуудас/

Шүүгдэгч М.******* яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би архи уух мөнгөгүй болчихсон байсан. Тэгээд мөнгө олж архи уух санаатай онгорхой хашаа байхаар нь явж ороод амбаар луу нь орсноо санаж байна. Би тухайн үед ээжийнхээ гэр лүү явж байсан. Тэгж явах замдаа тэр айлын хашаа руу орсон байна гэх мэдүүлэг /хх *******-*******9/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5--р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 1*******-*******/

Эд зүйлс үнэлсэн тухай тайлан / хх-*******1/  гэх зэрэг баримт болно.

Шүүгдэгч М.******* нь  201 оны 02 дугаар сарын 0-0-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн - тоотод оршин суух иргэн Б.ын хашаан дахь амбаарт буюу агуулах саванд нэвтэрч 25 кг банш   хулгайлсан болох  нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл буцаан олгосон тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.******* нь мөнгө олж архи уух зорилгоор бусдын агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн үйлдэл нь тогтоогдож байх бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тусгайлан хамгаалсан байр, агуулахад / амбаарт / нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :

Шүүгдэгч М.******* нь хохирогчид хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.ын “ Би хохирлоо барагдуулж авсан тул, одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх /хх-54/ хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******5 дугаар зүйлийн *******5.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-5*******/ ,шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-56/ зэргээр тогтоогдож байх боловч өнгөрсөн хугацаанд 2006 он, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай удаа дараагийн хууль батлагдан гарсан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.*******ын хувийн байдлын талаар гэрч Д.Чимэг-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”М.******* нь манай ээжийн ахын хүүхэд байгаа юм. Тэр ямар нэгэн ажил эрхэлдэггүй, гэртээ байдаг.М.******* нь үг дуу цөөтэй, илүү дутуу зангүй,хүнд тусархуу хүн “ гэх мэдүүлэг /хх-25/

Гэрч Ө.Алтанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.******* урьд нь жолооч хийдэг байсан, одоогоор ажил эрхэлдэггүй гэртээ байдаг,архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ илүү дутуу зан ааш гаргадаггүй. Тэр бага насаа өвөө эмээгийн гар дээр өссөн.1994-1995 онд Ховд аймгийн ЗХ-ний 12*******-р ангид цэргийн алба хаасан.М.******* тухайн үед архи уух зорилгоор айлын банш хулгайлсан гэж бид нарт хэлсэн” гэх мэдүүлэг /хх-26-2/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч М.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасныг журамлан 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй, хохирол төлбөргүй болохыг дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн ******* инчийн BSB маркийн зурагт битүүмжилсэн 201 оны  02 дугаар  сарын 22-ны өдрийн 5/2 дугаартай Прокурорын  тогтоолыг  хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.5 дугаар зүйлийн , 9 дэх хэсэг, *******6.1, *******6.2, *******6.6, *******6., *******6., *******6.10, *******6.1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг 01 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн1*******60000000*******0 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.*******ын эзэмшлийн ******* инчийн BSB маркийн зурагт битүүмжилсэн 201 оны 02 дугаар  сарын 22-ны өдрийн 5/2 дугаартай Прокурорын  тогтоолыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form