| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/03870/И |
| Дугаар | 192/ШШ2025/05536 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компаний хувьцаа, бусад үнэт цаасны маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/05536
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.С “К” ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүд болон компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцааг буцаан авах, хувьцаа эзэмшигчээр Х.Сг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Ч , Э.М, “К” ХХК нар хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч талаас үйл ажиллагааны зардалд 70,000,000 төгрөгийг хариуцагч Х.Ч , Э.М нарт өгөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Х.Ч , Э.М, “К” ХХК нарт “К” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Х.Сыг бүртгүүлэх, нэхэмжлэгч Х.с 70,000,000 төгрөгийг хариуцагч Х.Ч, Э.М нарт төлөхийг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Ч , Э.М, “К” ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ