2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/04953

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 02

191/ШШ2025/04953

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г овогт З-ын А /Регистрийн дугаар: ХХ00000000/, Б овогт Э-ын Д /Регистрийн дугаар: ХХ00000000/ нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү А.С /Регистрийн дугаар:ХХ00000000/, 20ХХ оны ХХ дугаар сарын ХХ-ний өдөр хүү А.И /Регистрийн дугаар:ХХ00000000/ нарыг эх Э.Д-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А.С, А.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоон, сар бүр эцэг З.А-аар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар З.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй хөрөнгө гэр бүлийн хөрнгө болохыг зөвшөөрч, банкны зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар, зээлийг төлж дууссаны дараа орон сууцыг хоёр хүүхдийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 110.067 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ