| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/1022/З |
| Дугаар | 128/ШШ2025/0833 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0833
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 0993418 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А*******д 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* миний бие Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 16.6 дахь хэсэгт иргэн 25, 45 нас хүрснээс хойш нэг сарын дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлж иргэний үнэмлэхээ сунгуулна гэж заасны дагуу иргэн Д.А******* /РД:*******/ нь хугацаа хэтрүүлсэнд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн заалтын дагуу 20 нэгжээр торгосон. Миний бие 9 болон 10 дугаар сард компьютер эвдэрсэн байсан учир гомдол, мэдээллийг прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй нь үнэн болно.
Иймд 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 188 дугаар бүхий Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Н.Н*******ийн “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 0993418 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А*******д 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдуулан дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтдээ “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 0993418 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А*******д 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Н.Н******* нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...,” мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх Н.Н*******ээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 0993418 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР