Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 144/ШШ2025/00171

 

 

        2025           05             26                                                     144/ШШ2025/00171                                                                                            

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,

Нэхэмжлэгч: ************* тоот хаягт байрлах, “**********” ХК /РД:***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********тоот хаягт оршин суух, Ш******** овогт Д*********ийн Б********** /РД:*********/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 753,192.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У**********аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн аваад

       ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус шүүхэд ********нэхэмжлэлтэй Д.Б**********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 753,192.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Б********** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч Д.Б*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 753,192.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх  хэсэгт хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг зохицуулжээ. Нэхэмжлэгч “***********” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У***********ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр хариуцагч Д.Б**********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 753,192.35 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй байна.          

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,626.62 төгрөгийн тавин хувь болох 11,313.31 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  тавин хувь болох 11,313.31 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “*********” ХК-д олгож шийдвэрлэв.    

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “*********” ХК нь хариуцагч Д.Б**********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 753,192.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,626.62 төгрөгийн тавин хувь болох 11,313.31 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх тавин хувь болох 11,313.31 төгрөгийг Төрийн сан банк, Өмнөговь аймаг, улсын тэмдэгтийн хураамжийн 100111000941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “***********” ХК-д олгосугай. 

3. Захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА