| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2025/00156/И |
| Дугаар | 144/ШШ2025/00175 |
| Огноо | 2025-05-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 144/ШШ2025/00175
2025 05 30 144/ШШ2025/00175
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга би,
Нэхэмжлэгч: **************тоот хаягт байрлах, “***********” ХХК, /*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух, Г********* овогт С********ийн Б******** /РД:*********/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 11,256,782.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Б*********аас ирүүлсэн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч С.Б********* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...С******* овогтой Б******** миний бие “********” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 11,256,782.57 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,756,782.57 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХХК нь хариуцагч С.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,256,782.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч С.Б******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч “...С******* овогтой Б******* миний бие “********” ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 11,256,782.57 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,756,782.57 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн тайлбарыг ирүүлсэн ба энэхүү зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч С.Б******** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХХК нь хариуцагч С.Б*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,256,782.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Б******** нь 11,256,782.57 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2,756,782.57 төгрөгийг төлөхөөр тохирч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,060 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б********аас улсын тэмдэгтийн хураамжид 97,530 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “**********” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА