Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 144/ШШ2025/00182

 

 

       2025            06             04                                                   144/ШШ2025/00182                                            

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

            Хүсэлт гаргагч: ***************** тоот хаягт оршин суух, Т******** овогт П********ийн О******** /РД:*********/-ийн хүсэлттэй,

            1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.П*********ийн хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.О*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Хүсэлт гаргагч П.О******** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хүсэлт гаргагч П.О******** миний бие 1972 оны 09 сарын 30-ны өдөр ********** суманд төрсөн. 1981 онд сумынха 1 дүгээр буүрэн дунд сургуульд элсэн орж, 1989 онд 8-р ангийг төгссөн. Сургуулиа төгссөний дараа 1990 оны хаврас хөдөө гарч ************-д 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл мал маллан ажилласан. Үүний дараа миний бие өөрийн төрсөн эцэг Т.П********ийн хамт ***********гэх нутагт хувийн мал аж ахуйгаа эрхэлж улмаар 1995 оны 04 сарын 01-ний өдөр нөхөр Д.Г*********той гэр бүл болж гэртээ хамтран амьдарч эхэлсэн. Тэгээд 1998 оны 5 сарын 27-ны өдөр хүү Г.Ё*********, 2006 оны 12 сарын 08-ны өдөр охин Г.Э*********** нарыг тус тус төрүүлсэн. Бид одоог хүртэл хувийн мал аж ахуйгаа эрхэлж байгаа бөгөөд малын А данс нь манай эцэг Т.П*********ийн нэр дээр гардаг. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний бие нэр дээрээ малын А дансыг бүртгүүлж байгаагүйн улмаас мал маллаж байсан байдлаа буюу малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй болж хохироход хүрээд байна. Мал маллаж байсан нотлох баримтууд нь эцгийн нэр дээр гарсан тул нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр аав Т.П**********тай хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн шаардлагыг тавьсан. Иймд намайг 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.П**********ийн хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг эцэг Т.П***********ийг насан эцэслэтэл түүнийг асарч, хамтран амьдарч байсан болохыг гэрчлэх дараах хүмүүсийг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.

            Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *********** Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 73 дугаартай тодорхойлолт, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ************даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай лавлагаа, ***********даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дугаартай лавлагаа,********* оны малын А дансны лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай лавлагаа, аав Т.П*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Ц**********, Н.Г********** нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.О********ыг 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.П**********ийн хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Ажиллаж байсан байдлыг тогтоох нь хүний тэтгэвэр, тэтгэмж авах эрх бий болох нөхцлийг бүрдүүлдэг. Хүсэлт гаргагч Д.О*********** нь хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, тухайн хүсэлтэд дурдсан ***********сумын “************” ХК-д ямар ажилд томилогдож ажиллаж байсан, ямар хугацаагаар мал маллаж байсан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байна. Зөвхөн өөрийн төрсөн эцгийн хамт мал маллаж байсан тул хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох агуулга бүхий хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Иймд П.О**********ы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хүсэлт гаргагч П.О***********ыг 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл аав Т.П***********ийн хамт амьдарч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА