Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2025/00391

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00391

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дугаар хороо, Сын талбай-..., С тауэр, ... давхарт байрлах “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ө сумын ... дугаар багийн З о ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух С.Гт холбогдох 2,988,697.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Т ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийт 2,988,697.69 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч С.Гээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Г миний бие “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,988,697.68 төгрөгөөс 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 363,596 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдсэн 2,625,101.69 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлттэй байна. “Т ББСБ” ХХК-ийн хариуцсан төлөөлөгчтэй ярилцсаны үр дүнд 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг тус байгууллагаас зөвшөөрсөн. Иймд хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сандагдорж овогтой Гээс нэхэмжилсэн 2,988,697.69 төгрөгөөс 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 363,596 төгрөгийг төлсөн, 2,625,101.69 төгрөгийг 6 хувааж төлөхийг нь зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК хариуцагч С.Гт холбогдуулан 2,988,697.69 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 2,988,697.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 363,596 төгрөгийг төлсөн, 2,625,101.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч С.Г нь нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,988,697.69 төгрөгөөс 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 363,596 төгрөгийг төлж, үлдсэн 2,625,101.69 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,384.5 төгрөг, хариуцагч С.Гээс 31,384.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Токс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,988,697.69 төгрөгөөс 2025 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 363,596 төгрөгийг төлж, үлдсэн 2,625,101.69 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 31,384.5 төгрөг, хариуцагч С.Гээс 31,384.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч С.Г нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР