| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00320/И |
| Дугаар | 301/ШШ2025/00393 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 301/ШШ2025/00393
| 301/ШШ2025/00393 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Т сумын М баг Б гэх газарт оршин суух А.Ц, Б.Снарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ... дүгээр баг Б ХХК-ийн байр буюу А б гэх газарт оршин суух Б.Бад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.Ц, Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ц, Б.Снь Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:
Нэхэмжлэгч А.Ц, Б.Сбид 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Б ХХК-ийн захирал Б.Б уулзаж, Архангай аймгийн Э сумын 2 дугаар баг, Х худалдааны төвийн баруун талд байрлах ... айлын орон сууцны 1 давхар. ... тоот, 51 м.кв, 2 өрөө орон сууцыг 96.900.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, тухайн өдрөө Б.Бын 5156284646 тоот дансанд 75.000.000 төгрөг/20.000.000+20.000.000+20.000.000+15.000.000=75.000.000/ шилжүүлсэн. Үүнээс хойш 2 удаагийн үйлдлээр түүний 5156284646 тоот данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж, нийт 85.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Б нь анх тохиролцохдоо орон сууцыг 2022 оны 9 дүгээр сар хүлээлгэж өгнө гэж хэлж байсан боловч сүүлдээ аймгийн 100 жилийн ойгоор хүлээлгэж өгөхөөр хугацаагаа хойшлуулж, дараа нь уг орон сууцыг хөлслүүлэхээр өөр айл оруулчихсан байсан. Бид өөрийнхөө байранд оръё, байрныхаа түлхүүрийг авъя гэхэд “танай байранд айл оруулчихсан байгаа” гээд уг байрныхаа 6 давхрын 116 тоотын 2 өрөө байранд биднийг оруулсан. Тухайн үедээ бид хүнтэй хэл ам хийгээд яахав гэж бодоод өгсөн байрыг нь авсан. Гэтэл явцын дунд уг 6 давхрын 116 тоотын 2 өрөө байрыг өөр айлд зарчихсан, биднийг түр байлгаж байсныг нь сүүлд мэдсэн. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 6 давхрын 2 өрөө байрны эзэн нь түлхүүрээ авч бид орох оронгүй, очих газаргүй болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирчхоод байна. Иймд бидний энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэж, анх захиалга өгсөн Х худалдааны төвийн баруун талд байрлах ... айлын орон сууцны 1 давхар, ... тоот, 51 м.кв, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр А.Ц, Б.Сбиднийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бидний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 09 дүгээр сард төрөөд жирэмсний амралттай байсан тул 2023-2024 онд шилжихэд Б.Бтай уулзаж ярилцаж чадаагүй. 2024 оны 04 дүгээр сард Б.Бтай уулзахаар ирэхэд Б.Б хот явчихсан байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сард Б.Сыг очиж уулзахад Б.Б өөр хүн оруулсан байсан. Би Б.С манай захиалга өгсөн айлыг гаргуулаад, байрныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн боловч Би Б.Сыг байрныхаа түлхүүрийг аваад ир гээд явуулсан боловч будилчхаад ирсэн. 2024 оны 09 дүгээр сард хичээл эхлэх учраас ар гэрийнхэнтэйгээ хамт байрандаа оръё гээд ирэхэд захиалга өгсөн байрны маань 6 давхрын 2 өрөө байранд оруулсан. Тухайн үед Б.Б 6 давхрын 2 өрөө байрыг манай байр болно гэж хэлсэн. Тэгээд тус байранд амьдрах юм байна гэж ойлгож байтал тус байр өөр эзэнтэй болж таарсан. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс байрнаасаа хөөгдсөн. Тэгээд бид нар маш их уурлаж, бухимдсан. Миний зүрх өвдсөн. Аав, ээж маань хүнд өвчтэй. Тиймээс байраа авах хүсэлттэй байна гэв.
Нэхэмжлэгч Б.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б ... тоот орон сууцыг хамаатныхаа хүнд түрээслүүлсэн байсан. Тус байр нь 101-1... хүртэлх дугаар бүхий ... айлын орон сууц. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө очиж үзэхэд ... гэсэн тоот хаягийг авч хаясан байсан.Бид нар тус байранд амьдрахгүй байгаа байрныхаа талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 08 дугаар сард байрны түлхүүр өгнө, ирж аваарай гэж байсан. Түлхүүрээ авах гээд очиход өөр айл орсон байсан. Тэгээд шийдвэрлэгдэх байх гэж бодсоор өдийг хүрсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.Ц, Б.Снар нь хариуцагч Б.Бад холбогдуулан “Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч А.Ц, Б.Сбид 2022 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баян-Угалз ХХК-ийн захирал Б.Бай уулзаж, Архангай аймгийн Э сумын 2 дугаар баг, Ххудалдааны төвийн баруун талд байрлах ... айлын орон сууцны 1 давхар. ... тоот, 51 м.кв, 2 өрөө орон сууцыг 96.900.000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, тухайн өдрөө Б.Бын 5156284646 тоот дансанд 75.000.000 төгрөг/20.000.000+20.000.000+20.000.000+15.000.000=75.000.000/ шилжүүлсэн. Үүнээс хойш 2 удаагийн үйлдлээр түүний 5156284646 тоот данс руу 10.000.000 төгрөг шилжүүлж, нийт 85.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Б нь анх тохиролцохдоо орон сууцыг 2022 оны 9 дүгээр сар хүлээлгэж өгнө гэж хэлж байсан боловч сүүлдээ аймгийн 100 жилийн ойгоор хүлээлгэж өгөхөөр хугацаагаа хойшлуулж, дараа нь уг орон сууцыг хөлслүүлэхээр өөр айл оруулчихсан байсан. Бид өөрийнхөө байранд оръё, байрныхаа түлхүүрийг авъя гэхэд “танай байранд айл оруулчихсан байгаа” гээд уг байрныхаа 6 давхрын 116 тоотын 2 өрөө байранд биднийг оруулсан. Тухайн үедээ бид хүнтэй хэл ам хийгээд яахав гэж бодоод өгсөн байрыг нь авсан. Гэтэл явцын дунд уг 6 давхрын 116 тоотын 2 өрөө байрыг өөр айлд зарчихсан, биднийг түр байлгаж байсныг нь сүүлд мэдсэн. 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 6 давхрын 2 өрөө байрны эзэн нь түлхүүрээ авч бид орох оронгүй, очих газаргүй болж эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирчхоод байна. Иймд бидний энэхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэж, анх захиалга өгсөн Ххудалдааны төвийн баруун талд байрлах ... айлын орон сууцны 1 давхар, ... тоот, 51 м.кв, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр А.Ц, Б.Сбиднийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бидний нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Сшүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б ... тоот орон сууцыг хамаатныхаа хүнд түрээслүүлсэн байсан. Тус байр нь 101-1... хүртэлх дугаар бүхий ... айлын орон сууц. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө очиж үзэхэд ... гэсэн тоот хаягийг авч хаясан байсан.Бид нар тус байранд амьдрахгүй байгаа байрныхаа талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 08 дугаар сард байрны түлхүүр өгнө, ирж аваарай гэж байсан. Түлхүүрээ авах гээд очиход өөр айл орсон байсан. Тэгээд шийдвэрлэгдэх байх гэж бодсоор өдийг хүрсэн гэв.
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 09 дүгээр сард төрөөд жирэмсний амралттай байсан тул 2023-2024 онд шилжихэд Б.Бтай уулзаж ярилцаж чадаагүй. 2024 оны 04 дүгээр сард Б.Бтай уулзахаар ирэхэд Б.Б хот явчихсан байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сард Б.Сбыг очиж уулзахад Б.Б өөр хүн оруулсан байсан. Би Б.Сд манай захиалга өгсөн айлыг гаргуулаад, байрныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн боловч Би Б.Сбыг байрныхаа түлхүүрийг аваад ир гээд явуулсан боловч будилчхаад ирсэн. 2024 оны 09 дүгээр сард хичээл эхлэх учраас ар гэрийнхэнтэйгээ хамт байрандаа оръё гээд ирэхэд захиалга өгсөн байрны маань 6 давхрын 2 өрөө байранд оруулсан. Тухайн үед Б.Б 6 давхрын 2 өрөө байрыг манай байр болно гэж хэлсэн. Тэгээд тус байранд амьдрах юм байна гэж ойлгож байтал тус байр өөр эзэнтэй болж таарсан. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс байрнаасаа хөөгдсөн. Тэгээд бид нар маш их уурлаж, бухимдсан. Миний зүрх өвдсөн. Аав, ээж маань хүнд өвчтэй. Тиймээс байраа авах хүсэлттэй байна гэв.
3. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар ирүүлээгүй болно.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.
5. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч А.Ц, Б.Снар нь хариуцагч Б.Бад холбогдуулан Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Б.Сшүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б ... тоот орон сууцыг хамаатныхаа хүнд түрээслүүлсэн байсан. Тус байр нь 101-1... хүртэлх дугаар бүхий ... айлын орон сууц. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө очиж үзэхэд ... гэсэн тоот хаягийг авч хаясан байсан.Бид нар тус байранд амьдрахгүй байгаа байрныхаа талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 08 дугаар сард байрны түлхүүр өгнө, ирж аваарай гэж байсан. Түлхүүрээ авах гээд очиход өөр айл орсон байсан. Тэгээд шийдвэрлэгдэх байх гэж бодсоор өдийг хүрсэн гэв.
Нэхэмжлэгч А.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 09 дүгээр сард төрөөд жирэмсний амралттай байсан тул 2023-2024 онд шилжихэд Б.Бтай уулзаж ярилцаж чадаагүй. 2024 оны 04 дүгээр сард Б.Бтай уулзахаар ирэхэд Б.Б хот явчихсан байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сард Б.Сбыг очиж уулзахад Б.Б өөр хүн оруулсан байсан. Би Б.Сд манай захиалга өгсөн айлыг гаргуулаад, байрныхаа түлхүүрийг ав гэж хэлсэн боловч Би Б.Сбыг байрныхаа түлхүүрийг аваад ир гээд явуулсан боловч будилчхаад ирсэн. 2024 оны 09 дүгээр сард хичээл эхлэх учраас ар гэрийнхэнтэйгээ хамт байрандаа оръё гээд ирэхэд захиалга өгсөн байрны маань 6 давхрын 2 өрөө байранд оруулсан. Тухайн үед Б.Б 6 давхрын 2 өрөө байрыг манай байр болно гэж хэлсэн. Тэгээд тус байранд амьдрах юм байна гэж ойлгож байтал тус байр өөр эзэнтэй болж таарсан. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс байрнаасаа хөөгдсөн гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
6. Нэхэмжлэлд хавсаргасан Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай Батбаяр С данснаас ... дугаартай Б Б дансанд 1 давхар 2 өрөө ... утгатай 20,000,000 төгрөгийн,
Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай Адъяасүрэн Ц данснаас ... дугаартай Балдансамбуу Б дансанд 1 давхар 2 өрөө ... утгатай 20,000,000 төгрөгийн,
Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай А Ц данснаас ... дугаартай Б Б дансанд 1 давхар 2 өрөө ... утгатай 20,000,000 төгрөгийн,
Хаан банкны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай А Ц данснаас ... дугаартай Буу Б дансанд 1 давхар 2 өрөө .. утгатай 15,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж Хаан банкны 20221-01 тэмдэг, А аймаг Б ХХК тамга дарсан баримтууд тус тус авагдсан байна.
Нэхэмжлэгч нар орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлогдоогүй байна.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т “...Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ...” гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч А.Ц, Б.С, хариуцагч Б.Б нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1 давхар 2 өрөө гүйлгээний утгатай 75,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг хийгдсэн боловч орон сууц захиалгаар барих ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Ц, Б.Снар нь хариуцагч Б.Бтай Архангай аймгийн 2 дугаар баг, Х худалдааны төвийн баруун талд байрлах ... айлын орон сууцны 1 давхар, ... тоот, 51 мкв, 2 өрөө орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байр нь хэддүгээр байр, хэдэн тоот зэргийг нотлоогүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас Э сумын ... дугаар багт байрлах байрны дугаар, 2 өрөө орон сууцны тоотыг тодруулахад 209 дугаартай байр, байрны дугаарыг мэдэхгүй манайд анх зарахдаа 1 давхарт ... тоот гэж зааж өгсөн боловч сүүлд очиход ... гэсэн хаалганы тоотыг авсан байсан гэх тайлбар, А аймгийн У хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн 11/530 дугаартай албан бичиг, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн Эын ХХК 209 дүгээр байр гэх жагсаалт зэргээр нэхэмжлэгч нар нь Э сумын 2 дугаар багт байрлах ямар хаягтай байрны орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг нь зөвхөн нэхэмжлэгч нарт байна.
8. Иймд нэхэмжлэгч А.Ц, Б.Снарын хариуцагч Б.Бад холбогдуулан гаргасан “Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгч А.Ц, Б.Снар нь шүүхэд гаргасан А аймгийн Э сумын 2 дугаар баг, Ххудалдааны төвийн баруун талд байрлах ... айлын орон сууцны 1 давхар, ... тоот, 51 м.кв, 2 өрөө орон сууцанд оршин суух иргэн нь уг маргаанд зайлшгүй оролцох шаардлагатай байх тул гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтээсээ татгалзсаныг шүүх хүлээн авч, шүүх хуралдаанд хангаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
10. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Бад гардуулсан бөгөөд хариуцагч Б.Б нь хариу тайлбар ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Быг шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйтэй холбоотой, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
11. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бад холбогдох “Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэр дээр гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэгч А.Ц, Б.Снарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд мөн зүйлийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР