| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2436000000046 |
| Дугаар | 37 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 37
2024 04 30 2024/ДШМ/37
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/165 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436000000046 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяаийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн 2001 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-6, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* тоотод суух хаягтай, ******* хязгаарлагдмал хариуцлагатай компанид нягтлан бодогч ажил эрхэлдэг, Хорхон овогт *******гийн Отгонтуяа ******* регистрийн дугаартай. Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Яллагдагч ******* нь Ховд аймгийн ******* сумын Жаргалан ******* нутаг дэвсгэрт байрлах "******* Монгол" А байрны 2 давхарын шатан дээр 2024 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан, мөн хохирогч ын өмчлөлийн "Ай Фоне-14" загварын гар утсыг санаатайгаар тухайн байрны хана, шаланд савж эвдлэн хохирогчид 1.880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж:
4.1 Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Хорхон ургийн овогт *******гийн Отгонтуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436000000046 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,
4.2 Яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,
4.3 Хэрэгт эд мөрийн баримтаар Іропе14 загварын 1 ширхэг гар утас ирснийг дурдаж,
4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан прокурор эсэргүүцэл бичих, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд нь хохирогч (хх-7-8-р тал), болон гэрч (хх-45-р тал), (хх-48-р тал) нарын мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байхад шүүхээс дээрх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.Шүүгч нь шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээс шүүгчийн захирамж гаргаж, шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа хэргийн газарт үзлэг хийгээгүй, н. гэх иргэнээс гэрчийн мэдүүлэг аваагүй байгаа нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна гэж тайлбарлаж байсан.
6.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд "Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ." гэж хуульчилсан байх бөгөөд энэхүү хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч болон тухайн цаг хугацаанд хэргийн үйл баримтыг нүдээр үзсэн гэрч нар нь өөрсдөө цагдаагийн байгууллагад биечлэн ирж гэмт хэргийн талаарх гомдол гаргасан байх ба хэрэгт ач холбогдол бүхий эвдэрхий гар утсыг хэргийн газраас авч ирж мөрдөгчид хураалгасан байдаг. Мөн шүүгчийн захирамжид дурдсанаар гэрчийн мэдүүлэг аваагүй гэх нь Ховд аймгийн ******* сумын Жаргалан ******* нутаг дэвсгэрт байрлах "******* Монгол" А байрны 2 давхрын шатан дээр хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд тус байрны 2 дугаар давхарт байх гийн ажлын өрөөн дотор байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид дурдсан ээс мэдүүлэг аваагүй гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. гэх заалттай зөрчилдөж байна.
6.3 Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр явагдсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дурдаж, яллагдагчийн гэм буруугийн асуудлаар санал дүгнэлтүүдийг гаргаж байсан бөгөөд прокуророос уг асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа талаар болон гэрчүүдийн мэдүүлэг нь зөрүүтэй гэж шүүхээс дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад зааснаар гэм буруугийн шүүх хуралдаанд хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрчүүдийг оролцуулан шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад мэдүүлэг авч хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх боломжтой талаар прокуророос санал гаргахад шүүхээс дээрх саналыг хүлээж авалгүйгээр, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй хэргийн газрын нөхөн үзлэг хийх, мөрдөн шалгах туршилт хийх зэрэг ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол" гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "....гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн заалт буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчиж байна гэж дүгнэх үндэслэл болж байна.
6.4 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч болон прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэх зарчмын хүрээнд хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх" зарчмыг ноцтой зөрчиж байна гэж дүгнэхээр байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/Ш3/165 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
7. Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох ёстой. Уг хэрэг эргэлзээтэй нөхцөл байдлууд үүсэж байгаа гэж үзэж байна. Хэргийн газарт дахин үзлэг хийх шаардлагатай яагаад гэвэл гэрч нарын мэдүүлэг нь зөрүүтэй. Мөн шинжээчийн дүгнэлт нь тодорхойгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Прокуророс яллагдагч *******г Ховд аймгийн ******* сумын Жаргалан ******* нутаг дэвсгэрт байрлах “******* Монгол” А байрны 2 давхрын шатан дээр 2024 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тай маргалдаж түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Мөн Д.Баяндбахатын биед гэмтэл учруулах үйлдлийн явцад хохирогч ын өмчлөлийн 1ропе-14 загварын гар утсыг санаатайгаар тухайн байрны хана, шаланд савж эвдэн хохирогчид 1,880,000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгө устгасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “хэргийн газрын үзлэг хийгдээгүй, үйл баримтын талаар гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, ээс гэрчийн мэдүүлэг авах” шаардлагатай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэлдээ “... Хэрэгт хохирогч , гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон, хэргийн газарт үзлэг хийгээгүй, н. нь гэх иргэнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.
5.1.Анхан шатны шүүх хэрэгт хэн хэн гэдэг гэрч ямар үйл баримтын талаар юу гэж гэрчилсэн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй байгаа, энэ нь уг хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагаанд ямар ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа талаар үндэслэлээ тодорхой ойлгомжтой тайлбарлаагүй байна.
Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтын талаар хэн хэн гэдэг гэрчийн хэдэн сарын хэдэнд юу гэж мэдүүлсэн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдвэл зохих ажиллагаа гэж үзсэн нь тодорхойгүй байх тул энэ үндэслэлийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5.2. Харин яллагдагч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Тодруулбал түүний холбогдсон хохирогч ын “эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг хэн хэзээ хаана, яаж үйлдсэн талаар хэргийн газрын үзлэг хийж тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг тогтоогдоогүй байна.
5.3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ." Мөн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах туршилт хийж болно.” гэж тус тус зааснаар яллагдагч *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой байх хэргийн газрын үзлэгийг зайлшгүй хийх шаардлагатай байна.
5.4. Ховд аймгийн ******* сумын Жаргалан ******* нутаг дэвсгэрт байрлах “******* Монгол” А байрны 2 давхрын шатан дээр 2024 оны 01 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө болсон үйл баримтыг тогтооход тухайн цаг хугацаанд холбогдогч, хохирогч, гэрч нартай хамт байсан уг үйл баримтыг харсан гэж гэрч нарын мэдүүлж байгаа н.ээс гэрчийн мэдүүлэг авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой байна.
Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан дээрх үндэслэлийн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6.Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/165 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА