Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 133

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн,

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Х.Ж-т холбогдох эрүүгийн 1810003410101 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ..................... өдөр ..............................суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .................. ................ ажилтай, ам бүл 2 эгчийн хамт, .............. дүүрэг ............... дугаар хороо ............ байрны ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  Ж.Х.Ж, /РД:................/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.Ж нь дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 01-ний өглөө 06 цаг 40 минутын орчим ....... дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн гаднаас Хан-Уул дүүргийн ............дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхонд хохирогч ................ эзэмшилийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэж өгөхдөө автомашинаас Iphone-7 маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын  01-ний өглөө 06 цаг 30 минутын үед дуудлагын дагуу очиход 3050 дугаартай приус 11 машиныг жолоодсон. Эхлээд “Шинэдөл” хотхонд нэг хүн,  модны хоёрт нэг хүн, хамгийн сүүлд  “Энхжин” хотхонд хоёр залуу буулгасан. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан. Би утсаа цэнэглэж болох уу гэж асуухад ар талд сууж явсан залуу цэнэлэгч байгаа газрыг зааж өгөөд утсаа цэнэглэж болно гэж хэлсэн. Дуудлагын үйлчилгээ дууссаны дараа машиныг хүлээлгэж өгөөд буухдаа өөрийн утсыг авахаа мартсан байсан. Тэгээд би өөрийн гар утсыг авах үедээ  хохирогчийн гар утсыг хамт авсан гэдгээ мэдээгүй. Тэгээд би автобусанд суух гэж байхдаа оператор руу залгаж дуудлага дууссан, би ядраад байна, харьж амарлаа гэж хэлсэн. Би гэртээ очсоны дараа хохирогчийн гар утсыг авсан байсныг мэдсэн. Хохирогчийн гар утсыг авсан байсныг мэдээд дуудлага өгсөн хүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Бат-Эрдэнэ рүү залгаад “би  үйлчлүүлэгчийн гар утсыг нь аваад явсан байна” гэж хэлэхэд миний гар утасны цэнэг дуусаад унтарсан. Тэгээд би өөрийн гар утсаа цэнэглэж орхиод унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад өдөр 15 цагийн над руу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэсээс залгаж байна. Хурдан хүрээд ир гэж хэлсэн. Юу болсон талаар мэдэлгүй, цагдаа дээр сандраад очиход чи гар утас хулгай хийсэн байна, “Энхжин” хотхонд машин хүргэж өгсөн юм уу гэхэд нь “тиймээ 3050 дугаартай машин хүргэж өгсөн, гар утсыг нь андуураад авсан” талаараа хэлээд би гэрээсээ гар утсыг авчирч өгье гэж хэлэхэд цагдаа нар намайг хүлээж бай гэж хэлсэн. Байцаалт авсан цагдаад гар утсыг авахдаа манараад авсан байна гэж хэлсэн. Цагдаа намайг юу яриад байгаан гэж хэлээд жаахан дарамтлаад байсан. Гар утсыг гэрээсээ авчирах гэж байхдаа сим картыг нь салгаж аваад эзэн рүү нь залгах гэж үзсэн боловч холбогдож чадаагүй. Ингээд цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэж өгсөн. Надаас хурууны хээ, шээсний шинжилгээ авсан бөгөөд мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Би өөрийн өгсөн мэдүүлгээ уншилгүй, шууд гарын үсэг зурсан. Прокурорын газраас намайг дуудсан бөгөөд яллагдагчаар татах тогтоолтой танилцаад дахин байцаалт өгсөн. Хохирогчийн гар утсыг өөрийн гар  утастайгаа давхар авч явсан талаараа прокурорт бас хэлсэн. Намайг уучлаарай гэв.

 

Хохирогч ............... мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний үүрээр 6 цаг 30 минутын үед найзынхаа гэрээс гараад гэртээ харихаар машинаа бариулахаар дуудлагын ............ дугаарын утас руу залгаж дуудлагын жолооч дуудаад хүлээж байх хоорогд машиндаа суугаад өөрийн айпони-7 маркын гар утсаа дунд хайрцагт хийгээд цэнэглэж үлдээсэн. Удаагүй жолооч 6 цаг 43 минутын үед ирээд машинд манай найз ..................., Болормаа бид нар суугаад хүргэж өгсөн. ...Хан-Уул дүүргийн ............ дүгээр хороо Энхжин хотхонд хүргүүлээд гадна талд машинаа тавиад дуудлагын жолооч өөрөө миний машинд утасаа цэнэглэж байсан бөгөөд буухдаа өөрийнхөө гар утсыг авя байгаа харагдсан. Тэр үед их нойрмог байсан учраас анзаарч хараагүй, би түүнд 10000 төгрөгийг өгч явуулсан. Тэгээд өдөр нь 13 цагийн үед босоод гар утсаа хайсан чинь харагдахгүй байхаар нь машиндаа үзсэн чинь байхгүй байхаар нь нөгөө дуудлагын жолооч авсан байна гэж мэдээд найз Идэрчулууны утсаар цагдаад дуудлага өгч өргөдөл гаргаж өгсөн. ...Энэ талаар тодруулж асуухад дуудлагын жолооч хулгайлж авсан байна гэдгийг мэдсэн. ...би цагдаагийн байгууллагад талархаж байгаа миний гар утасыг тухайн үед олж өгсөн. Би гар утсаа хүлээн авсан. Өөр ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ / хх-35-36-р тал/

 

Гэрч Э.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...надад үйлчлүүлэгчийн гар утсыг авсан талаар огт хэлээгүй хэрвээ авсан тохиолдолд операторт мэдэгдэж хүлээлгэн өгөх ёстой...” гэжээ. / хх-36-р тал/

 

Гэрч М.Идэрчулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...13 цагийн үед сэрээд манай найз Мөнхтулга гар утсаа хайж эхэлсэн. Тэгээд гэрт олдохгүй байсан болохоор машинд байж магадгүй гээд машин руугаа явчихаад буцаж ирээд гар утас алга байна гээд миний утсаар Мөнхтулга цагдаад мэдэгдээд бид хоёр хамтдаа Хан-Уул дүүргийн цагдаа дээр ирээд өргөдөл гаргаж өгсөн. Тэр орой гэртээ байж байсан чинь дүүргийн цагдаагаас над руу залгаад Мөнхтулгын утасны дугаар холбогдохгүй байна, яаж холбоо барих уу, утас авсан эзэн нь олдчихлоо гэж хэлэхээр нь би Мөнхтулгын фэйсбүүк хаягаар нь холбогдож цагдаагаас асуугаад байна гэж мэдэгдсэн. ” гэжээ. / хх-39-р тал /

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-21/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/, Ял шийтгэлийн хуудас /хх-56/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Х.Ж нь дуудлагын жолоочоор ажиллаж байхдаа 2018 оны 2 дугаар сарын 01-ний өглөө 06 цаг 40 минутын орчим .............дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Натур худалдааны төвийн гаднаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжин хотхонд хохирогч Ц.Мөнхтулгын эзэмшилийн 30-50 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүргэж өгөхдөө автомашинаас Iphone-7 маркийн гар утсыг хулгайлсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...13 цагийн үед босоод гар утсаа хайсан чинь харагдахгүй байхаар нь машиндаа үзсэн чинь байхгүй байхаар нь нөгөө дуудлагын жолооч авсан байна гэж мэдээд найз Идэрчулууны утсаар цагдаад дуудлага өгч өргөдөл гаргаж өгсөн. ...Энэ талаар тодруулж асуухад дуудлагын жолооч хулгайлж авсан байна гэдгийг мэдсэн.” гэх мэдүүлгээр /хх-35-36-р тал/,  гэрч Э.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-36-р тал/ Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-21/ зэрэг нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч Х.Жийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Х.Жт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж болон түүний өмгөөлөгч А.Кадирбек, Ж.Баасанжав нар нь гэм буруугүй гэж маргаж байх ба “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр авсан, мөн материллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирол учирсан байхыг шаарддаг болсон. Миний үйлчлүүлэгчийн хувьд хулгай хийе гэсэн санаа зорилго анхнаасаа байгаагүй гэдгээ хэлж байна. ...Хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд эд зүйлийн үнэлгээн дээр бодит үнэлгээ хийгээгүй. Хохирогч мэдүүлэг өгөхдөө гар утасны үнийг зөрүүтэй хэлсэн байдаг. Хулгайд алдагдсан зүйлийн үнэлгээ буруу тогтоогдсон. Давно ХХК-нь үнэлгээ хийдэг газар биш байна. Гадаад худалдааны зуучлал хийдэг ХХК байна. Прокурор нь энэ хэрэгт хяналт тавихдаа шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй, яллах дүгнэлт гардуулахдаа дарамттай байсан гэж,

Өмгөөлөгч Б.Баасанжав “...Миний үйлчлүүлэгч нь анх мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр очихдоо айсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Энэ хэргийн гэрч Бат-Эрдэнэ нь ямар шалтгаанар худал мэдүүлэг өгсөн гэдэг нь эргэлзээтэй байна цагаатгаж өгнө үү.” гэсэн нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэм буруугүйд тооцож, цагаатгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Х.Жт нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох гар утасыг хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүх шүүгдэгчийн төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.