| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436000420064 |
| Дугаар | 39 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 39
2024 05 21 2024/ДШМ/39
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг *******лж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, яллагдагч *******ы өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн ******* Л. Мөнхцоож нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа *******лж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/163 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436000420064 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн ургийн овогт Даваатогтох, 1984 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, тэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын******* оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Монгол Улсын иргэн ургийн овогт ын Отгонцагаан, 1975 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 49 настай, тэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн сумын тоотод оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын -ны өдрийн 2023/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт х үйлдсэн гэм буруутайд тооцож, тус хэсэгт зааснаар 5'400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5'400'000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.
2. Яллагдагч ******* нь Ховд аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *******тай бүлэглэн 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх Тт гэх газарт 09 дугаргах ажлын санхүүжилтийг " ******* " ХХК- ийн данс руу 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр "Ттийн худгийн санхүүжилт" гэсэн утгаар арван хоёр төгрөг шилжүүлсэнээс 5 сая төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан *******д худгийн амбаар барих нэрээр олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Яллагдагч ******* нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийнхээ нөхөр д " ******* " ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилт болох арван хоёр сая төгрөгийг олгож гэрээгээр гүйцэтгэх ёстой худгийн ажлыг гэрээгүйгээр гүйцэтгүүлэхээр өгч эдийн засгийн давуу байдал бий болгож орон нутгийн хөгжлийн санд 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Ховд аймгийн прокурорын ******* хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хт ургийн овогт Даваатогтох, ургийн овогт ын Отгонцагаан нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436000420064 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газарт буцааж,
4.2 Яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ х прокурорт очих хүртэл үргэлжлүүлж,
4.3 Хт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
4.4 Энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт аан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Яллагдагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нар давж заалдах гомдолдоо:
5.1 Анхан шатны шүүх ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахгүйгээр, хавтаст хт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 163 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Учир нь мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусгасан бөгөөд хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон. Хавтаст хт гэрч , , нарын мэдүүлэг, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, аудитын акт з нотлох баримтууд бүгд авагдсан.
Дээр дурдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт х үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан зүйл байхгүй буюу П.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар буруутгах баримт хавтаст хт байхгүй. Гэрч тухайн мөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдээгүй, хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан, хуулийн хариуцлагаас зайлсхийхэд нь тусалсан зүйл байхгүй гэдгээ хоёр удаагийн мэдүүлгээрээ хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-д гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Мөн хуулийн, мөн зүйлийн 3-д гэмт х үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ гэж тус тус заажээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д хоёр, түүнээс олон хүн гэмт х үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хт хамтран оролцох гэнэ гэж тус тус зааж өгсөн байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/Ш3/163 дугаартай "хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн захирамжийг ингүй болгож өгнө үү гэжээ.
6.Яллагдагч *******ы өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. П.Ган-Эрдэнийн хувьд гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байгаа бөгөөд шалгахад буруутаад байх асуудал биш юм. Шалгаагүй байж яаж хөөн хэлэлцэх хугацааг дууссан эсэхийг мэдэх юм иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хсэхгүй болгож өгнө үү гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамж дээр мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалга гэсэн байна. Тухайн гэмт х үйлдэгдсэн дууссан эсэх тухай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байдаг.
Яллагдагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Яллагдагч ******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *******тай бүлэглэн 2021 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтын 3 дахь хэсэгт тусгагдан батлагдсан Ховд аймгийн ******* сумын нутагт байх “Тт” гэх газарт худаг гаргах ажлын санхүүжилтийг “ ******* ” ХХК-ийн данс руу 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр “Ттийн худгийн санхүүжилт” гэсэн утгаар 12,000,000 төгрөг шилжүүлснээс 5,000,000 төгрөгийг өөрийн хүргэн П.Ган-Эрдэнийн дансаар дамжуулан *******д худгийн амбаар барих нэрээр олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Мөн ******* нь өөрийн хамаарал бүхий төрсөн дүүгийнхээ нөхөр болох д “ ******* ” ХХК-ийн дансаар дамжуулан худгийн ажлын санхүүжилт болох 12,000,000 төгрөгийг олгож, эдийн засгийн давуу байдал бий болгож, гэрээгээр гүйцэтгэх ёстой худгийн ажлыг гэрээгүйгээр гүйцэтгүүлэхээр өгч Орон нутгийн хөгжлийн санд 7,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хт холбогджээ.
3. Прокуророос яллагдагч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд “гэрч П.Ган-Эрдэнийн үйлдэлд мөнгө угаах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.
5. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, гомдлыг хсэхгүй болгож шийдвэрлэв.
5.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт х нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн ангилал”-ын гэмт хт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй бөгөөд энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн х хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” үндэслэлд хамаарч байна. Иймд гэрч П.Ган-Эрдэнийн үйлдэлд “мөнгө угаах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай” гэж дүгнэсэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
5.2 Харин “яллагдагч *******ын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, орон нутгийн хөгжлийн санд хохирол учруулсан” гэх хт гэрч дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон эсэхийг шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын “шүүгчийн захирамжийг ингүй болгож өгнө үү” гэх гомдлыг хсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/163 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж, яллагдагч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хсэхгүй болгосугай.
2.Яллагдагч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хлэсүгэй.
3. Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хлээний зөрүүг арилгах, Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хлэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хлээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР