Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 317/ШШ2025/00899

 

 

 

 

 

 

2025         06        23                                                 317/ШШ2025/00899

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Н  ББСБ ХХК,

Хариуцагч: Ү ,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,659,693.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н  ББСБ ХХК нь хариуцагч А.Ү д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,659,693.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч Н  ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н  ББСБ" ХХК нь С.Ү тэй 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г байгуулан 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 450,000 төгрөгийг 5.8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 210,000 төгрөгийг 5.3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар тус тус зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлээ төлөхгүй байх тул "Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ"-г бичгээр байгуулж, "Numиг" зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлд нийт 1,659,693.81 төгрөгийг хариуцагч С.Ү гээс гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч А.Ү  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа 1,659,693.81 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,059,693.81 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс шүүхэд Н  ББСБ ХХК-иас М.Амаржаргалд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 41,506 төгрөг төлсөн баримтыг, Н  ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 07 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хуулбарыг, харин хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч А.Ү  нь 2021 оны 07 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг Н  ББСБ ХХК-тай байгуулан 2022 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 450,000 төгрөгийг 5.8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 210,000 төгрөгийг 5.3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээл авсан үйл баримт тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Н  ББСБ ХХК нь хариуцагч А.Ү д холбогдуулан 1,659,693.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Ү  нь нэхэмжлэлийн шаардлага 1,659,693.81 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,059,693.81 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1-т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс  хойш зургаан сараас илүүгүй байна гэж заасан байдаг тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,659,693.81 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,059,693.81 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хуваарь нь хуульд нийцнэ.

5. Иймд хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,506 төгрөгийн тал хувь 20,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 20,753 төгрөгийг, хариуцагч А.Ү ээс 20,753 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н  ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

7. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хариуцагч А.Ү  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,659,693.81 төгрөгийг 2025 оны 07 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 10 сарын 30-ны өдөр 1,059,693.81 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Н  ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н  ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,506 төгрөгийн тал хувь 20,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 20,753 төгрөгийг, хариуцагч А.Ү ээс 20,753 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н  ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                   Б.МАРИНА