| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436000000043 |
| Дугаар | 40 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 40
2024 05 21 2024/ДШМ/40
*******, ******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Бадрал, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Х.Алтангүл, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436000000043 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* ******* оршин суух хаягтай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******” захад галчийн ажилтай, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт ын Баярцогт,
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн *******-Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эх, 2 хүүхдийн хамт амьдрах, аймгийн *******-Эрдэнэ сумын ******* оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ургийн овогт ын Төгөлдөр,
2. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "" захын В1 давхрын цонхыг хөлөөрөө Өшиглөж онгойлгон цонхоор дотогшоо хууль бусаар нэвтэрч цагаан идээний худалдааны лангуунаас эд зүйл хууль бусаар, нууцаар авч хохирогч , , , , , нарт 530,000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө ганцаараа "" захын В1 давхарт хууль бусаар нэвтэрч цагаан идээ авч, т 171,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт тус тус гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ургийн овогт ын Баярцогт, ургийн овогт ын Төгөлдөр нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ын Баярцогт, ургийн овогт ын Төгөлдөр нарыг 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4 Эрүүгийн 2436000000043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хадгалж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,
4.5 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.6 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ
5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолд ын Баярцогт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй юм.
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ЭХМК-ийн хурлаар даатгуулагч ******* нь Ходоодны өмөн өвчний жагсаалтын 7-26 заалтаар хөдөлмөр чадвар алдалтын 70% тогтоосон..." шийдвэр гарсан байдаг. Шүүгдэгч ******* хавдар сүүлийн шат буюу 4 шатанд орсон тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.13 дугаар зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 255 дугаар зүйлд Өвчний учир ялаас чөлөөлөх талаар тус тус хуульчилсан. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар батлагдсан "Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт"-д заасан өвчнөөр шүүгдэгч *******ыг одоогийн байдлаар ял эдлүүлэхэд саад болохуйц хүнд өвчнөөр буюу ходоодны өмөн, өвчний жагсаалтын 7-26 заалтаар өвчилсөн тогтоогдож байна.
5.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1.2. шүүгдэгч сэтгэцийн, эсхүл өөр хүнд өвчний улмаас шүүхэд ирэх бололцоогүй нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа бол түүний өвчнийг эдгэрэх хүртэл, мөн хуулийн 3-д оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч *******ын хэвтрийн дэглэмтэй, байнгын өвчин намдаах эм ууж, дэмжих эмчилгээ тариа тариулж шаналга зовууртай байгааг нь анхаарч хувийн байдлыг тогтоогоогүйд гомдолтой байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн давж заалдах шатны "шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
6. Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Х.Алтангүл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 255 дугаар зүйлд заасны дагуу тухайн өвчин ялаас чөлөөлөх өвчний жагсаалтад орсон бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилоод тухайн дүгнэлттэй холбоотойгоор ялаас чөлөөлөх эсэх асуудлыг прокурорт санал хүргүүлж прокуророос тухайн саналыг хүлээн авч хянаад шүүхэд хүргүүлж шийдэх шат дараалсан арга хэмжээ авдаг асуудал. Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Ромбо, ахлах ахлагч Ц.Баярмөнх, ахлагч А.Ариунболд нарын итгэх хуудас, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн зургууд, нэр бүхий хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
4. “Анхан шатны шүүх шүүгдэгч *******, ******* нарыг “...үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар нь “анхан шатны шүүх шүүгдэгч *******ын өвчний байдал, хувийн байдлыг анхаарахгүйгээр хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
5.1. Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд /эрүүл мэндийн байдалд/ тохирсон байна.
5.2 Харин анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох үед шүүгдэгч ******* нь хүнд өвчний улмаас шүүхэд хүрэлцэн ирэх бололцоогүй болсон талаарх шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд биечлэн оролцсон байх тул “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлээгүй” гэх өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
5.3 Шүүгдэгч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, өвчний учир хорих ялаас чөлөөлөгдөх үндэслэл журам нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар нээлттэй байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлээр “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 44 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР